9

4.8K 378 3
                                    


Өглөө сэрүүлэгний дуугаар сэрэн нүдээ нээхэд Тэхён намайг чанга гэгч нь ороон тэвэрч унтана.
Би Тэхёний тэврэлтээс  салхийг оролдон аль болох сэрээчихгүйг хичээн тийчлэнэ.
Тэхён: битгий хөдлөөд бай. Жоохон л цугтаа хэвтчих.
Би: болохгүй ээ! Хоцрох гээд байхад.
Тэхён: би хүргээд өгье.
Би: хоёулаа хоол хийж идэхгүй бол болохгүй биздэ?
Тэхён: заазаа би чамайг хэзээ ч барахгүй юм байна.

Би инээсээр орноосоо босон хоол хийхээр доош бууна.
Би гал тогооны өрөөнөөс: Тэхёнаа хоёулаа хөнгөхөн хоололчих уу? Гээд хамаг чадлаараа чанга ориллоо.
Тэхён ч мөн адил дээд давхраас: тэгеээ, чи өөрөө мэд Хэжин гэх нь дуулдлаа.

Би өндөг, зайдас шаран хажууд нь талх тавьж уух зүйлд нь жүүс хийн бэлтгэж тавьлаа.

Дээд давхраас Тэхён бууж ирэн: чамайгаа санах байхдаа гээд санаа алдах нь чихэнд минь сонсогдоно.
Би: удахгүй дээ. Харин чи Жисон, Жимин хоёрын хуриманд очих бэлтгэлээ хийж байгаарай. Тэр өдөр өмсөх хувцасаа аль болох ижэлсүүлээд сонгочихоорой гээд нүдээрээ инээхэд Тэхён урдуур орсон үсийг минь чихний араар хийн: мэдэж байгаа болохоор, чи минь хурдан ирээрэй.

Бидний яриа энэ хүрээд дуусч хоолоо ч амтархан идэж дуусгалаа. Удалгүй миний нислэгийн цаг ч бас ойртсон байлаа.
Тэхёны машинд авч явах тээшээ хийнэ.
2 цагийн дараа гэхэд Инчёны нисэх буудал дээр ирлээ.
Машинаас нь буусаар нисэх буудал руу ортол миний явах нислэгийг зарлаж бас Намжүүн намайг хүлээн зогсож байх нь тэр.
Бушуухан шиг Тэхёнтой салах ёс гүйцэтгэн ачаагаа чирсээр хурдан хурдан алхлана.

~ Бид аль хэдийн онгоцондоо суун замынхаа талд нь ирсэн байлаа. Энэ хүртэл хэн нь ч юм ярьсангүй чимээгүй орчинд бүрхэгдэн сууна.
Намжүүн ажлаа их л нухацтай уншиж, танилцаж байлаа. Харин миний хувьд би зүгээр л номоо уншин сууна.
Хэдэн цагийн дараа бид Америкийн Вашингтон хотод газардлаа.
Онгоцноосоо шууд л буун эндээ түр хоноглох буудал руугаа явна.

Намжүүн: энд ирэх сайхан шүү.
Би: тиймээ, надад үнэхээр их таалагддаг.
Намжүүн: чи энд хэдэн удаа ирж байсан бэ?
Би: мэдэхгүй ээ ямар ч байсан тоогоо алдсан.
Намжүүн инээн: тэгвэл зөндөө их ирсэн байх нь ээ?
Би: тиймээ. Энэ чинь пастаны эх орон шүүдээ. Бодсон чинь л шүлс асгарч байна.
Би эндхийн пастанд үнэхээр дуртай. Чи идэж байсан биздэ?
Намжүүн: үгүй ээ.
Би: ээ чи энд зөндөө ирж байж, тийм сайхан зүйлийг идэж үзээгүй гэж үү?
Өнөө орой ажилгүй юм чинь хоёулаа идэх үү?
Намжүүн толгой дохисоор: тэгье.

Marry Me/MGL/ CompletedWhere stories live. Discover now