"Үгүй эээээээ! Үгүй үгүй үгүй! Би идмээргүй байна гээд байгаа юм биш үү!""Хөөе Жонгүг! Битгий маяглаад бай! Орноосоо бос л доо. Өглөөнөөс хойш л жоохон хүүхэд шиг аашилчих юм аа" Тэхён орны хажууд суугаад, миний хөнжилийг сөхөх гэж оролдож эхлэв. Би бүхэн биеэрээ хөнжилөө ороочихоод, түүнд огтхон ч боломж олгосонгүй. "Жоохон хүүхэд шиг байна гэнэээ! Чи л надад дургүй хоолыг минь хүчээр идүүлээгүй бол, хоолны хордлогонд орохгүй байсан юм новш минь!" би чангаар орилтол тэр, хөнжилний гаднаас намайг тэвэрлээ.
"Халууцаад байна! Зүгээр намайг ганцааранг минь орхиоч. Хүүгээ очиж ав"
"Чамайг гүн нойрондоо автаж байхад хооронд, Жэхён аль хэдийн сэрээд одоо өдрийнх нь унтлаганы цаг болчихсон унтаж байна. Алив ээ Жонгүг? Хөнжилнөөсөө цухуйхгүй бол, би хүчээр чамайг гаргана шүү" Босохоос доо. Саяхан хоолны хордлогонд ороод, хэд хоног орондоо хэвтсэн биш босмооргүй санагдаад байх юм. Үйлчлэгч эгч нар, Тэхён бас түүний эцэг эх гээд олон хүмүүс надад Жэхёнийг харахад туслаж байгаа болохоор, би улам бүр залхуу болоод байх шиг. Ялангуяа үйлчлэгч эгч нар надаар юу ч хийлгэхгүй, юунд ч оролцуулахгүй болохоор би Жэхёнтой эрхлэлдэж хэвтсээр байгаад гүзээ сууж байна.
Хүү маань өдрөөс өдөрт том болсоор, том болохын хэрээр улам бүр Тэхёнтой адилхан болоод байх шиг санагдана. Бүүр том болоод надтай төстэй болох байх гэж найдахаас, гэхдээ бараг тэгэхгүй л байх л даа.
Дуртай дургүй орноосоо өндийн усанд орохоор угаалгын өрөөг зорилоо. Мөн Тэхён руу муухай харц шидэхээ ч мартсангүй. Харин тэр намайг дагуулж харан инээмсэглэн суусаар байсан. Энэ хүнээс болж би нээрээ их юм үзэж байна аа. Хэд хоногийн өмнө идэхгүй ээ гээд хэлээд байхад чамд зориулж Хятадаас авчируулсан юм гээд байсан болохоор нь, сэтгэлийг нь бодоод идчихсэн чинь хордлогонд ороод үхэх шахсан. Харамлаж өгсөн юм болов уу?Тэгээд бас энд тэндгүй гэрлэлтээ батлуулснаа зарлаж, олон нийтэд намайг өөрийнхөө нөхөр гэж мэдэгдсэн болохоор би муухан алдартнаас илүү олны танил болсон. Шүүмжлэсэн хүмүүс нэлээдгүй байсан ч, би үнэхээр царайлаг болохоор аз жаргал хүссэн хүмүүс тэднээс их байсан. Бас тэдний зарим нь надад атаархаад үхэхээ шахаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ким Тэхён гэдэг хачин хүнтэй уулзсанаас хойш үзээгүй бүхнээ үзэж байна даа! Гэхэд Тэхён энэ бүхэн зөвхөн эхлэл гэж хэлсэн.
Үүнээс цааш юу ч болж намайг гайхшируулж магадгүй. Өглөөний цайгаа үд өнгөрч байхад ууж байх хооронд, Тэхён намайг дуудлаа. "Яасан бэ? Аяга цай уулгахгүй юм аа " гээд үглэсээр очтол Тэхёний эмч аль хэдийн ирсэн байв. Хоолны хордлогоноос болж өдөрт нэг удаа ирж намайг үзэж байгаа юм. Өнөөдөр магадгүй сүүлчийнх нь өдөр биз. Тэхён л ингэж их сүр бадруулаагүй бол ингэж олон өдөр үзүүлэх шаардлага байгаагүй.
Намайг харснаа тэд нэг нэгэн рүүгээ дохилцон зэрэг шахам хоолойгоо заслаа. Нэг л эвгүй уур амьсгалтай байна шүү. "За Жонгүг тэгэхээр, би.. Чамд нэг юм хэл-" Тэхёнийг гацан ээрч түгдэрч байх хооронд эмч, "Чи жирэмсэн" гэлээ. "Аан би жирэмсэн. БАЙЗ ДАА! ЮУУУ???" би яасан яасан гэнэээ?
"Күүкие-аа? Чи минь жирэмсэн болчихсон. Цааш нь чамаас нуух хэрэггүй байх гэж бодлоо" юу вэ? Юуууу? Би яахаараа...би яагаад? Бурхан минь та намайг ингэж гүн цочролд оруулж болохгүй шүү дээ. Амьсгал аваад нэг сайн бодьё. За яахав би жирэмсэн байдаг юм байна. Гэхдээ яагаад жирэмсэн хүн нь би байхад Тэхён надаас түрүүлээд мэдчихсэн миний өөдөөс хараад инээгээд сууж байгаа юм??
"Чи хэзээ мэдсэн юм бэ?"
"Чамайг хордлогонд ордог өдөр. Үнэндээ тэр чинь хоолны хордлого биш. Жирэмснийх байсан Күүкие"
Энэ бурхан надаар тоглоод байгаа юм биш биз? Би тэгээд дахиад Ким Тэхёний хүүхдийг төрүүлэх нь. Дахиад төрөх болох нь дээ. Буурхааааан!....
"Миний Күүкиегийн жирэмсэн болоод, ааш муутай ууртай болчихсон байгаа юм даа"
....