4

6.2K 464 2
                                    

Удалгүй хоол болж бид 4 ширээ тойрон сууна.
Ээж: миний охин ажилд орсон гэсэн үү?
Би: тиймээ.
Аав: ажил чинь хэр байна даа?
Би: давгүй шүү. Санасныг бодвол сайн байгаа.
Аав: аав, ээж хоёр чинь юу хийж байна? Сайн байгаа биздээ?
Би: тэгэлгүй яахав сайн байгаа.
Ээж: манай Тэхён сайн байгаа байгаа юу?
Тэхён: ээжээ таныг харахад би муу байна уу? Сайн байна уу?
Аав: энэ ааш муутыг маань яаж тоосон юм.
Би инээсээр хоолноосоо халбагдана.
Ээж: та хоёр хэзээ хүүхэдтэй болж бид хоёрыг өвөө, эмээ болгох гэж байна.
Бид хоёр идсэн хоолондоо хахаж цацсаар: юу?
Аав: яасан? Яагаад тэгтлээ их гайхаад байгаа юм? Та хоёр гэрлээд аль хэдийн 3 жил болчихсон байна. Аль эсвэл асуудал байгаа юм уу?

Тэхён сандарсаар: үгүй дээ ааваа ямар ч асуудал байхгүй бас бид одоохондоо хүүхэдтэй болох бодол алга.
Би: тийм шүү.
Ээж: би хурдхан шиг л эмээ болмоор байна шүү! Манай найзууд бүгд ач, зээгээ харчихсан байхад арай би харж чадалгүй үхээд өгөх юм биш биздэ?

Би: яаалаа гэж дээ!

Бидний яриа энэ хүрээд өндөрлөхөд оройн зоогоо ч идэж дууслаа. Тэхён бид хоёр хоол идсэн ширээгээ цэвэрлэхээр үлдэнэ.

Тэхён: чамд хүүхэдтэй болох бодол байна уу?
Би: алга даа. Хэн хэндээ хайргүй хүмүүсээс хүүхэд гарчихвал тэр хүүхэд л зовох байх.
Ямар ч гэм буруугүй хүүхдэд зовлон мэдрүүлэхийг хүсэхгүй байна!

Ингэж хэлэхэд Тэхёны царай барайн дуугаа хураана.

Удалгүй аягаа угааж дуусан унтахаар өрөө рүү орлоо.
Би: ядарч байна. Бушуухан унтах минь...

Орон дээр тэрийн хэвтэхэд Тэхён намайг түлхсээр хажуугаар минь хэвтэнэ. Хэвтэхдээ намайг тэвэрхээ ч мартсангүй. Энэ тэврэлт сүүлийн үед их л дулаахан болсон мэт санагдана.

~ Өглөө.

Тэхёны босоорой гэх дуунаар нүдээ нээлээ.
Тэхён: явцгаая бос!

Би нойрмоглосоор босон ариун цэврийн өрөө орлоо. Хэсэг хугацааны дараа явхад бэлэн болон доош бууна.

Ээж: сайхан амарсан уу?

Би: тэглээ, сайхан амарлаа.
Тэхён: хайраа ийшээ суучих хоёулаа хоол идчихээд явья.

Marry Me/MGL/ CompletedWhere stories live. Discover now