5

6K 446 1
                                    


Өглөө болж сэрүүлэг дуугарлаа.
6 цаг болж. Хажуу тийш харвал Тэхён байсангүй. Гайхсаар доош буутал буйдан дээр унтаж байх нь тэр. Бас ширээн дээр нь архины шилнүүд хөглөрсөн харагдана...

Би өглөөний цай бэлдчихээд ажилдаа явахдаа бэлдэнэ.
Толинд өөрийгөө харан нүүрээ будаж байтал Тэхён орж ирлээ.

Тэхён: өчигдөрийн явдалд намайг үнэхээр уучлаарай Хэжин.
Би уруулаа будсаар: зүгээрдээ.
Тэхён: чи намайг тэврэхгүй юм уу?
Би: чи архиндаа солиорчихоо юу?

Би түүний хажуугаар зөрсөөр ийн хэлэхэд Тэхён миний гарнаас татсаар өөртөө наан үнсэнэ.

Би хүчилсээр түүний үнсэлтнээс салхад Тэхён: би их муухай зүүд зүүдэлсэн.
Би амаа арчсаар: Ким Тэхён явж усанд ор. Муухай үнэртэж байна. Бас чиний зүүд надад хамаагүй.
Тэхён: чи яагаад намайг ойлгохгүй зөвхөн өөрийнхөөрөө муухай аашлаад байгаа юм бэ? гэж цөхөрсөн хоолойгоор асууна.
Би эргэж харсаар: хэн нэгэнд 3 жилийн турш гадархуугдаж, хайрлаж байсан ч үл тоогдож, араас нь уйлж байсан ч хүйтэн хөндий хандаж, боломж олгож байсан ч юу ч ухаараагүй юм тэгээд л тэр.
Тэхён: гэхдээ одоо өнгөрсөнд биш одоо цагтаа л амьдарцгаая Хэжин.

Би юу ч дуугаралгүй гэрээсээ гаран ажлын зүг алхана.
Алхах нь надад маш тухтай байдаг. Учир нь би ганцаараа явж байхдаа бүхий л зүйлсээ тунгаан бодох дуртай юм.
Ажил руу явах замдаа би Тэхёныг л бодсоор. Тэхён сүүлийн үед яагаад ингэж их өөрчлөгдөж, надаас нэг л зүйлийн талаар асуугаад, хүсээд байгаа юм бол?...

Цахилгаан шат хүлээх зуураа би зогсолтгүй ганцхан зүйлийг бодно. Энэ удаад Тэхён жинхэнээсээ намайг хайрлахыг хүсэж байгаа юм биш биз?...

Хэн нэгэн нүүрний минь урдуур гараа савчуулсаар том нүдэлхэд би одоо л нэг ухаан орох шиг.

Би: өө сайн уу?

: сайн чи юуг тэгтлээ их бодоод байгаа юм? Бас чамд наад зүүлт чинь үнэхээр сайхан зохиж байна.
Би: юу ч бишдээ. Хөөх тийм байна уу? Баярлалаа
: цахилгаан шат ирчихлээ. Суугаарай!
Би: Намжүүнаа.
Намжүүн: за.
Би: чи хэн нэгнийг сэтгэлээсээ хайрлаж үзсэн үү?
Намжүүн: мэдэхгүй л юм.  Гэхдээ сүүлийн үед нэг эмэгтэй их таалагдаад байгаа.
Би: тийм үү? Тэгвэл тэр эмэгтэй их азтай байхаа.
Намжүүн: яагаад тэгж бодоов?
Би: чи их ухаантай, эмэгтэй хүн болгоны хүсдэг залуу болохоор тэр. Бас сүүлд нь их мэдрэмжтэй, романтик...

Marry Me/MGL/ CompletedWhere stories live. Discover now