22

133 16 3
                                    


Миний амьдралын хамгийн удаан хүлээлгэсэн дуудлага гэвэл би үүнийг л хэлмээр байна. Энэ Хейден гэж хүн босоогүй байгаа юм болов уу?  Ер одоо хаана байгаа болоод залгахгүй байгаа юм бол? Арай би гологдчихсон юм биш биздээ? Ээ бурхан минь би одоо ямар чөтгөрөө хийх бэ?

Утас чичрэх болгонд харсан ч бүгд хэрэггүй зүйлс байлаа. Сүүлдээ утсаа гартаа атган, хамаг хөлс нь цувчихсан буйдан дээр зурагт үзсэн болоод оосрн ширтэж байлаа.

Өдрийн 2 цаг болж итгэл найдвар минь бүдгэрч эхэлж байлаа. Шон утсаа авахгүй, Рита гадагшаа гарсан, Камил ч гэсэн завгүй байна гэсэн болохоор ахиад л нөгөө ажлаа үргэлжлүүлж байлаа. Хүлээх.

Оройны 7 цаг өнгөрч байлаа. Хейден-г залгахгүй гэдэгтэй эвлэрсэн би урамгүйхэн л Рита-н үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэн сонсож буй дүр эсгэн сууна.

-Чи минь яачихсан юм бэ? Өглөө бараг сүнс нь биен дотроо бүжиглэж байсан хүн одоо сүнсгүй болчихсон аятай урвайгаад байх юм?
-Зүгээр л толгой бага зэрэг өвдөөд л.
-Би эм авиад ирье.

Рита ийн өрөө рүүгээ орсон хойгуур утас минь дугарлаа. Харвал танихгүй дугаар байх ба "Энэ л мөн байх ёстой" гэсэн бодол толгой дотор зүгээр л цуурайтаж эхлэв. Хоолойгоо засчихаад утсаа авлаа.

-Байна уу? Энэ Катерина Рейны утас мөн үү гэж испани маягийн аялгатай эрэгтэй хүн хэллээ.
-Тийм ээ би мөн байна.
-Сайн байна уу хатагтай Рейн. Намайг Хейден Ворти гэдэг. Камила надад чиний дуунуудыг сонсгосон, бас надад таалагдсан болохоор би чам руу ярьж байна.
-Ээ бурхан минь.
-Юун түрүүнд би чамтай биечлэн уулзмаар байна. Чамайг одоохондоо Торонтод байгаа гэсэн болохоор би маргаашнаас очно. Тэгээд цагаа, газартайгаа тохирох уу?
-Тэгье. Ноён Ворти.
-Сайн байна. Би чамруу dm бичнээ. Одоо нилээн завгүй байгаа учраас би ингээд явах боллоо. Баяртай хатагтай.
-Баяртай бас баярлалаа.

Утсаа барин буйдан дээр шууд гаран үсэрч эхэлсэн над руу Рита нэг гартаа эм барьчихсан "ямар чөтгөр нь болоод байна вэ" гэсэн харцаар харж байлаа.

-Чи чинь түрүүн өвдөөд үхэх гээд байсан биш билүү?
-Сайн сонсож бай. Чи Хейден Вортиг мэднэ биз дээ.
-Испани халуухан хөгжмийн продюсер хүн бол мэднээ. Миний хайртай испани хамтлагийн продюсер шүү дээ тэр хүн чинь.
-Тэгвэл тэр халуухан продюсер чинь удалгүй миний ч продюсер болж магадгүй гээд бодоод үз дээ.
-Үгүй байлгүй дээ. Үгүй..байлгүй дээ
-Бид маргааш уулзалттай.
-Миний охин ч ингээд од болжээ. Ээ бурхан минь чиний өмнөөс би одоо уйлсан ч чадахаар байна гээд бид өрөөний голд тэврэлдэн дороо үсэрцгээж байлаа.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now