~Уулзалт~

6.3K 498 87
                                    

~🐰🐯~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~🐰🐯~

Би нүдээ эргэлдүүлэн хаалга савсаар өөрийн гэрээс гарч явлаа. Хараал идсэн новш миний нэрийг дуудсаар байх ч энэ надад тийм ч хамаатай байсангүй. Үнэн хэрэгтээ тэнгэр нурж, зүрх минь зогсчихсон байлаа. Цагаа тулахаар энэ нулимс ч урсаж өгөхгүй юм.

Тэр миний нэрийг давтамжтайгаар дуудсаар гүйх нь сонсогдоно. Би эргэж харсангүй. Түүнд ийм сул дорой байгаагаа харуулахыг хүсээгүй хэрэг л дээ. Анхнаасаа гадарлаж байсан ч нүдээр үзэж, чихээр сонсох дэндүү ихээр өвтгөх юм.

"Тэхён сонсооч!!! Б-би т-тайлбарлая"

Кинон дээрээс сонсох болгонд үзэн яддаг энэ тэнэг үгс. Юу тайлбарлах гээв. Хөгийн юм.

"Чөтгөр лүүгээ тонилж үз!"

Тэр муу залуу. Үнэхээр муу залуу. Би үүнийг мэддэг хэрнээ галзуу хүн шиг дурлалдаа мансуураад ардаас нь хөл алдан гүйж байсан юм. Ингэж өвдөхөө мэдэж байсан ч. Гэхдээ би түүнийг надад хайртай болчихлоо л гэж бодсон. Үнэхээр шүү....

"За яахав тэгвэл салцгаая"

Тэр миний гарыг тавиад нэг л залхсан өнгөтэй ийн хэлсэн юм. Миний үхтлээ ажиллаж олсон гэрт минь бүр болоогүй миний орон дээр өөр нэгэнтэй загас наадуулж байгаад надад гардуулсан ч энэ новш ямар ч гэмшсэн шинжгүй салцгаая гэж хэлж байна. Инээдтэй юм.

Гэхдээ би уйлчихсан. Дэндүү ихээр өвдөж байна шүү дээ. Уйлахгүй бол хүн биш байх.

Би толгой дохив. Өөр юу хэлэх ёстой гэж? Би нулимсаа нэг шувтарч аваад хэзээ ч инээж үзээгүй тийм л гашуун инээдээр инээн эргэн харан алхлаа. Тэгээд хоёр алхаад л газарт чанга чимээ гаргасаар унаж орхисон.

Нүд минь харанхуйлж нулимс минь урсана. Тэгээд бүх зүйл агаарт замхрах нь тэр...

~~~~~~

Цагаан тааз.

Ойрын хэдэн сар үргэлж харах болсон энэ тааз. Спиртний хурц үнэр сэнгэнэж цагаан халадтай царайлаг танил эмч маань харан зогсоно.

Амьдрах 13 хоног || Taekook || ДууссанWhere stories live. Discover now