12

7.9K 490 15
                                    


Өглөө болж сэрүүлэг дуугарна. Нэг нүдээ нээн цаг харвал Жисон Жимин хоёрын хуримын цаг аль хэдийн болсон байлаа.
Тэхёныг хурдхан гэгч нь сэрээчихээд яаарсаар хувцасаа өмсөнө. Цаг хагасын дараа бид хуримын ёслол болох газар ирлээ.
Тэхён бид хоёр салж явахаар шийдэн би Жисон дээр харин Тэхён Жимин дээр очихоор тус тусдаа явлаа.

Би: Жисонаа, Минжүүнаа гээд шууд л очоод тэвэрч авлаа.
Жисон: чамайг ирэхгүй л юм байхдаа гэж бодлоо.
Минжүүн: би ч бас тэгж бодсон шүү.
Би: гэхдээ би ирчихсэн байна. Манай Жисон үнэхээр хөөрхөн харагдаж байх чинь.
Минжүүн: харин тиймээ яг л гүнж шиг байна. Хэжинаа чи ч бас хуримын өдрөө үнэхээр хөөрхөн байсан шүү.
Би инээн: тийм гэж үү?
Жисон, Минжүүн: тэгэлгүй дээ.
Жисон: Яг л цасан гоо шиг үнэхээр үзэсгэлэнтэй байсан.
Минжүүн: хөөх энэ даашинз чинь үнэхээр янзтай юмаа.
Би: тийм байгаа биз? Тэхёны сонголт.
Жисон: тэгэхээр Тэхён та хоёрын харилцаа сайн байгаа гэсэн үг үү?
Би: сайнаар барах уу? Бүр сайн байгаа.
Минжүүн: ашгүй дээ.

Энэ үед Тэхён Хусог хоёр орж ирлээ.
Тэхён шууд л бэлхүүсээр минь тэврэн: сайн уу? Жисонаа. Чи янзтай харагдаж байна шүү.
Хусог: үнэхээр үзэсгэлэнтэй байна.
Жисон: баярлалаа найзуудаа.

Жисон Жимин хоёрын хуримын ёслол эхлэх цаг болж бүгд танхим руу явцгаалаа. Тэхён бид хоёр хамгийн сүүлд явна.
Тэхён миний чихэнд шивнэн: өчигдөр ямар байсан?
Би инээсээр: ямар ичдэггүй залуу вэ? Ийм юмыг ингэж асууж байдаг.
Тэхён: гэхдээ гоё байсан биздээ?
Би: ичиж үхмээр юм бэ? Ким Тэхён.
Тэхён: дуртай л байсан байж?
Би нүүрээ дарсаар: тийм ээ.
Тэхён инээсээр: тэгвэл дахиад?
Би: чимээгүй бай мангараа.

Би инээсээр урд нь гарж алхахад Тэхён ардаас орилох нь сонсогдоно.

Хуримын дуу эгшиглэж ирсэн зочид бүгд л алга ташина.
Аз жаргалтай байгаа хосуудыг харан бүгд л баяртай байна.
Гоёмсог үгсээр хуримыг нь мялааж, урмын үгээр хосуудыг дайлна...
Удалгүй хурим дуусч Жисон Жимин хоёр бал сараа тэмдэглэхээр явлаа.

Минжүүн: за ингээд би л үлдэх шив дээ гээд санаа алдана.
Хусог инээсээр: удахгүй дээ хайрт минь хоёулаа ч бас ингээд хуримаа хийцгээх болно гээд гарнаас нь хөтөлнө.
Тэхён: бид хоёрыгоо хуримандаа урихаа мартав.
Хусог: юу гэж та хоёрыгоо мартхав дээ.
Минжүүн: тийм шүү. Хамгийн түрүүнд урилгаа өгөх болно.
Би: хэлсэн шүү. Хамгийн түрүүнд өгөөрөй.

Marry Me/MGL/ CompletedWhere stories live. Discover now