Эхлэл~Энэ бүх замбараагүй зүйлс яаж эхлэсэн талаар бодоод үзэхэд, надад мөнгө хэрэгтэй байсан. Мөнгөгүй болохоор их сургуульд, коллежид ч орж чадаагүй. Тэгээд л шууд ажил хайж эхлэсэн. Тэгтэл жолоочийн өндөр цалинтай ажил таарч би ч бушуухан ажилд орох хүсэлтэй тавьсан юм. Тэгээд л Тэхён намайг ажилд авсан. Эхний сар шинэ ажил маань үнэхээр надад таалагдсан. Жолоо л барьж явахаас өөр зүйл хийхгүй ч, мөнгө сайн олж байлаа. Гэхдээ би тэр үед буруу газар ажилд орсноо мэдээгүй байсан юм.
Ажилд ороод сар гаруй хугацааны дараа шөнө дунд миний утас дугарч Тэхён дуудсан. Тэр хааяа гарч зугаацдаг. Би түүний байгаа газраас нь очиж аваад, харшийнх нь үүдэнд ирэхэд тэр унтчихсан байсан. "Захирлаа? Ким Захирлаа бид ирчихлээ. Сэрээрэй" би түүнийг болгоомжтойхон дуудаж сэрээхэд тэр гэнэт нүдээ нээгээд, нэг гараараа миний толгойноос барьж байгаад үнсчихсэн. Үнэхээр итгэмээргүй! Бас байж боломгүй.
Би гайхсандаа болоод хэсэг юу ч хийлгүй түүнд үнсүүлж байгаад, гэнэт ухаан орон түүнээс холдох гэж чадлаараа хичээсэн. Гэвч тэр үнэхээр хүчирхэг. Дараа нь болсон зүйлийн талаар дурсмааргүй байна. Товчихондоо Ким захирал бараг л намайг хүчиндчихсэн.
Гэхдээ би түүнийг харааж зүхээгүй тэр согтуу өөрийн ухаангүй байсан болохоор тийм үйлдэл хийсэн байх. Ажлаасаа гарах талаар би ам нээтэл тэр уурласан. Яагаад уурласныг нь ойлгоогүй ч тэр намайг гаргахгүй гэсэн. Тэгэхээр нь би ажилдаа очихоо больчихсон. Мөнгө хэрэгтэй ч гэсэн бидний дунд эвгүй зүйл болсон болохоор, очихыг хүсээгүй юм.
Гэтэл тэр үнэхээр галзуу новш байсан. Түрээсийн байрнаас минь хүчээр гаргаад, гэртээ авчихсан. Тэгээд манай гэрт амьдраад үргэлжлүүлээд ажлаа хий гэж хэлсэн. Мэдээж би зугтахыг оролдсон. Эцэст нь энэ өрөөнд цоожлогдчихсон.
Эхэндээ би түүнийг яг ямар зорилгоор намайг энд байлгаад байгаа юм бол гэж гайхсаар байсан. Харин дараа нь бүх зүйл ойлгомжтой болсон. Тэр намайг хүссэнээрээ ашиглаж эхлэсэн. Яг л би түүний утсан хүүхэлдэй юм шиг....
Za ehelleee dee!