11

194 25 0
                                    

Keith
Шөнийн 3 цагт гэрийн хаалгаар Рита Зубин Дэйв хоёроор түшүүлсээр орж ирлээ. Энэ муу одоо өглөөхөн л сандраад үхэх гээд байсан тэгсэн одоо болохоор хамтдаа архи уугаад л... Ёстой бүтэхгүй хүн шүү.
Д: Ааа манай Шон-ы гүнж сайн уу? Үгүй ээ хатан юм байна... Танай... Танай энэ найз үнэхээр сайн юм аа, ямар эмэгтэй хүн гэхээрээ бид нартай уух гэж явдаг байна... цу цу
Би Рита г түшин өрөөнд нь оруулан орон дээр нь хаячхаад буцаад очвол Дэйв аль хэдийн тасарчихсан бололтой Зубины хөлд хэвтэж байв.
Би: Та нар ч сайн ууж тийм үү. Уул нь манай найз дөнгөж 21 тэй юм сан.
З: Эд нар л өөрсдөө... Тэглээ ч танай найз чинь хууль ёсных.Гэхдээ би уугаагүй ээ. Тэгээд л хүргэж ирсэн юм. Яг үнэндээ танай найз л санааг нь гаргасан гэж хэлж болно тэгээд Дэйв дэмжсэн.
Би: За тэр ч яахав. Чи Дэйвийг хүргээд өгчхөж чадах уу?
З: Бид 2 нэг буудалд буусан. Угаасаа энийг аваад явахгүй гээд одоо яахав дээ *инээх*
Би: За тэгвэл болгоомжтой яваарай.

Зубин Дэйвийг бараг л газраар чирсээр гарсан бөгөөд би ч хаалгаа түгжчихээд Ритаг оронд нь оруулчхаад Instagram- аа шалгалаа.
Ойлгомжтой... Бид 2 ын зургууд... Өө бүүр бараг л бүх л талаас нь авч шүү.
Би баруун талаасаа ийм дажгүй харагддаг байсан юм уу. Шон-той уулзахаас өмнө би түүний зургуудыг хаа сайгүй авч сүлжээнд нийтэлдэг фенүүдэд баярладаг байсан ч одоо бол үнэхээр уур хүрч байна. Яагаад хайртай оддоо хувийн орон зай олгож хувийн амьдрал руу нь хошуу дүрэхгүй байж болдоггүй юм бол.
Бүгд л толгойдоо орсноо бичицгээсэн байх шив. Өө бүүр гайхалтай... Томоохон сайтууд хүртэл бидний тухай бичжээ.
За одоо энэ асуудал биш, хэрвээ би түүнд зөвшөөрвөл энэ байтугай зүйлүүд болох л болно. Гэхдээ тэрнээс өмнө дахиад л сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй юм байна даа.
Бүх л хүмүүст янз бүрийн фобиа байдаг. Гэхдээ минийх их өвөрмөц гэж хэлж болно. Бусдын сөрөг сэтгэгдэл, сөрөг зан авираас айх... Багадаа би тийм ч аз жаргалтай гэр бүлд өсөөгүй.
Ээж минь багад минь нас барж,эцэг гэх хүний ширүүн авир дор хүүхэд нас минь там шиг л өнгөрсөн. Рейн гэдэг миний төрсөн овог ч биш. 15 тай байхад надад тэр араатнаас амьдралыг минь аврах сайхан мөч тохиолдон би ээжийнхээ багын найз дээр амьдрах болсон. Шинэ газар, шинэ амьдрал... Овгоо түүнийхээр солиулж, өмнөх амьдралаас юуг ч өөртэйгээ ойр байлгахгүй гэсэндээ би бүгдийг мартахаар шийдсэн... Одоо бодоход хэрвээ энэ бүхэн анхнаасаа болоогүй бол... Магадгүй би тэс өөр хүн байх байсан байх
Нүдээ аних болгонд тэр мөч бодогдоно... зөөлөн...дулаахан.
Үүрд үргэлжилдэг болоосой.
Shawn
Яахаараа тэр ийм гайхамшигтай байж чаддаг байна аа. Харах төдийд л зүрх минь бараг л зогсчихдог байсан бол... тэр үед би дахин амьдарсан. Хайр гэдэг тоглоомын тоглогч байхын тулд түүнийг гэсэн сэтгэл минь одоо ч гэгэлзэнэ. Зүрх минь ганцхан түүнийг л санана...сэтгэл минь зөвхөн түүнийг л хүснэ. Хэн нэгний онцгой нэгэн байхын тулд хүнээс бүх л зүйл шаарддаг гэсэн. Зориг зүрх бол эхний даваа. Харин дараагийнхыг хэн мэдэх билээ.

Би ч ачаа тээшээ бэлдээд онгоцны буудлын зүг хөдөллөө. Одоо үлдсэн энэ их хугацааг түүнийгээ харалгүйгээр, түүндээ хүрэлгүйгээр, түүнийгээ санахгүйгээр яаж байх билээ. Аялан тоглолтын бэлтгэл эхлэх болж бид 2 тэр явдлаас хойш 3 хоног ч гэсэн хамтдаа цагийг сайхан өнгөрүүлсэн шүү. Мэдээж тэр зургуудаас болж бидний тухай ихээхэн шуугиан дэгдсэн. Гол нь тэр минь тэвчээртэй байж чадах болов уу? Энэ их доромжлол, сөрөг зүйлүүдийг тэсэх болов уу? Бид ч өнгөрсөн өдрүүдээ өөрсдийнхөө тухай илүү ихийг мэдэхийн тулд бүхий л өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсэн. Тэр эмгэгээсээ болж багадаа амиа хорлох гэж оролдож байсан учир энэ удаагийн зүйл түүнээс нь ч хүнд тусахгүй гэж найдъя.
- За тэгэхээр чи яг бүх зүйлээ бүрэн авсан биз?
- Тийм л гэж бодож байна... Гэхдээ байхгүй байсан ч гэсэн би хаанаас ч авчихна шүү дээ. Би ямар сансар луу нисэх гэж байгаа биш дээ.
- Авчихна гэсэн үү? Тэгвэл надаас өөрийг хаанаас ч аваарай за юу.
- За тоглосон шүү дээ*хацрыг нь чимхэх*

Би түүнийг маргааш нь л гэхэд гэрийнхэнтэй танилцуулсан. Тийм ээ гэрийнхэнтэйгээ. Тэд ч түүнийг үнэхээр дотноор хүлээн авсан. Намайг байхгүй хооронд түүнийг минь харж байх даалгавар аваад бүгд үлдсэндээ.
Keith
- За одоо хурдан очихгүй бол хоцорлоо шүү дээ.
- Тэд хүлээжил байг.
- Шон Петер Раул Мендес!!! Тэнд чинь маш олон хүмүүс ганцхан чиний сайхан царайг дэлхийн нөгөө захад аваачих гээд хүлээж байгаа. Одоо оч оо. Ямар үхэх гэж байгаа биш хоёулаа тэгээд л уулзана шүү дээ.
- Заза тэгвэл ганцхан тэвэрчихье.
- За сайн яваарай. Ядарч болохгүй шүү. Хоолоо сайн идээрэй. Өвдөж бүүт болохгүй шүү
- Бас чамайг мартаж болохгүй.
- Чи ер нь тоглолт хийх гээд байна уу эсвэл бүх фенүүдээ нялуун үгээрээ найрах гээд байна уу? Бага зэрэг эргэлзчихлээ байна.
- За ойлголоо. Би явлаа шүү * хацар дээр үнсэх*
Тэр ийнхүү машинаас буун папрацуудын дуранд өртчихгүйн тулд хурдхан гэгч нь надруу даллачихдаа онгоцны буудал руу орлоо.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now