6

6.1K 436 5
                                    

/ Энэ хэсгийг winter bear мөн Scenery~ ээ сонсож байгаад уншвал илүү их таалагдах байх😊✋💜/

Намжүүн бид хоёр ажилаа умартан өдөржингөө хамтдаа ярилцаж суулаа.

Хөлдөж байсан зүрх минь гэсэж байна уу? Гэлтэй хурдан хурдан цохилно.

Ажил аль хэзээний тарах болжээ.

Намжүүн: хүргээд өгөе.
Би: хэрэггүй дээ. Өдөржингөө л чамд саад боллоо.
Намжүүн: яаалаа гэждээ. Харин ч чамтай ярилцах үнэхээр сайхан байлаа.

Бид ажлаасаа гаран Намжүүний машинд суун манай гэрийн зүг хөдөллөө.

Намжүүн: чи өмнө нь хүнтэй найзлаж байсан уу?

Би энэ удаад чимээгүй цонх ширтэн сууна.

Намжүүн: тэгэхээр байсан гэсэн үг үү?
Би: тийм.
Намжүүн: одоо яачихсан юм?
Би: зүгээр л бие биедээ хайргүй болчихсон юм.
Намжүүн: тийм байх нь ээ.
Би: харин чи өмнө нь хүнтэй найзлаж байсан уу?
Намжүүн: тийм.
Би: тэгээд одоо яачихсан юм?
Намжүүн: чи миний асуултыг давтаад байна уу? даа хэмээн инээнэ.
Би: асуултанд хариулахгүй юм уу?
Намжүүн: бурханд хэрэгтэй болоод. Тэгээд л тэр.
Би: уучлаарай.
Намжүүн: дараа долоо хоногоос Америкт байгаа салбар дээрээ очих болохоор явах бэлтгэлээ хангаарай.
Би: Америкаа? хэр удаан явах юм?
Намжүүн: ойролцоогоор 7 хоног.
Би: аан, заа.

Удалгүй гэрийн гадаа ирлээ.
Би: Ирчихлээ ингээд бууядаа.
Намжүүн машинаа зогсоон: Хэжин...
Би: айн.
Намжүүн: аан юу ч бишдээ. Баяртай.

Намжүүний машинаас буун гэр рүүгээ ороход хэн ч байсангүй. Тэхён хааччихсан юм бол?
Би хувцасаа сольчихоод хоол хийж идхээр шийдэн гал тогооны өрөө рүү орлоо...
Цагийн дараа хоол минь бэлэн болж ширээн дээрээ хоолоо тавин хамгийн сүүлд өөрөө суун хоолоо амтархан идэж эхэллээ. Өнөөдөр хоол идээгүй байсан учраас их өлссөн байсан. Өлссөндөө болоод хийсэн бүх хоолоо ганцаараа идэж орхиж. Хоолоо идэж дуусгачихаад аягаа угаана. 20 минутын дараа гэхэд би гэрээ цэвэрлэж дуусан буйдан дээрээ тухлан суун зурагтаа үзнэ. Хэтэрхий их ядарсан байсан учраас шууд л унтаад өгч. Хажууд минь хэн нэгэн ирж суун юм ярьсаар би нойрноосоо сэрсэн юм.
Дуу хоолой нь нэг л танил байх бөгөөд энэ Тэхён гэдгийг гэрчлэх үнэртэй ус ч бас үнэртэж байсан юм. Бас архины нэвширсэн үнэр... хажууд минь юм яриад сууж байсан учраас би нүдээ нээлгүй чимээгүйхэн сонсоно...

Marry Me/MGL/ CompletedWhere stories live. Discover now