K

6.8K 278 4
                                    

Хүн бүр нарыг хэчнээн үзэсгэлэнтэй болохыг хэлэлцдэг.Гэвч түүний үзэсгэлэн төгс байдлаас илүү нь гарцаагүй тэр хүмүүст хэрэгцээтэй байдал нь.Харин миний сэтгэл доторх  нар түүнтэй хамт хэдийн жаргажээ.



"Намжүүн,Минжи дахиад хэдэн охид аваад зугтчихаж."

"Хэр удаж байна?"

"Мэдэхгүй ээ,холдож амжаагүй л байх." гэж хэнэггүйхэн хариулахад нь дургүй хүрэн хэвтэж байсан булангаасаа гаран тэдэнрүү дөхөв.

"Ж-Жонгүг."

"Юу вэ,цочих гэж.Хэр удаан наанаа байсан юм?"

"Мм,харин л дээ.Чамайг Жиний нэрийг дуудан өөрийгөө хангаж байхаас лав өмнө санагдаж байна."

"Бурхан минь,Ким Намжүүн чи намайг гэж төсөөлж өөрийгөө оролдсон хэрэг үү?Зүгээр л өрөөнд ирнэ биз."

"Амаа тат,Согжин."

"Ичээд байгаа юм уу?" Намжүүнийг дахин хариу хэлж амжихаас өмнө тэднийг орхин гарлаа.

Тэднийг хараал идээсэй,яршигтай амьтад.

Угаалгын өрөө рүү явах замдаа Хусог руу залган Минжи болон хамт арилсан янхнуудынх нь учрыг олохыг захив.Ким Намжүүний нууцхан ауилаас үүдэж хүйтэн шүршүүрт орох шаардлагатай болсон учир угаалгын өрөөг зүглэж буй минь энэ.Өнөөх минь босчихоод тээртэй байсан ч баруун гартайгаа найзлах гэж яарсангүй.Би өөрийгөө хангахыг үзэн яддаг.

"Жонгүг аа."

"Зохицуулсан уу?" үсээ арчсаар түүн рүү эргэн харвал тэр ганцаараа биш байх нь тэр.

"Хэн бэ?"

Хусог тоомжиргүйхэн хамраа үрчилзүүлэн ам нээлээ.

"Ямар аймар хардаг юм бэ? Энэ жаал танил чинь биш юм уу? Чамайг танина гээд байсан даа."

Тэр надаар даажигнаад байгаа юм байх даа?Танидаг гэсэн болгоныг байранд дагуулж ирэх нь зүгээр бууж өгөөд бүгд духандаа сум зоолгъё гэсэн үг биш үү?

Уур хүрсэн ч тэрнийг хэн гэдгийг нь мэдэхгүй учир илүү хөдөлгөөн хийх хэрэггүй байх гэсэн бодолдоо хөтлөгдөн шүүгээнийхээ удирдлагыг гартаа чангаар атган түүнээс асуув.

"Яагаад худал хэлсэн юм?"

Тэр хүү тийм гэхийн аргагүй инээмсэглэл тодруулан миний нүд рүү эгц ширтэнэ.Хусог байдал бишдсэнг ухаарсан бололтой халаас руугаа гараа явуулж байх нь нүдний үзүүрт харагдан, түүнрүү түр хүлээ гэж дохиж өнөөх рүү эгцлээд

"Жаалаа,хариулахгүй хэрэг үү"

Тэрний төв төрх арилах шиг болж чангаар хөхөрч " Наад царайнуудыг чинь ээ." гэлээ.

Тэгэхээр тэр хэн бэ?

Гэсэн ч түрүүхэн инээд алдаж байсан тэрний царай гэнэтхэн хувиран тайвнаар намайг ажиглаж байв.

"Яагаад ингэтлээ сандраад байгаа юм." тэрээр үргэлжлүүлэн

"Та өчигдөр манай гэрт үнэмлэхээ үлдээчихсэн байна лээ.Та чинь эмч юм байна лээ штээ,тийм ээ?"

Тэр жаал над руу юу ч үл өгүүлэх гүн бор нүдээрээ ширтэх зуур би бодож эхлэв.Өчигдөр нэг их ордоггүй баар луугаа нэг л мэдэхэд зүглэчихсэн бас тасартлаа ууж байснаа санаж байна.Харин цааш нь юу болсон билээ дээ?

Бас би хэчнээн согтсон ч танихгүй хүн дагаж гэрт нь хонох хүн биш гэдэгээ мэдэж байна.Гэсэн ч тэгчихсэн шүү дээ,би гэртээ үүрээр орж ирсэн.Шартсандаа хаанаас гарч явсанаа анзаараагүй бололтой.Гэхдээ яах аргагүй л өнөөх баар байсан даа?

"Гэхдээ гайхмаар нь таны үнэмлэх дээр аль эмнэлэг гэдэг нь бичигдээгүй байсан"

"Бас гэрийн хаяг маань бичигдээгүй байсан" түүнийг шалгах гэж царай руу нь харсаар хэлвэл сандарч буй нь мэдэгдэх нь тэр.Бинго,энэ хүүд яах аргагүй нэг учир байна.

"За яахав,тийм ээ.Мэдээж бичигдээгүй байсан.Гэхдээ би дурласан залуугийнхаа гэрийг олчихож чадна шүү."

...дурласан залуугийнхаа, дурласан залуугийнхаа, дурласан залуугийнхаа, дурласан залуугийнхаа...Би буруу сонсчихов уу?

"Та өчигдөр их түрэмгий байсан учир нэрээ хэлээгүй юм байна.Хэлсэн ч та санахгүй байсан биз.Намайг Ким Тэхён гэдэг."

Тэр өөрийг нь үл тоон бодлогоширох над руу дөхөж байлаа.Гэнэт л түргэн хөдлөн миний урууланд өөрийнхөө уруулыг нааж орхив.

Намайг иймхэн юманд дөнгөчих нь гэж бодсон юм байх даа?

Түүний дагз руу нь цохин ухаан алдуулчихаад одоо ч том нүдлэх Хусогт Жиминийг олж ир гэж хэлээд түүнийг зоориндоо тухлуулхаар шийдэж,доош уруудлаа.

Ахх жаалаа,буруу тоглоом эхлүүллээ дээ.

[✔️] Mr.Unknown K.TH x J.JKWhere stories live. Discover now