0.2

7.3K 517 3
                                    


Цонхоо буулган над руу ширтэнэ.
: Хэжин суу!

Миний уур маш их хүрч: суух уу? Үгүй юу? Гэдгээ хүртэл чиний хүслээр байх ёстой гэж үү? Тэхёнаа.
Тэхён: болих л үгүй юу? гэчихээд яваад өглөө.

Би зүгээр л ганцаараа алхмаар байна. Бүхий л зүйлсийг тунгаан дахин нэг бодмоор байна.
Эхнээс нь дуустал хийсэн зүйлсээ хармаар байна.
Харамсахгүйн тулд цаг хугацааг ухраамаар байна.

Гэрийн хаалгаар оров уу? Үгүй юу? Тэр хэнэггүй амьтан уурсана. Би яагаад энэ хүнтэй хамт байх ёстой гэж. Өөрийгөө золиослон байж эцэг эхдээ тусалсан. Хариуд нь тэр намайг хүүхэлдэйгээ болгосон. Өрөвдөлтөй юм Шин Хэжин.
Шин овог Ким ээр солигдох тэр мөчид л би дахин нэг бодож үзэх хэрэгтэй байж...

Тэхён: хоол хийж өг.
Би: чиний амнаас гарж байгаа үг чинь хоол хийж өг, хэвт, суу, би яах ёстой юм. Амнаас чинь өөр олигтой үг гарж болдоггүй хэрэг үү?

Тэхён над уруу үл тоосон харцаар харан гүнзгий амьсгаа авсаар: энэ амралтын өдөр аав ээж хоёр ирээрэй гэсэн.
Би: дахиад л худлаа аз жаргалтай дүр эсгэх үү? Дахиад л худлаа инээх үү?

~хэдий чамаас салмаар байгаа ч аавын минь компанид хөрөнгө оруулалт хийж байгаа болохоор би чимээгүй өнгөрнө.

Тэхён: сураагүй биш. Би өлсөөд байна.
Хурдан хоол хийж өг.

Би: хайртай эмэгтэй чинь хоол хийж өгөхгүй байгаа хэрэг үү? Хэн гэлээ Мина гэлүү? Арчаагүй юм.

Би хоолоо хийн чимээгүйхэн шиг л дотроо уйлна. Нүднээс минь нулимас асгарч сэтгэл минь хөндүүрлэж эхэлнэ...
Удалгүй хоол болж хоолоо идэх гээд нэг ширээнд хамтдаа суухад Тэхён намайг уйлж байхыг харсан ч амнаас нь нэг ч үг гарсангүй. Ийм хүйтэн хөндий хүнээс ямар үг сонсохийг хүсээвээ Хэжин...
Их орой болсон болохоор орондоо орон хэвтэхэд Тэхён намайг тэврэх нь тэр.

Би сандарсаар: тэвэрхээ боль Тэхёнаа гэхэд тэр нуруунд минь улам шигдсээр "битгий хөдлөөд бай. Зүгээр унт" гэчихээд өөр юм хэлсэнгүй

~Би урьд насандаа ямар буруу зүйл хийсэн гэж одоо ингэж зовох ёстой юм бол...

Сэрүүлэг дуугарах* Өглөөны 6 цаг*

Нүдээ нээн харвал Тэхён бид хоёр тэврэлдэн унтаж байлаа. Хамаагүй хүчтэй хөдлөх гэхээр Тэхён сэрчих гээд зөөлхөн гарыг нь салгая гэхээр арай л чанга тэвэрчихэж. Надад босох тэнхэл байсангүй. Би зүгээр л түүнийг ширтэнэ. Тэр үнэхээр царайлаг юм. Чангаас чанга тэврэн унтах Тэхён яг л намайг хааш нь ч явуулахгүй гэсэн шиг л гар хөлөөрөө сайн ороосон байна.
Энэ тэврэлт надад үнэхээр сайхан санагдаж байснаа би нуухгүй ээ.
Хэрвээ энэ хүн надад хайртай гэвэл би чиний хажууд хамт байж болох л юм...

Marry Me/MGL/ CompletedWhere stories live. Discover now