11

4.8K 373 4
                                    


Би хэсэгхэн хугацаанд чимээгүй бодсоны эцэст нэг зүйл хэлэх хэрэгтэйг ойлгосон юм...

Би гүнзгий амьсгаа авсаар: тэгэхээр Намжүүнаа, намайг хайрласан сэтгэлд чинь талархаж байгаа ч би зөвшөөрч чадахгүй нь...

Хэдий энэ үг тэр хүний зүрхийг эмтлэх ч би хамгаас хайртай хүнийхээ сэтгэлийг нь сэвтүүлэхийг хүссэнгүй...

Би өөр нэгнийг хайрладаг болохоор, миний сэтгэлд өөр нэгэн оршдог болохоор, зөвхөн тэр хүнээр л амьсгалдаг болохоор би түүндээ л үнэнч байхыг хүсч байна. Намайг уучлаарай. Үнэхээр их уучлаарай Намжүүн...

Намжүүний нүдэнд асаж байсан итгэл бөхөн яах учраа мэдэхгүй сууна. Би шууд л ресторанаас гаран алхахад Намжүүн араас минь гүйн ирсээр: тэгвэл миний найз байгаач хэмээн итгэлгүйхэн харцаар ширтэн аяархан шивнэн хэллээ.

Би түүнийг тэврэн нурууг нь илсээр: би хайр чинь байж чадахгүй ч найз чинь байж чадна. Би итгэл чинь болж чадахгүй ч урмыг чинь хуглахгүй байж чадна. Чи бид хоёрын харилцаанд хайраас илүү найзын харилцаа хавь илүү байх биз...

Намжүүн санаа алдсаар доглон нулимас нүднээс нь урсаж буй нь үзэгдэнэ. Би яагаад ч юм өөрийгөө зэмлэн зогсоно...
Ганцхан Тэхёны л итгэл найдвар нь байж, ганцхан тэр хүнийг л хайрлана гэж амлачихаад...
Тэхёны зүүд биелэлээ олж. Гэхдээ би түүнийг хаяж явсангүй...

*Маргааш нь*

Нисэх онгоцны буудал дээр ирэн суух онгоцоо хүлээн зогсоно.
Намжүүн энд үлдэхээр шийдэж дараа долоо хоногоос очно гэлээ. Энэ бас надаас болсон юм гэж үү? Үгүй байх. Би зүрх сэтгэлээ л дагасан төдий...
Удалгүй суух онгоцыг маань зарлаж би онгоцондоо суун хөөрхөд бэлэн болж суудлаа эзлэнэ. Энэ үед Намжүүнаас нэгэн зурвас ирлээ...

~ чи санаж байна уу? Хэжин. Хамт кино үзэж байснаа. Би тэр өдрийг байнга санадаг. Бас тэр киноны үйл явдал гээд л...
Тэр киноны үйл явдлыг чи санаж байна уу? ялангуяа надад таалагдсан хэсгийг...
Хэдий тэр эмэгтэй нөхөртөй байсан ч гэсэн тэр залууг хэсэгхэн хугацаанд ч болов аз жаргалтай болгож өгсөнийг. Эцэст нь сонголт хийхэд тэр эмэгтэй нөхрөө л сонгосон шүү дээ. Энэ үйл явдал яг л миний  амьдрал шиг юм... гэхдээ чамд баярлалаа Хэжин. Хэсэгхэн хугацаанд намайг баярлуулж, аз жаргалтай болгож өгсөнд...
       *Ким Намжүүн~аас*

Marry Me/MGL/ CompletedWhere stories live. Discover now