26

162 19 2
                                    

Өнөөдөр бол миний анхны бие даасан цомгийн анхны дуу цацагдах өдөр. 2 сар гаруйн хугацаанд их ч зүйл болж, их ч зүйл суралцаж мэдлээ. Рита ч ажлаа сайн хийж байгаа. Энэ салбарт нилээд туршлагатай хүн шиг л байна. Шон бид хоёр уу?
Өө тайвандаа. Шон-ы аялан тоглолт талдаа ороод одоо азийн орнуудаар тоглож байгаа. Бид хоёрын харилцаа ч ер хэвэндээ. Одоохондоо давгүй л байна.

Х: Сандарч байна уу Кей?
-Маш их. Гэхдээ энэ мэдрэмж сайхан санагдаж байна.
Р: Гайхалтай сайхан гээч. Би чиний өмнөөс сандарч болох уу?
Х: Бид бүгдэд л ижилхэн мэдрэмж төрж байгаа байх нь. Одоо ердөө 2 хон цаг. Тэгээд л дэлхий дахин Катерин Рэйн гэж хэн болохыг жинхэнэ утгаар нь мэдэрнэ дээ.

Цомгийн хагас нь миний зохиосон дуу, нөгөө хагас нь Хейден-ы санал болгосон дуунууд. Шон л анх уншиж, анх удаа сонсож байсан дуугаа би хамгийн эхэнд хүмүүст сонсгохыг хүссэн. Одоо л мөрөөдөл минь жинхэнэ утгаараа биеллээ оллоо.

Х: Гурван үгээр цомгоо тодорхойл!
-Өнгөлөг, харьцангуй, нууцлаг гэж хэлмээр байна.
Х: Одооноос энэ гурван үг чамайг тодорхойлох болно шүү дээ Кей.
: Хатагтай Рэйнд илгээмж ирсэн байна.
Х: Оруулаад ир.

Удалгүй Хейден-ы туслах Тина том хайрцагтай зүйл оруулж ирэн зочдод зориулсан ширээн дээр тавьлаа.

-Хэнээс ирсэн юм?
Т: Ноён Мендес.
Х: Халамжтай найз залуугаас юу ирснийг алив хамтдаа харцгаая гээд ширээнийхээ ардаас ухас хийн босож ирлээ.

Надад түүний энэ зан маш их таалагддаг. Хүүхдээрээ ч юм шиг хөгжилтэй энэ байдал нь.

Х: Шон биднийг ч нэг сандаргаад авсан шүү тийм ээ. Гэнэт сэтгүүлчид чиний гэрээний талаар асуугаад эхлэхэд би өөрөө ч гайхсан. Тинаг би нийтэд зарлана гэж бодоогүй учир би чам руж залгая гэж ч бодож байсан. Тэгсэн юу болж таарав, Ноён Мендес л бидний ажлыг хөнгөвчилсөн болж таарсан гээд зөөлнөөр инээд алдлаа.

Хайрцгийг нээн харвал дотор нь ахин нэг том гоёлын боодолтой хайрцаг байсан ба дээр нь гараар гаргацтай нь аргагүй
"Катерина Рэйн-д" гэж бичсэн байв.

Катерина гэнэ шүү. Одоо болтол найз бүсгүйнхээ нэрийг бичиж чаддаггүй л гэж битгий хэлээсэй.

"Сайн уу? Хонгор минь. Чи одоо яагаад нэрийг чинь буруу бичсэнийг бодож суугаа байх. Би тэгэхийг чинь мэдээд албаар буруу бичсэн шүү. Одоо үед интернетээр бүгдийг хийж болдог ч би зүгээр л хуучны хэв маягт дуртай. Чамайг ч гэсэн би дуртайг мэднэ ээ.
Би чинийхээ өмнөөс ямар их баярлаж байна гээч. Баярт мөчийг чинь хамт хуваалцаж чадаагүй дээ хүлцэл өчье. Энэ илгээмж өмнө нь очсон л гэж найдъя. Би чамайг маш их санаж байна. Маш их. Бүүр маш их.
За тэгээд чамд бэлэг чинь таалагдана гэж бодож байна. Хайртай шүү♡

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now