10

4.7K 361 6
                                    


Энд ирээд аль хэдийн 4 хоночихож.
Намжүүн бид хоёрын энд хийх ажил дуусч нөгөөдөр гэхэд бид эндээс явхаар болсон.
Тэхёнтой байнга л чат бичилцэж, бас ярьж байгаа. Бидний харилцаа улам л сайжирч Тэхён зөвхөн надаар амьсгалж, би зөвхөн Тэхёнаар амьсгалж байсан юм.
Өнөөдөр Намжүүн намайг оройн хоолонд урьсан.
Би Намжүүнтай ч бас их дотно болсон. Өнөөдөр энд идэх хамгийн сүүлчийн оройн зоог минь.

Хэн нэгнийг хайрлах хэцүү ч...
Хэн нэгэнд хайрлагдана гэдэг бол агуа их аз жаргал юм.

Өмнө нь Тэхёныг хайрлахад их хэцүү байсан, би шантарч эхлэсэн, сүүлдээ шархалж, өвдөж байсан. Гэхдээ одоо би аз жаргалтай байна. Ким Тэхён байгаа болохоор тэр шүү дээ.

*Утас дуугарах* *Видео чат*

: чи ямар өөдгүй амьтан бэ?
Би: яасан бэ? Жисонаа.
Жисон: нөгөөдөр миний хурим болох гэж байна тэгтэл чи Америк явчихсан байна.
Би: битгий санаа зов, би маргааш гэхэд Сөүлд оччихсон байна.
Жисон их л муухай харан хошуугаа унжуулсаар: чамайг ирэхгүй л юм байхдаа гэж бодлоо.
Би: юу гэж дээ? Хамгийн сайхан ч байсан муухай ч байсан бүхий л цаг үед чинь би хажууд чинь байна гэж хэлсэн шүү дээ.
Жимин: Хэжин би чамд хайртай шүү гээд тоглоомоор хэлтэл Жисон шууд л цохиж аван: Хөөе Жимин гуай гээд нүдээ бүлтийлгэн хэлнэ.
Би: юу вэ? Пак Жимин эхнэр чинь хажууд чинь сууж байхад...
Жимин: заа тоголж байхад. Хэжинд Тэхён байгаа. Харин надад чи байгаа. Би зөвхөн чамд л үнэнч байна гэж амласан. Үхэн үхтлээ чамайг л хайрлана гэж амласан. Тийм болохоор Жисон битгий уурлаад бай.

Жисон ч нээх их удсангүй инээж тэр хоёрыг эвлэрснийг харуулах биз...

Би: заа баяртай халуухан хосууд минь удахгүй уулзацгаая. Би ажилтай байгаа болохоор ингээд таслая даа.
Жисон, Жимин зэрэг дуугаар "баяртай" гээд утасаа тасаллаа.

*Тэхён залгах*

Тэхён: Хэжин!!!
Би: яасан.
Тэхён: санаад байна.
Би: би ч бас гэхдээ би маргааш очно шүү дээ тийм болохоор...
Тэхён: санах хэрэггүй гэж үү? *хошуугаа унжуулах*
Би: үгүйдээ санаж болно тэвчээд байж байгаарай гэх гээд л.
Тэхён: чи илүү хөөрхөн болчихож.
Би: чи ч бас янзтай залуу болчихож гээд ичингүйрэн инээхэд Тэхён: худлаа яриад бай. Чамайг санаад бүр хэцүүдэж байхад...
Би: юу хийж байгаа юм?
Тэхён: хэвтэж байна. Чи?
Би: би ч бас.
Тэхён: би өмсөх хувцасаа авчихсан.
Би: хөөх тийм үү? Хараялдаа.
Тэхён: ирээд хараарай.
Би: үгүй ээ би одоо хармаар байна.
Тэхён: би үгүй л гэсэн бол үгүй.

Marry Me/MGL/ CompletedWhere stories live. Discover now