7

5.9K 387 3
                                    


*Парк дээр*

Тэхён бид хоёр парк дээр ирэхэд Минжүүн, Жисон хоёр Хусог, Жимин хоёр цуг зогсож байгаа нь харагдана. Бид хоёр шууд л тэр дөрөв дээр очлоо. Тэхён гарнаас минь чанга атгачихаад нэг ч удаа гарыг минь тавьсангүй...

Тэхёнтой хөтөлцчихсөн явж байгааг харсан Минжүүн, Жисон хоёр нүд нь аяганаасаа гарах нь уу гэлтэй гайхсаар зогсоно.

Жисон намайг тэвэрсээр: та хоёр чинь юу болоо вээ? гэж чимээгүйхэн шивнэхийг хичээн хэлтэл хэтэрхий их гайхсандаа болоод нэг л чанга дуугарах нь тэр.

Тэхён инээсээр: бид бүхнийг шинээр эхлэхээр шийдсэн хэмээн хөтөлсөн гараа дээш өргөнө.

Минжүүн: вуав Ким Хэжин. Энийгээ тэгээд найз нартаа хэлэхгүй яасан юм бэ дээ хэмээн мөрийг минь мөрлөнө.
Жимин: заа тэгэхээр явцгаая. Өнөөдөр бол Жисон бид хоёрын сүүлчийн өдөр гэхэд Жисон гайхсан харцаар: хөөе Пак Жимин сүүлчийн өдөр байхдаа яадаг юм. Бид ямар маргааш үхэх гэж байгаа юу? хэмээн нилээн зандрангүй дуугаар хэллээ.

Жимин нүдээрээ инээсээр Жисоныг тэвэрэн: битгий уурлалдаа удахгүй чи минь миний эхнэр болох гэж байгаа болохоор л өнөөдөр чиний ганц бие байх хугацаа дуусч байгаа юм хэмээн хацар дээр нь үнсэхэд Жисон инээж байх нь тэр хоёрын эвлэрсныг харуулах биз...

Нөгөө тийшээ харвал Минжүүн, Хусог хоёр хөтлөлцөн алхаж байгаа нь харагдана. Нүднээс нь аз жаргалын оч гялалзаж, нүүрэнд нь баяр баясал гэрэлтэж байлаа...

Харин хажууд минь байх Тэхёныг ажиглахад тэр үнэхээр аз жаргалтай байгаа мэт л харагдана. Яаг л Минжүүн шиг...

Бид өдөржингөө парк дээр тоглоно. Хэдий бид 23, 24 настай ч гэсэн зөвхөн өнөөдөр л  бид өсвөр насан дээрээ байгаа мэт санагдана. Тэхён бид хоёр хамтдаа зургаа авхуулж, хос зүүлт, бугуйвч, үсний даруулга гээд бүхий л зүйлсийг хослуулан зүүлээ.

Үүнийг харсан Жисон, Минжүүн хоёр одоо ч болтол итгэж ядан ширтэнэ.

Хусог: вуа өнөөдөр их сайхан байлаа шүү.
Жимин: тиймээ их сайхан байлаа.
Тэхён: Хэжин чамд гоё байсан уу?
Би асуусан асуултийг гайхсаар: тиймээ, гоё байлаа.
Тэхён: тэгвэл болж дээ. Одоо чи л жаргалтай байвал болоо доо.
Минжүүн: Ким Тэхён яасан орой ухаарч байх юм.
Тэхён: уучлаарай.
Жисон: үнэхээр л уучлалт гуймаар байвал амаараа биш үйлдлээрээ үзүүлдээ Ким Тэхён.
Хусог: заа энэ яриагаа өндөрлөе. Бүгдээрээ өдөржингөө юу ч идсэнгүй шүү дээ. Хоол идэцгээе.

Marry Me/MGL/ CompletedWhere stories live. Discover now