1️

742 53 2
                                    

"Босооч ээ залхуу минь. 8 цаг болчихоод байна ш дээ. Чамаас болоод дуртай хичээл дээрээ сууж чадахгүй нь"

"За сүртэй юм чи хэзээ тэр багшийн хичээлд дуртай байсан юм. Зүгээр эхний семистрээ тасалчихгүй юу" гэж хэлээд буцаад хөнжлөөрөө толгойгоо бүтээх гэхэд тэр шууд миний нотебүүк рүү ухасхийн " Яг одоо босохгүй бол би чиний youtube дээрх бүх бичлэгийг чинь устгалаа шүү!" гээд алдарт гринч царайгаа гаргалаа.

"За тоглосон юмаа хайртай шүү"  гэж гаднаа хэлсэн ч дотроо бол нилээд уур бухимдалтайгаар өглөөг угтлаа.

Намайг Кейт буюу Катерин Рейн гэдэг. Би дунд ангиасаа хойш найзалсан сайн найз болох Рита Клей тэй хамт Канадын Торонто хотын их сургуульд сурдаг. Бидний гэр бүлийхэн бид хоёрыг Double KR гэж хочилдог. Одоо 3р курс. Бид хоёр хоёулаа Калифорнид амьдардаг ч би өөрийн хайрт дуучин болох Шон Мендесийн гэр болох Канадад ирж их сургуульд орсон. Би багаасаа дуучин болох хүсэлтэй байсан болохоор 5 жилийн өмнө Youtube дээр өөрийн ковер дуунуудын сувгаа нээсэн бөгөөд одоо чамлахааргүй олон дагагчтай болсон. Би одоо мөрөөдлийнхөө зүг алхам алхмаар л урагшилж байна даа.

Дэвтэр номоо далд хийх зуур тэр хажууд Рита амандаа хараал урсган, дэвтэр номоо цүнх рүүгээ хааш яаш чулуудаж байлаа.

"Шал дэмий энэ цаг дээр сууж. Балай юм аа бүхэл бүтэх 2 цаг ярьчихлаа шүү" гэсээр профессорын царай ангид далдрах үед хэллээ.

Би ч түүнийг бассан янзаараа "Хэлээ биз дээ. Шал худлаа, битгий ингэж байгаач" гээд түүнийг аяар нудрав.

Өнөөх ууртай Рита тэр дороо алга болж бяцхан өхөөрдөг муужгай шиг царайгаа гарган "Одоо өнөөдөр энэнээс өөр цаггүй юм чинь гэртээ харьна биз дээ. Нойр хүрээд байна"  гэж гонгиноход би мөн л нөгөө "зэвүүн" хоолойгоороо "За өглөө намайг чирсээр байгаад орноос минь босгосон нь хэн билээ. Битгий гонгиноод бай. Тэглээч би одоо цэцэрлэгт хүрээлэн орлоо" гэсээр түрүүлэн алхаж эхэллээ.

" Тэнд гитараа тэврээд дуулаад суулаа гээд чамайг од болгочих хүн олдохгүй шүү дээ. Гадаа халуун байна. Зүгээр өнөөдөртөө орхичих"

"Шон Мендес, Жастин Бибэр, Тейлор Свифт, тэд тэгээд юу хийсэн болж таарч байгаа юм айн!Хөдөлмөрлөж байж энэ байр сууриа олж авсан хүмүүс"

"Гэхдээ л..."

"Чи яасан надад итгэдэггүй юм уу?"

"Зүгээр л өөрийгөө битгий ядрааж бай л гэж хэлмээр байна. Эртхэн ирж хоолоо хийгээрэй"

"Дуртай зүйлээ хийгээд ядардаг хүн байдаггүй юм. Тэглээ ч өнөөдөр чиний ээлж" гэсээр зам гаран цэцэрлэгт хүрээлэнгийн зүг уруудлаа.

Дасал болсон өнөөх л сандал дээрээ очин, өөрийн хайрт эрдэнэ болох сувдан цагаан акустик гитараа гарган хайрцгыг нь хөл доороо дэлгэн тавилаа. Цаахан эхчүүд хүүхдээ салхилуулан, жихүүн ч гэсэн 4 сарын чийглэг уур амьсгалд хосууд болзон, байнгын үзэгчид маань аль хэдийн модон дээрээ байраа эзэлсэн байх ба харин хүмүүс урдуур сийрэгхэн л холхилдох нь жирийн л нэг ажлын өдрийн амар амгалан орой шиг санагдана.

Хамгаас дуртай Шон-ы "Life of the party" дуунаас би үргэлж эхэлдэг.
Залуухан хүний хувьд бол энэ намуухан үдэш энэ дуу мэт л санагддаг юм шиг.

Хүмүүс урдуур алхлан зарим нэг нь намайг тойрон хөгжмийн хэмнэлд зугуухан найгана. Зарим нь зүгээр л цаг нөхцөөж зогсох бол зарим нь сэтгэл зүрхнээсээ сонсон зогсоно.
Зарим нь зүгээр л тоохгүй өнгөрнө. Гэхдээ энэ надад хамаагүй. Миний дуу хоолой бол бусдад сонсогдох миний зүрх сэтгэл учраас.

Нар шингэрч, гудамжны бүүдгэр гэрлүүд асан хөл хөдөлгөөн ч илүү сийрэгхэн болж эхэллээ. Багахан бээрсэн хуруугаа нэг үлээн дулаацуулчихаад гитарын хайрцган доторх задгай хэдэн доллараа халааслаад гитараа хийн хэдийн танил болсон гэрлийн шонгууд над руу дохилзон харих замыг минь гийгүүлж байлаа.

Байрны үүдэнд ирэхэд Рита намайг яг хүлээж байсан мэт урдаас гарч ирэх нь тэр.

"Кейт хонгор минь өнөөдөр надад юу авчрав даа?"

"Намайг ирэхийг хүлээгээд зогсож байсан юм биш биз?"

"Мэдээж үгүй. Би амттан авахаар гарч байсан юм. Харин чи өөрөө намайг отоод зогсож байсан юм уу?"

"Хамт явах уу?"

"Мэдээж" гээд хурдхан шиг миний хажуунаас сугадан авлаа.

Түүнийг хүмүүс 21-тэй гэж хардаг бол миний хувьд 5 настай хүүхэд шиг л санагдах юм.

Миний амьдрал ийм л энгийн. Их сургуульд сурч, номын дэлгүүрт ажиллаж, найзтайгаа хамт амьдарч, цэцэрлэгт хүрээлэнд дуулдаг охин. Би энэ л амьдралдаа дэндүү их хайртай.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now