Keith
-Энэ дэлхийд чинь юу тохиолдоо вэ?
-Яасан
- Энэ бүхэн эхнээсээ л надад нэг л сонин санагдаад байсан.
- Юу гэж?
- Шон бас чи. Нарны аймгийн 9 гариг гэж биш Шон Кейт хоёрын 9 гариг гэж нэрлэх хэрэгтэй юм байна.
- Наад үгээрээ чи юу хэлэх гээд байгаа юм?
- Ойлгомжтой тэр чамайг сонирхоод байна шүү дээ*духаа алгадах*
-Үгүй ч юм бил үү.
- Ухаан орж үз Кейт. Тэр бүх фенүүдтэйгээ ингэж харьцдаг гэж бодож байна уу. Тэр тусмаа зүгээр л нэг номын дэлгүүрт таарсантайгаа. Бас энэ санаа зовж байгаа, ярьж бичиж байгаа нь хэтэрхий нялуун юм
- Мэдэх юм алгадаа. Хэрвээ тийм бол чи хэлсэндээ би хорвоогийн хамгийн азтай фен охин болог.
- Гэхдээ тэр гаднаа хэтэрхий сайхан ч дотроо өөр хүн байх вий!
- За ойлголоо ээжээ! Одоо харин хоол идчихээд оройн зоогонд нь бэлдэх хэрэгтэй биш үү?
- За тэгье ээ. Гэхдээ юуны магад миний хэлсэн зүйлийг бодож үзнэ биз.
Рита сэндвич, салад бэлдэн бид идчихээд цаг хартал 16 цаг. Өө тэнгэр минь энэ цаг хугацаа чинь яасан ч хурдан юм бэ дээ.
Бид авсан даашинзуудаа өмсөн, нүүрээ хөнгөхөн будан, үсээ янзалж дуусахад яг 18:20 болж байлаа.
- Хөөх!! Чи ийм үзэсгэлэнтэй харагдаж байхад тэр чамд дурлахгүй гээд яах юм бэ? Урлагийн бүтээл л гэсэн үг.
- Ккк энэ янзаараа ичиж үхэх юм байна л даа.
- Юун ичих. Эмэгтэй хүн чинь харин ч урмын үг сонсох тусам гялалзах хэрэгтэй байдаг юм.
- Хн би ямар twilight-ын цус сорогч биш дээ. Гялалзах ч гэх шиг.
- Заза мангар юм чинь болих л гүй юу.
Энэ үед утас дуугаран харвал нэг танихгүй дугаар байх ба авбал
- Сайн уу. Би Шон байна аа. Гэрийн чинь үүдэнд ирчихлээ. Та хоёр бэлэн болсон бол гараад ирээрэй.
Цонхоор харвал тэр машинаа налан зогсоно.
- Аан... за бид хоёр гарлаа *утсаа таслах*- Ритааааа. Шон ирчхэж. Хурдлаарай.
- За ойлголоо.
Бид юмнуудаа аван гэр ээ түгжчихээд лифтэнд суулаа. Сандрал улам нэмэгдсээр... Сарын өмнө ийм зүйл болно гэж төсөөлөөч гүй байсан шүү.
Бид лифтнээс буун гадаа гарч ирвэл Шон-ы харц зогтусан намайг ширтэнэ. Тэр өнөөдөр үнэхээр төгс харагдаж байна. Хар өмд, хар ботинк, хар хөх цамц өмссөн байх ба эхний 3 товчийг нь товчлоогүй орхиж ээ. Үсний хувьд миний бодлоор тэр зүгээр л самначихдаг байх. Угаасаа тийм сайхан хөвсгөр, буржгар үсийг өөр болгоод хэрэггүй биз.
- Ахэм. Кейт бид явах гэж байна уу. Үгүй юу?
- Айн...Юу аан за.
Шон ч бас Ритаг дуугарахад ухаан орсон бололтой машины арын хаалгыг онгойлгож өглөө.
Ш: Хатагтай нар аа сууцгаагаарай.
Бид хоёр түргэхэн шиг сууж Шон ч хаалгаа хаагаад өөрөө жолоочийн суудалдаа суулаа.
Замын туршид бидний хэн нь ч үг дуугаралгүй явсаар ойролцоогоор 30 минутын дараа нэг газар ирэн зогслоо.
Бид явсаар тэр зоогийн газрын 3 давхарт ирэн нэг өрөө рүү орлоо. Орвол дотор нь... Эээ тэнгэр минь Шон-ы менежер Андрью, хамтлагийн залуус бүгд сууж байлаа.
Ш: За энд суугаарай.
Тэр бид хоёр сандал татан өгч суулган яг л эрт дээр үеийн язгууртан жентлемен шиг бие ээ авч явах ажээ.
Ш: За танилцацгаа. Энэ бол Кейт *надруу заах* Энэ бол Рита* түүнрүү заах*. Та хоёр ч бараг манай хэдийг таних байлгүй дээ.
Би: Андрью Гертлер менежер, Зубин Таккер гитарчин хамтлагийн ахлагч,Майяк Слит бөмбөрчин,Дэйв Хакет басс гитарчин, Эдди Рьютер төгөлдөр хуурч, Жеоф Вабуртон...
З: Хөөе одоо тайвширдаа. Үнэхээр сандруу юм гээч. Бараг бидний танилцуулгыг унших шахлаа шүү*инээх*
Э: Эмэгтэй хүнээс ийм зүйл сонсох гоё л байдаг юм байна.
Ш: За залуусаа одоо болно оо. Түүнийг бүүр ичээчихлээ шүү дээ
А: Тийм шүү. Бага зэрэг боловсон байгаа ч.
Ш: Гэхдээ чи үнэхээр сандруу юм аа*инээх*
А: Чи өөрөө ч хэлэлтгүй тийм л байсан биз дээ. Анх надтай уулзахдаа чи яаж байсныг ярих уу?
Ш: За миний буруу.
А: Тэгэхээр та хоёр өөрсдийгөө бидэнд товч танилцуулж болох уу?
Р: Намайг Рита Клей гэдэг. Калифорны Оакландых. Энд Торонтогийн их сургуульд инженерчлэлийн чиглэлээр сурдаг.
Би: Намайг Катерин Рейн гэдэг. Мөн адил Калифорны Оакландых. Ритатай нэг ангид сурдаг.
А: Тэгэхээр Шон та хоёр анх яаж танилцсан гэлээ?
Ш: Бил энд хооллох гэж ирснийг мартаагүй биз. Дараа нь зав гарахаар асууж болно шүү дээ!
Д: Дараа гэж угаасаа чиний найз охи...
Яая Шон өвдөж байна ш дээ!!!
Ш: Алив томхон шиг сэрээ байна уу? Энэ хүмүүсийг нэг сайн хатгаад өгье.Бодсоноос их хөгжилтэй хүмүүс юм.
Shawn
Ахх бодохоос ч дургүй хүрчихлээ. Яаж хажууд нь ингэж хэлж чадаж байна аа. Кейт одоо үнэхээр тухгүй харагдаж байна. Яаж түүнийг аргалж авч гарах вэ байз. Хамаг төлөвлөгөө нураачих юм даа.Keith
Тэр сая юу гээд хэлчих нь энэ вэ?? Ядаж байхад энэ Рита "Би хэлээгүй юу" гэсэн харцаар хараад байх юм. Ёоо ариун цэврийн өрөө ороод ирье гэж хэлээд явж ч болох юм.Би: Би ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байна. Та нар сууж байгаарай. Манай найзыг гомдоож болохгүй шүү.
Хурдхан шиг энэ хогийн байдлаас гарах минь. Рита өөрөө учраа олоод харьчих л байлгүй.
Shawn
Бурхан миний хүслийг үргэлж сонсдог гэж мэдээд байсан юм аа. Тэр ариун цэврийн өрөө орох гэж байж цүнхээр яах гэж байгаа юм бол...Алиь Шон одоо яаж араас нь гарах арга хэрэгтэй байна.
Мэдсэн юм шиг ээж залгалаа.
- Залуусаа би утсаар ярьчхаад ирье.Яг мэдээд байсан юм аа. Тэр яг одоо ресторанаас гараад явж байлаа. Би ээжийн дуудлаганд гялс хариу өгчихөөд түүний араас гарлаа.
- Кейт хүлээгээрэй! Хаачих гэж байгаа юм?
- Аан харин манай хажуу айлын нохой өвдчихөж ээ *тэнэг царай гаргах*
- Тэгээд тэр чамд ямар хамаатай гэж?
- Зүгээр гэртээ харимаар байна!!!
- Харанхуй болчихсон байхад эмэгтэй хүн ганцаараа явна гэдэг аюултай шүү. Би чамайг хүр...
- Хэрэггүй ээ. Чиний боловсон занд их талархаж байгаа ч би өөрөө явж чадна.
Ингэж хэлээд тэр хурдан хурдан алхаж эхэллээ.
YOU ARE READING
Хатагтай "Ноён Мендес"
RomantikТоронто хотын их сургуулийн оюутан Катерин төсөөлөөч үгүй байдлаар дэлхийн алдартай од Шон Мендестэй уулзана. Энэ нь түүний мөн Шон Мендес-н амьдралыг ч өөрчилнө. Харин тэдний харилцаа цаашдаа яаж үргэлжлэх бол? ShawTheryn forevaaa💙