24

131 18 0
                                    


Katheryn

Сайхан мэдээгээ гэрийнхэндээ, өөрийн дотны бүх хүмүүстээ дуулгаад амжлаа. Бүүр Рита гэртээ үдэшлэг зохиохоор болсон гээд л бод.

Бид гарч үдэшлэгт хэрэгтэй зүйлсийг аван бэлдэж эхэллээ. Тийм том биш зүгээр л найзуудын хүрээний үдэшлэг. Угаасаа тийм л байхгүй бол Рита бид хоёр энэ байрнаасаа хөөгдөх байх.

-Шар айраг авсан, чихэрнүүд авсан, яалт ч үгүй нэг юм мартаад байна даа
-Идэх юм д мартаад байна. Пицца захиалчих уу ?
-Тэгье.

Энэ үед утсанд Беллагаас зурвас ирлээ. Нэг линк байх ба ороод харвал Шон-ы Q&A бололтой бичлэг байлаа. Очиж байгаад л харахаас.

Бид хүнс хэрэгтэй зүйлсээ бэлдээд, гэрийнхээ чимэглэлийг бага зэрэг багасгаад зочдоо хүлээн авахад бэлэн боллоо. Завтай болсон учир Белла-н явуулсан бичлэгийг үзтэл Шон бид хоёрын өнөөдрийн утсаар ярьсан бичлэг байх нь тэр.

"Сая Катерин Рэйн ярьсан, тийм үү?"

-Нөгөө... Юу л даа, Одоо ер нь цаг нь болжээ. Тийм ээ сая Кейт надад маш том гайхалтай мэдээ дуулгасан. Тийм ээ бид үерхдэг. Энэ бол албан ёсны мэдэгдэл. Тийм ээ би Катерин Рэйнтэй үерхдэг. Ийм харилцаатай болоод ч удаж байна. Бас нэгэн сайхан мэдээ нь тэр дөнгөж сая Европийн алдартай дуу бичлэгийн студи болох "Рикос Рекордс"-той гэрээ хийж, албан ёсоор "Рикос Рикордс"-н дуучин болсон байна.

Рита нэг мэдэхэд хажууд ам нь ангайчихсан зогсож байлаа. Би ч өрөө ч ийм зүйлийг төсөөлөөгүй байсан болохоор надад ч бас гэнэтийн мэдээ байв. Ингээд л нэг өдөр Шон харилцаагаа албан ёсоор зөвшөөрлөө гэж үү?

-Ямар чөтгөр нь байв аа? Шон ингээд өөрсдийгөө ил тод болгочихож байгаа юм уу? гэж шокноосоо ч гараагүй байгаа аятай инээдтэй царайтайгаа хэвээр хэллээ.
-Тийм л болж таарлаа.
-Миний найз ингэж явж байгаа нэг өдөр эзэнгүй тоосгонд өртчихвийдээ. Нүдээ өгөхөөс ч буцахгүй охидууд одоо яанаа.

Би ч бас битүүхэндээ ч айж байсан юм. Алдартай одуудын найз залуу, бүсгүйчүүдийг фенүүд нь дээрэлхсэн явдлын тухай нилээд хэдийг мэдэх учраас энэ бол албан ёсоор тэдний жагсаалтад орж буйтай адил юм.

-Одоо тэгээд яах уу? Шон Мендес-н албан ёсны найз бүсгүй минь гэхэд өөрийн эрхгүй инээд хүрээд байлаа.
-Албан ёсны юу? Аймшигтай үгний сонголттой залуу шүү нээрээ гээд бид хоёул инээлдлээ.

Үдэшлэгийн цаг болж найзууд минь цугларлаа. Рита-н найз залуу Жек, Белла-н Лиам,  өөр бас манай ангийн хэд хэдэн залуучууд, бусад найзууд гээд нэг мэдэхэд 30-аад хүн болчихсон байлаа.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now