20

145 16 2
                                    

Өчигдөр мэдэхгүй юм даа эхэндээ бага зэрэг уйтгартай байсан ч сүүлдээ бид нилээд хөгжилдөөд авлаа. Цаг магадгүй нилээн явсан байсан байх Шон болон залуус биднийг өрөө өрөөнд маань хүргэж өгсөн л санагдаж байна. Рита л хэлсэн болохоос ч би бага зэрэг чалчаа гэдэг ч ортой шүү. Дэмий юм яриагүй л гэж найдаж байна шүү Кей.

Өнөөдөр бидэнд гадуур гарах төлөвлөгөө байхгүй гэсэн учир далайн эрэг дээр хэвтэж, наргил модны сүү ууж, сүнслэг биеэ сайхан шаргалтуулах өдөр ирлээ. Торонто д ямар саранд биеэ шарах биш Калифорнийн бор охин тэнд өдөр ирэх тусам л цагаан болоод байх юм аа.

Бүгд өглөөний цайгаа ууцгаагаад энэ хавиар өдрөө өнгөрүүлэхээр тогтов. Тиффани эндхийн их дэлгүүрийг нүүлгэх санаатай байгаа бол бусад бүгдээрээ далайн эрэг дээр элсний гар бөмбөгөөр өрсөлдөхөөр боллоо.

Д: Ер нь багт чадвар л чухал. Тийм биздээ Жеоф?
Ж: Үгүй дээ дүү минь. Өндөр хүмүүс бүгд тоглож чаддаг юм. Байгалийнх нь өгөгдөл нь тийм юм чинь. Та нар хожигдохдоо бэлд.

Усны хувцас, нарны шил малгайгаө аван далайн эрэг рүү бүгд хөдөллөө.
Залуус бүгд нүүрэндээ инээмсэглэл тодруулан эрч хүчтэй явцгаана. Ялсан багийн нэг хүслийг биелүүлэх учир би ч гэсэн яаж ч байсан хамаагүй ялмаар санагдаад байх юм. Эдди, Коннор, Майяк, Жеоф бид тав нэг баг бол нөгөө баг болох жижигхэн хүмүүсийн багт Шон, Дейв, Зубин, Андрью, Камила нар байлаа. Яахав Шон-с бусад нь жижигхэн болохоор л жижигхэн хүмүүсийн баг байх ккк.

Ш: Чамайг гар бөмбөг тоглодог гэж мэдсэнгүй.
-Анх удаагаа тоглох гэж байгаадаа л итгэхгүй байна. Гэхдээ би ялмаар байна.
Ш: Зүгээр л тоглоом шүү дээ хонгор минь. Хожигдсон ч би ямар чамайг орхиод явчих биш.
-Тийм дээ. Гэхдээ л хөвгүүдийг гомдоомооргүй л байна.
Ш: Би л гомдохгүй байхад болно биз дээ. Үгүй гэвэл гомдлоо шүү.
-За битгий давраад байгаарай чи. Энэ чинь ердөө тоглоом гээ биздээ чи.
Ш: Ханн гээд нугасан хошуу гарган түрүүлээд явлаа.

Талбайд бүгд байраа эзлэн зогсоход Жеоф-н үг л намайг гар бөмбөг тоглож чадах юм шиг санагдуулж байна. Дунд сургуулиас их сургууль хүртэл бөмбөг гэдэг зүйлд тоотой хэдэн удаа хүрч үзсэн болохоор л тэр. Заавал ялах ёстой шүү Катерин.

Э: Бэлэн үү залуусаа?
А: Бид бол бэлэн л байна. Харин та нар?
Э: Та нээрээ бас ч инээдтэй хүн шүү. Алив эхэлцгээе залуусаа.

Бөмбөгийг Шон эхлэн гаргалаа. Цохих үед нь тэр хэвлийн булчинг нь ээ. Хараад л мансуурах хэмжээний байх юм. Коннор алдалгүй авч Майяк эргүүлэн давуулав. Камила маш хурдтайгаар эргүүлэн цохиход бөмбөг намайг чиглэн ирж байлаа. Гараа өөрт хамгийн эвтэйхэнээрээ бариад цохитол даанч тор давж чадсангүй. Тэд баярлан нэг нэгэнтэйгээ гараа цохилцон байраа сэлгэж байхад Жеоф над руу "Зүгээр дээ" гэсэн харцаар харна. Энэ мэтчилэн би ч азгүйтсээр байсан ч бас яахав ганц удаа зөв гаргаад их л баярлаж байтал манай багийн бусад маань бараг л мэргэжлийн тоглогч нар шиг л тоглоно. Нар ч шарж эхлэн элсэн ширхэгүүд хөлийг халааж байлаа.

Оноо 16:15 болж манай баг одоо ганц л оноо авбал ялах гээд байлаа. Азгүй ч гэх юм уу энэ удаа нь миний гаргах ээлж таарав. Эдди "Алив ээ Кейт бид ялчихвал би чамд чиний дуртай бүх зүйлийг чинь авч өгнөө амлаж байна" гэв. Коннор харин "Бид ялвал чи хувийн зурагчинтай л болсон гэж мэд" гээд нүдээ ирмэж байв.

Аливээ Катерин ганц юмыг ч гэсэн сурч байхгүй юу хийж байв даа. Хөвгүүдээ гонсойлгож болохгүй юм сан. Хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаад цохитол энэ удаад торыг даван нөгөө багийн талбай руу орлоо.
Тэд намайг чадна гэдэгт итгэлгүй байсан бололтой тайван зогсож байсан хүмүүс чинь гэнэт хөдөлсөн ч амжиж авч чадсангүй бөмбөг газарт хүрлээ.

Э: Ээ гэгээн туна загас минь. Би ялчихлаа. Бид ялчихлаа. Кейт би чамайг тэврэмээр байна шүү.
Ж: Төрөлх чадвар гэж хэлсэн биз дээ. Алив цохиорой Кей.
-Өө манай хөөрхий Шон гомдсон юм уу даа. Алив нааш ир.
А: Хүүхдүүд хөөрхөн юм аа тийм ээ залуусаа.
Ш: Кей одоо эд нар чинь намайг байнга ингэж шоолно шүү дээ. Гэхдээ л би гомдсон.
Би Шон-г дуурайн "Энэ чинь ердөө л тоглоом шүү дээ" гэхэд бүгд инээлдэцгээлээ.

Тоглоом дуусаж ядарсан залуус далай руу орох бол Камила бид 2 эрэг дээр биеэ шаран хэвтэнэ.
-Кат чи ер нь өөрийнхөө дуунуудыг албан ёсоор нийтэд гаргая гэж бодохгүй байна уу?
-Хаяадаа тийм бодол орж ирж л байдаг юм. Гэхдээ би хэтэрхий мэргэжлийн бус байна.
-Чамд туслах мэргэжлийн хүнтэй би чамайг холбож өгч чадна шүү.
-Тийм гэж үү? Нөгөө...юу... гайхалтай!
Ш: Хатагтай нар юу хийж байна даа.
К: Нүдээ нээлдээ. Эсвэл бид хоёрын сайхан биеийг хараад хараагүй болчихсон уу сениор?
Ш: Та хоёр хэтэрхий үзэсгэлэнтэй байна аа. Тэр тусмаа Кейт наад усны хувцас чинь их хөөрхөн байна.
- Харин залуу таны булчинг охидууд хараад байхвийдээ. Цамц өмсөгчихдөг юм билүү?
Ш: Камил, хартай хатагтай гэдгийг испаниар Кей-д хэлээд өгөөч?
К: Celosa señorita
-Би хардаагүй харамлаж байна. Юм уумааргүй байна яв. Чи нар хаагаад байна.
Ш: За ууртай хатагтай тэгвэл нааш ир тусдаа ярих юм байна.
К: Хосууд эндээ учраа олцгоо. Би лав явлаа гээд инээсээр шүүсний бар руу явлаа.

-Та ч их тоглоомтой болжээ.
-Чи л өөрөө хожчихсон мөртлөө надаар наргиа хийгээ биздээ.
-Би нэг хүслээ л хэлэх гэж тэгж их улайраад байсан юм за юу.
-Уул нь манайх хожсон бол би их гоё юм хүсэх байсан.
-Юу?
-Би чамтай болзох гээд маш их юм бэлдчихсэн байсан болохоор ядаж ялаад тэгж асуувал сүртэй юм болов уу л гэж бодсон байсан юм.
-Юу гээч, ерөнхийдөө би ч гэсэн тийм зүйл чамаас хүсэх гэж байсан. Тэгэхээр хоёулаа мартаад зүгээр болзох уу?
-Ийм сайхан залуутай болзох гэж байдаг.
-Бас болзоон дээр нэмээд энэ сайхан биеийг чинь авмаар байна.
- Үүрд чамтай хамт болзмоор байна.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now