Тансаг зэрэглэл гэсэндээ онгоцонд явах ч тухтай байна шүү. Экономигоор явдаг надад бол нисдэг ор шиг л юм. Хэрвээ би Шон шиг алдартай од болчихвол ч дандаа л энд тэнд онгоцоор нисэж явах байхдаа.
-Та ямар нэгэн юм уух уу?
-Ямар уух зүйл байна?
-Ус, кофе, жимсний шүүс, дарс, оргилуун дарс?
-Оргилуун дарс авъя.
Ш: Энэ хатагтайд жимсний шүүс
Ү:За ойлголоо.-Чи согтууруулах ундаагаар яахав дээ. Рита чамайг согтчихвол их олон юм ярьдаг гэсэн гээд нүдээ эв хавгүйхэн ирмэв.
-Саяных юу байв? Хэзээ ингэж нүдээ ирмэдэг байсан юм. Тэглээч би олон юм ярьдаггүй за юу. Рита л худлаа ярьж байгаа юм. Би тэглээ ч ямар жаахан хүүхэд биш би уумаар байна Шон Петер Раул Мендес!
-Бяцхан хатагтай минь уурлаа юу даа. Алив цаашаа суучих гээд хажуугаар багтан суугаад намайг тэвэрлээ.-Яасан хөөрхөн жижигхэн болчихсон юм бэ? Халаасандаа хийгээд явчихаар
-Би жижигхэн биш би 170 см өндөр. Чи л...зүгээр өндөр байна за юу ханн...
-Алив миний хөөрхөн Кей нь гомдчихсон юм уу...аа алив үнслээ шүү
-Хүмүүс хараад байна Шон. Эд нар чинь бүүр аймар хараад байна.
-Катеринтайгаа уулзаагүй удчихсан болохоор тэврээд л баймаар байна шүү дээ.
-"Хатагтай таны жимсний шүүс" гэхэд Шон жинхэнээсээ ичсэн бололтой суудал руугаа явлаа.Бүхэл бүтэн 10 цагийн нислэг учраас унтах гэж их л оролдлоо. Кинонуудыг нэг гүйлгэчихээд хийх юм олдохгүй утсаараа оролдон хэвтээд л байлаа. Нойр хүрч байгаа ч энэ суудал яаж тухтай орыг минь гүйцэхэв дээ. Шон хөдлөхгүй байхаар нь унтчихсан юм байх гэж бодоод дуудтал зүгээр л нүдээ анин хэвтэж байлаа.
-Яасан Кей?
-Зүгээр л нойр хүрэхгүй уйдаад л.
-Тэнд шөнө болж байхад нь очих юм чинь очоод л сайхан амар даа. Нээрээ тэнд чамтай танилцуулах нэг чухал хүн байгаа шүү
-Вуаа хэн?
-Нууц. Очоод мэдээрэй.
-Харри Стайлс л байгаасай.
-Хэн гэнэ ээ?
-Аан юм яриагүй ээ кккХэрэгтэй хэрэггүй юм оролдож суусаар удалгүй онгоц газардах дөхөж байгаагаа зарлан би ч юм аа бэлдэж эхэллээ. Үүргэвчинд байсан юмнуудаа бараг бүгдийн гаргаад ирчихсэн ч байх шиг. Яана даа Кейт.
-Чамд нарны шил чинь ойрхон байна уу?
-Тийм ээ энд цүнхэнд байна. Яасан?
-Малгайтайгаа хамт шилээ зүүчихвэл дээр байх. Намайг энд ирж байгаа гээд фенүүд мэдчихсэн байна гээд гарахаасаа өмнө хар шил зүүж малгайгаа өмсөж байлаа.
Би ч хурдхан шиг цүнхнээсээ шилээ гарган ирж зүүгээд өмсөж байсан юүдэнтэй цамцныхаа малгайг өмсөөд чангахан шиг уялаа.
-Арай ч ийм сүртэй биш ээ хонгор минь гээд миний малгайг янзалж өглөө.

YOU ARE READING
Хатагтай "Ноён Мендес"
RomanceТоронто хотын их сургуулийн оюутан Катерин төсөөлөөч үгүй байдлаар дэлхийн алдартай од Шон Мендестэй уулзана. Энэ нь түүний мөн Шон Мендес-н амьдралыг ч өөрчилнө. Харин тэдний харилцаа цаашдаа яаж үргэлжлэх бол? ShawTheryn forevaaa💙