6️

232 29 0
                                    

Кейт

Бид 2 нээх холгүй байх Микейяла кофе шопд орлоо.

"Чи юу авмаар байна. Би чамайг дайлъя" гэж Шон асуулаа.

"Зүгээр дээ харин ч би дайлах ёстой байхад"

"Анхны удаа эмэгтэй хүнээр даалгана гэж юу байхав. Дараа нь уулзахаараа надад гоё юм авч өгөөрэй. Харин одоо би авч өгье"

"Тэгвэл нэг карамелтай латте, нэг шоколадтай торт авъя"

Шон өөртөө шоколадтай милкшейк, алимтай чийзкейк захиалав. Бид цонхны дэргэдэх ширээнд захиалсан зүйлээ авцгаан суулаа.

"Эдний бүх юм үнэхээр амттай шүү. Би гэртээ ирэхээрээ дандаа эднийхээр ордог"

"Би ч гэсэн хааяа найзтайгаа орох дуртай"

"Чи энд сурдаг уу?"

"Тийм ээ Торонто-ын их сургуулийн инженерчлэлийн анги"

"Хөөх би чамайг сэтгүүлч нтрээр сурдаг байх гэж бодсон юм сан. Их л сонирхолтой мэргэжил юм"

"Хөөрхөн инженер байж болдоггүй юм уу?"

"Тийм дээ. Эмэгтэйчүүд ч сонирхолтой хүмүүс шүү. Чи эндхийх үү?"

"Үгүй ээ,би Калифорных. Энд зүгээр... сурах гэж ирсэн"

"Цаг агаарын хувьд ч манайх их ялгаатай шүү"

"Эхэндээ хэцүү л санагдаж байсан одоо бол эндхийнх илүү таалаглах болсон"

"Чи тэгээд ганцаараа амьдардаг юм уу?"

"Үгүй ээ Рита гээд найзтайгаа хамт амьдардаг"

"Би л ганцаараа асуугаад байх юм. Чи ч гэсэн асуух зүйл байвал асуу л даа"

"Нөгөө юу... бараг чиний бүх л зүйлийг чинь мэдэх болохоор асуух зүйл бараг алга даа"

"Өө нээрээ тийм шүү дээ. Өөрийгөө хэн гэдгийг заримдаа мартчих юм даа"

"Хачин сэтгэгдэл төрүүлэх гээгүй юм шүү. Чамайг бараг өөрөөсөө ч сайн мэддэг болохоор асуулт одоогоор орж ирэхгүй л байна... Аан нэг юм байна. Од байх яг ямар вэ?"

"Од байна гэдэг гайхалтай. Чиний нэр дэлхийн өнцөг булан бүрт хэдэн мянган удаа цуурайтна. Гэхдээ энэ нээх ч хүсээд байх зүйл биш шүү. Гишгэсэн мөр болгоныг чинь дагаж, алдсан гишгэм болгоныг чинь дэлхий нийт хэдхэн секундын дотор мэднэ. Хувийн орон зайны тухай бүүр ярих ч юм биш... Гадуур явж байгаад фенүүдтэйгээ таарч тэдэнтэй зургаа авахуулж, гарын үсгээ өгдөг ч хэдий дотроо бол надад сайхан санагддаггүй. Заримдаа зүгээр л бүгдийг орхиод хаашаа ч хамаагүй зугтмаар санагддаг үе ч байдаг. Нэг ч өдөр болов хуучин энгийн амьдралаар амьдрах юм сан"

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now