Төрөх хугацаа минь ойртсоор би ч бараг гэрээсээ гараа болиллоо. Баасан гариг бүр Тэхён ирж авах ч бид хоорондоо олигтойхон үг ч дугардаггүй. Яг л миний хүссэнээр тэр намайг тоохоо больсон. Удахгүй төрөх болохоор би өнөөдөр эмнэлэг рүү явна. Төрөхөө хүлээгээд тэндээ хэсэг байж байх ёстой юм гэсэн.
Эмнэлэг рүү авч явах юмаа бэлдэж хэдэн тийш хэсэг яваад л ядарчихлаа. Бие сульдаад байх чинь, ер нь ийм биетэй төрж чадах л байгаа даа? гэж санаа зовж эхлэв. Жирэмсэн болохоор ингээд шал дэмий зүйлсэд ч санаа зовж, хүндээр тусгаж аваад байх юм.
Тэхён над руу залгахгүй л юм байхдаа. Би өөрийн мэдэлгүй л түүний залгахыг хүлээнэ. Надад битгий төвөг удаж гэж хэлсэн хүн нь би өөрөө байхад яагаад түүнийг ингэж их хүлээгээд, байдаг юм болоо? Гэнэт л дотор хачин болж гэдэс эвгүйрэх шиг болов. Би шууд л ширээн дээр байсан утсаа шүүрч аваад, Тэхён руу залгалаа. Ямар нэгэн юм болвол шууд залгаарай гэсэн үнэхээр л ямар нэгэн юм болох гээд байгаа бололтой.
"Яасан Жонгүг? Би удахгүй чамайг очиж авна-"
"Тэхёнаа? бие нэг л биш байна. Өвдөлт өгөөд байх шиг байна аа. Чи хурдан хүрээд ир тэгэх үү? гуйж байна Тэхёнаа" гэж хэлэхэд тэр "Би яг одоо очлоо. Битгий сандраарай. Танай гэртэй ойрхон явж байгаа болохоор яг одоо очиж байна" гэсээр тэр утсаа тасаллаа.
Би магадгүй одоо төрөх гэж байгаа юм байхдаа? Гэхдээ яаж төрөх билээ. Төрөлтийн номон дээр бичигдсэн байсан бүх зүйл миний толгойноос гараад явчихсан юм шиг. Юу ч санаанд орж ирэхгүй байв. Аль болох өөрийгөө тайвшируулахыг хичээн "Тэхён ирж байгаа тийм болохоор сандрах хэрэггүй" гэж амандаа үглээр, тогтож ядна.
Тэр ч хэлснээр удахгүй ирж намайг аваад бид эмнэлэг рүү хөдөллөө. Олон машин дунд Тэхён сүлжин явж аль болох хурдан намайг эмнэлэг рүү хүргэж өгөхийг хичээнэ.
"Тэхёнаа? би айгаад байна. Би төрж чадах болов уу?" гэхэд тэр нэг гараагаа миний гарнаас атгалаа. "Битгий ай. Чи чаднаа чи чинь хүчирхэг шүү дээ. Би хажууд чинь үргэлж байж байх болохоор, санаа зоволтгүй аль болох тайван байхыг хичээгээрэй за юу" түүний үгс намайг бага ч болов дээрдүүлж чадсан нь хачин юм. Энэ бүхний дараа хүүхдээ төрөх үед ч тэр миний хажууд байж гарнаас минь огтхон ч тавиагүй. Намайг хэрэгтэй үед нь тайвшируулж, хүч өгч байсан.
Хүн яг ямар үед өөрийгөө хүчирхэг гэдгийг мэддэг вэ? Ганцаараа биш гэдгээ мэдрэх үед.
Надад Тэхён бас хүүхэд маань байсан болохоор эцэст нь төрж чадлаа.
Хүү байна гэж тэр надад хэлээд хүүг минь надад харуулаад духан дээр минь үнссэн. Би маш их ядарч байсан болохоор хүүгийнхээ царайг хальтхан хараад л нүдээ анив. Нилээн удаан хугацаанд унтаж байгаад сэрэв. Өлсөж байхыг бодоход бие арай дээрджээ. Намайг сэрэхэд өрөөнд хэн ч байсангүй. Гадаа аль хэдийн шөнө болчихсон бололтой байлаа.
Хэдий бие маань дээрсэн ч босоод явах хүч байсангүй. Надад хүч өгдөг Ким Тэхён чи хаана байнаа?
...