8

5.4K 400 2
                                    


Нар цонхоор тусаж нүд рүү минь гялбахад би сэрлээ. Нүдээ нээн харвал Тэхён хөшигөө нээн зогсоно.

Тэхён: босоорой Хэжин! хэмээн хажууд минь ирж хэвтэнэ.
Би: чи өөрөө хэвтчихээд яагаад намайг босгох гээд байгаа юм? Айн Тэхён гуай гэж хэлээд инээхэд.
Тэхён: би өлсөөд байна. Надад хоол хийж өг. Чиний хийсэн хоолыг идмээр байна гээд эрхлэнгүй хошуугаа унжуулан хэлнэ.
Би: яа! Ким Тэхён битгий эгдүүтэй царай гаргаад бай. Би сайхан сэтгэлтэй эмэгтэй болохоор уярчих гээд байна гэхэд Тэхён шууд л уруул дээр минь үнсэн" мэднээ"хэмээнэ.

Би хоол хийхээр доош буун гал тогооны өрөө рүү орлоо. Цаг хагасын дараа хоол минь бэлэн болж Тэхёныг дуудхад хар эрчээрээ наашаа гүйж ирж байгаа нь харагдана.

Миний өмнө тулан зогссоор: энэ юу юм? гээд Намжүүний өгсөн зүүлтийг харуулна.
Би: аан, наадах чинь нэг хүний талархсан сэтгэлийн бэлэг байгаа юм? Гэхэд Тэхён тэр зүүлтийг эргүүлж тойруулан харсаар: их гоё зүүлт байна.
Би: тийм байгаа биз.
Тэхён: гэхдээ өнөөдөр би чамд гоё зүүлт авч өгөе. Миний итгэл байгаасай гэсэн дээ тэр шүү. Өөр хэнийх ч биш зөвхөн миний итгэл найдвар байгаасай гэж хүссэн дээ...
Би Тэхёныг тэвэрсээр: тэгье Ким Тэхён. Би зөвхөн чиний л итгэл найдвар байя.
Тэхён: тэгвэл надад амла хэмээн чигчий хуруугаа сунгана.
Би: амлаж байна хэмээн чигчий хуруугаараа түүний хурууг орооно.

Тэхён ширээний ард суун шууд л хийсэн хоолыг минь ам руугаа чихэн: вуа Хэжин янзтай. Мммм ямар гоё юм бэ? Чи хурдан суу! Хоёулаа цуг идье гээд дөрвөлжин инээмсэглэлээрээ инээнэ.
Магадгүй би түүний итгэл болсон байх...
Одоо би ч бас түүнийг итгэлээ болгое.
Хоолоо идэж дуусгаад гэрээ цэвэрлээд гарахаар бэлдэнэ.

Би: хоёулаа машинтай явах уу?
Тэхён: чи юу гэж? Бодож байна.
Би: машинтай явья. Өчигдөр их ядарсан.
Бас цаг хэмнэх хэрэгтэй. Маргааш би явна шүү дээ.
Тэхён толгой дохисоор: тэгвэл явцгаая.

Бид гэрээсээ гаран Тэхёны машинд суун үнэт эдлэлийн дэлгүүр орлоо.
Тэхён миний гарнаас хөтөлсөөр: чамд аль нь таалагдаж байна.
Би Тэхёныг чирсээр: бүх л зүйлсийг ажиглан харна. Сэтгэлд минь нийцэх юм алга даа хэмээн бодож байтал нүдэнд маш гоёмсог зүүлт туссан юм.

Marry Me/MGL/ CompletedWhere stories live. Discover now