7️

220 29 3
                                    

Шон

Тэр гитараа үлдээгээд найзыгаа бараг хүчээр чирэн орлоо. Яахав араас нь оруулж өгч болох ч дахиад уулзахад зайлшгүй шалтгаан хэрэгтэй шүү дээ.

Ашгүй дээ. Өнөөдөр хүнээс түүнийг цэцэрлэгт дуулдагыг сонсоод уулзсан. Дараа яая даа гэж байсан чинь харин бурхан миний хүслийг сонссон байх нь.

Гэртээ ороход аав сониноо уншин, ээж зурагтаар шоу үзэж байлаа. Алияа ирсэн бололтой өрөөнөөс нь хөгжим хангинана.

"Би ирлээ"

"Ашгүй зохицуулах ажлаа эрт дуусгачхав уу?"

"Санасныг бодвол эрт дууслаа"

"За тэгвэл хувцсаа сольчхоод ирж цай уугаарай"

Цайгаа уучхаад өрөөндөө ирэн түүний гитарын хайрцгийг нь онгойлгон түүний сувдан цагаан гитарыг гарган ирлээ. Эмэгтэй хүний хөгжим гэсэндээ арай жижигхэн юм аа. Бас их гоё ч өнгөтэй юм. Өдөр бага зэрэг сонин дуугараад байсан хөг хүйтэнд гараад байгаа бололтой. Би түүний гитарыг барин өөрийн эхний цомгийнхоо хайртай дуу болох "Imagination"-г тоглож эхэллээ.

🎶 ohh Тэр дахиад эхэллээ
Өглөө болгон яг адилхан
Чи миний гэрийн урд алхаж ирээд
Би чамайг нэрээр чинь дуудахыг хүсэж байна
Би зогсож байгаа газраасаа чамайг ямар үзэсгэлэнтэй болохыг хэлэхийг хүссэн ч
Чи намайг бид юу хийж чадахыг бодож байгаа мэдсэн учраас
Би үргэлжлүүлэн мөрөөдсөөр мөрөөдсөөр,чи мэдэхгүй боловч энэ үнэн
Чамд хэлэхийг хүссэн үгс минь миний амнаас гарч өгөхгүй юм
Энэ байдаг л нэг дурлал
Дахиж хүлээж чадахгүй нь,тийм ээ би хүлээхгүй
Би өөрсдийгөө үүрд хамт байхыг хараад ямар санагддагаа хэлэх хэрэгтэй байна
Миний мөрөөдөлд чи минь надтай хамт
Бид ямар байхыг хүссэн бүх зүйл яг л тийм байх болно
Бас тэндээс, хэн мэдлээ, магадгүй энэ бидний анх үнсэлцсэн тэр орой байх болно
Эсвэл энэ зүгээр л би болон миний мөрөөдөл🎶

Яагаад өмнөхөөсөө улам л гунигтай сонсогдоод байна аа.

Кейт

Рита хоол болсон гэж намайг дуудлаа. Манай найз ч ёстой сайхан хоол хийдэг шүү. Үнэрт нь бараг цадхаар.

Бид оройн хоолоо идэнгээ кино үзэх дуртай. Тэр тусмаа маргааш амралтын өдөр болохоор шөнөжингөө үзсэн ч яахав.
Тэр зурагтаа нөтбүүктэйгээ холбон Netflix-с бид Ривердейл цувралаа үргэлжлүүлэн үзэв.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now