19

144 16 1
                                    

Би залуусыг хөгжилтэй гэдгийг мэдэх ч арай ч ийм доргио гэж мэдсэнгүй шүү. Эхлээд сайхан бүгд хооллоцгоож байснаа уулзсанаа тэмдэглэнэ гээд бага зэрэг уусныхаа дараа энэ газрыг бараг л нурааж байгаа юм шүү. Тиффани тайзан дээр гараад бөмбөрийн палкаар гитар тоглож үзнэ гээд, залуус болохоор хоолоороо тоглоод л. Камила бид хоёртой ойролцоо ирсэн, цагийн зөрүүнээсээ гараагүй байгаа болохоор удалгүй өрөө рүү гээ явлаа. Харин Шон бид 2 яасан, хундагатай виски, дарс барьцгаасан хүмүүс дунд жимсний шүүс соруулаар сороод л. Уух насанд хүрээгүй нь л бид 2 байж таарлаа шүү.

Ш: Ёстой аймар хүмүүс байгаа биз?
-Тэд уух хэрэггүй юм байна гэдгийг маш сайн ойлгож авлаа. Эртээд Дейвийг л тийм байхад нь харсан болохоос л.
-Би ч эд нартай хаяадаа нийлэхээр нялхдаад байгаа юм шиг санагддаг байсан одоо хоёулаа нялх юм байна гээд Коннорыг өрөөнд нь оруулчихаад миний өрөө рүү явцгаалаа.

Миний өрөө 2 давхарт харин тэрний өрөө хөвгүүдтэй нэг давхарт цугтаа байлаа.

-За их орой болж. Сайхан амраарай Кей. Маргааш бидэнд хийх зүйл маш их байгаа шүү гээд агаараар үнсэлт илгээн цааш явлаа.

Энд орой болж байгаа юм чинь Канадад дөнгөж өдөр болж байгаа юм байна. Рита минь надгүйгээр сайн д байж байгаа байхдаа. Ер нь залгаад л асуучихая л даа. Одоо чинь 21-р зуун шүү дээ Кейт минь.

- Хөөе сайн уу хонгор минь. Боссон юм уу?
-Орондоо л байнадаа одоохондоо. За амралт дажгүй юу?
-Би дөнгөж л энд ирээд байна Рита.
-Өө нээрээ тийм билүү. Тэгвэл тэгээд юу хийж байна даа?
-Заза өөр ярих юм байхгүй бол би унтлаа. Онгоцонд унтаж чадсангүй яг үхлээ.
-Наадах чинь нэгдүгээр зэрэглэлээр ниссэн хүний үг биш л байна даа. За сайхан амраарай Кейт. Үнсье хайрт минь.
-Өглөөний мэнд. Одоо бос наад гэрээ нэг сайхан цэвэрлэчих за. Баяртай

Өрөөндөө орвол тээшийг маань аль хэдийн оруулсан байх ба үүдний ширээн дээр үүдэнд өгсөн шиг шар цэцэгс бас л байлаа. Ямар цэцэг гэдгийг нь мэдэхгүй ч их л гоё үнэртэй юм. За тухтай зөөлөн ор минь би шууд очлоо.

"Өрөөний үйлчилгээ" гээд хаалга тогших чимээнээр сэрэн өглөөний цайгаа өрөөндөө захиалчихаад, цүнхнээсээ юмнуудаа гарган цэгцэлж эхэллээ. Хурдхан гэгч нь дуусгаад, өглөөний цайгаа уугаад тагтан дээрээ гаран гадааг ажвал үнэхээр л диваажин шиг газар ажээ. Орой ирсэн болохоор олигтой ч юм үзэж хараагүй учраас ёстой л сэтгэл сэргээж байв. Далайн эрэг, далдуу модод, цэнхэр далай. Калифорноос ялгаагүй сонсогдож болох ч энд нэг л зүйл л өөр. Далайн эрэг нь ягаан элстэй гээд л бод.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now