Кейт
Би заал дүүрэн оюутнуудад илтгэл тавихдаа ч ингэж сандарч байсангүй. Гүнзгий амьсгаа аваад...
Shawn Mendes
Бүх зүйл зүгээр үү.
Завгүй байгаа юм уу?
21:08Аан харин утсаа
өрөөндөө үлдээчихэж.
21:10
Миний коверүүд
таалагдсанд маш их
баяртай байна💙
21:10Ийм мундаг хүнтэй
танилцах гэж.
Хоёулаа найзууд
болцгоовол би чамд
дууны тал дээр тусалж
байя.
21:11Баярлалаа💙
Миний мундаг гэж
юу ч байхав🙄
Мэдээж найзууд болохыг
зөвшөөрөлгүй яахав☺️
21:12За тэгвэв сайн найз минь
болсонд баяр хүргэе🥳🥴
21:12Ккк бага зэрэг шоконд
орсон ч гэсэн зүгээрдээ😳
21:13За сайн найз минь
сайхан амраарай❤️
Маргааш урт өдөр
хүлээж байгаа шүү.
21:14Чи ч гэсэн сайхан амраарай💙
21:15Үнэхээр болдог бол нисчихмээр л байна шүү. Яг нэг тийм үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж. Баярлаад ч байгаа юм шиг сандраад ч байгаа юм шиг. Ритагийн хувьд бүүр амнаас нь нэг үг ч унахгүй байх шиг байна.
"Заза миний муу найз ингээд хүний хүн болдог юм байж"
"Юу яриад байгаа юм. Юун хүний хүн. Зүгээр миний коверүүд таалагдаад найзууд больё л гэж байна ш дээ"
"Шон бүх фенүүдтэйгээ ийм байдаг гэж бодож байна уу?""Үгүй байх л даа... Гэхдээ л..."
"Зазаза наадхыг чинь маргааш ярилцацгаая. Харин одоо найздаа Ноён Грүдиан-ы хичээлийн бие даалтаа өгчих тэхүү. Зүгээр хэдэн санаа авах гэсэн юм"
"Тэг ээ. Цүнхэнд ягаан нуруутай хавтсанд байгаа""Чи минь миний баатар шүү"
"За хурдхан хийчихээд унт даа. Маргааш их хичээлтэй шүү дээ"
"За сайхан амраарай. Найз нь удахгүй ээ гээд өрөө рүүгээ явлаа"
Рита л хэлж байгаа болохоос би ч цаагуураа мөрөөдөл минь бодит болох гээд л байгаа юм шиг санагддаад л байна шүү.
12 цаг... 1 цаг... 2 цаг. Яагаад нойр хүрэхгүй байна аа. Нойр хүрэхгүй байх нь аргагүй л юм. Нэг өдрийн дотор тийм их шоконд орж үзсэнгүй. Утсаа гаргаж ирэн түүний явуулсан зурвасуудын харлаа. Хамт авахуулсан зургаа харлаа. Аххх сэтгэл хөдлөөд үнэхээр унтаж чадахгүй нь ээ. Гал тогоо орж сүү уух санаатай өрөөнөөсөө гарвал Рита ширээгээ дэрлэн унтаж байх нь тэр. Сүүгээ уучихаад буцаад орондоо ороод унтах гэсэн ч нойр хүрэхгүй байхаар нь босож үлдсэн бичлэгээ янзалж дуусгах шийдэлд хүрэв.

YOU ARE READING
Хатагтай "Ноён Мендес"
RomantizmТоронто хотын их сургуулийн оюутан Катерин төсөөлөөч үгүй байдлаар дэлхийн алдартай од Шон Мендестэй уулзана. Энэ нь түүний мөн Шон Мендес-н амьдралыг ч өөрчилнө. Харин тэдний харилцаа цаашдаа яаж үргэлжлэх бол? ShawTheryn forevaaa💙