"Хурдхан шиг яв даа" Тэхён гэрээсээ гарах гэж хэсэг бужигналаа. Тэр өнөөдөр ажилдаа явах гээд салж ядна. Учир нь би төрөх дөхчихсөн энэ долоо хоногт гэхэд хоёр удаа хуурамч өвдөлт өгсөн. Намайг хэзээ мөдгүй төрнө гэж бодоод огт холдохгүй байгаа юм. Гэтэл өнөөдөр хойшлуулж болохгүй чухал хурал компани дээр нь болох юм гэсэн. "Эгч нараа Күүкиегээс хором ч харцаа салгаж болохгүй шүү" гарахаасаа өмнө үйлчлэгч эгч нарт хэлж байгааг нь сонсоод инээд хүрлээ. Хэд хоног бие тиймхэн байсан ч өнөөдөр үнэхээр төрөх гэж байгаа хүн шиг биш. Маш хөнгөхөн биетэй болсон мэт санагдана.
Мэдэхгүй ээ өнөөдөр нэг л өөр байна бүх зүйл надад сайхан санагдаад, хүн болгоныг тэвэрч авч үнсмээр тийм сайхан өдөр байх чинь. "Би удахгүй ирнээ Күүкие биеэ бодоорой. Болж өгвөл шатаар битгий олон дахин яв. Зүгээр л өрөөндөө байгаарай гуйя намайг иртэл.. Би чамайг орхиж явж чадахгүй нээ." тэр санаа зовонгуй над руу хараад байхаар нь би инээмсэглэн, "Бүх зүйл урьдын адил зүгээрээ" гэж хэлээд үнсчихээд гэрээс гарав.
Хэд хоног ажилдаа яваагүй Тэхён муу юм сурчээ.
Түүнийг явуулчихаад гал тогоонд очиход эгч нар намайг зүгээр л өрөөндөө ороод хэвтэж бай гээд хөөж туугаад сүйд болов. "Гадаа гармаар байна" гэхэд бүгд эрс эсэргүүцлээ. "Удахгүй төрөх гэж байгаа хүнд, цэвэр агаар ямар чухал болохыг мэдэж байна уу? Жэхёнд ч гэсэн сайн" Бие маань үнэхээр ямар ч асуудалгүй сайхан байсан болохоор энэ боломжийг алдахыг хүссэнгүй. Тэд Жэхёнийг хувцаслан тэргэн дээр тавилаа. Би ч бэлэн болчихоод хүүгээ түрээд явах гэхэд тэд бас л болиулав. Бүгд сүржигнэх юм даа!
Хамгийн сонин нь намайг ийм сайхан ааштай байгааг мэдсэн мэт гадаа үнэхээр гоё байлаа. Эндхийн энэ байгалийг ээ! "Жэхён миний хүү харж байна уу? Өнөөдөр үнэхээр сайхан байгаа нь зөвхөн надад л ингэж санагдаад байгаа юм болов уу? Үгүй биз дээ? Жэхёнд ч гэсэн сайхан байгаа нь мэдрэгдэж байгаа биз?"
"Жонгүгаа? бие чинь өвдөхгүй байгаа болохоор чи дэндүү хөөрчихөж.. Зүгээр л нэг энгийн өдөр байна шүү дээ"
"Тийм гэж үү?" Үзэсгэлэнт байгалийг хараад би өнөөдөр шиг ингэж догдлож байсангүй үнэхээр үгээр хэлэмгүй. Тэднийг эсэргүүцээд байсан болохоор гадаа тэгж удаж чадсангүй. Нэг их удалгүй гэрлүүгээ хөөгдөөд орох шив дээ. Гэрт орж ирчихээд Жэхён уйлаад тайван суулгасангүй. Угж ч идэхгүй мөртлөө надаас өөр хүнд очихгүй тасралтгүй уйлж байлаа. Тэгж их уйлаад байдаг хүүхэд биш болохоор бид бас нэг хэсэг л сандралдав. Би хүүгээ зөөлөн тэврээд бүүвэлэхэд тэр удалгүй унтлаа. Нойр хүрч уйлсан ч өнөөдрийнх шиг ингэдэггүй л юм даа гэж бүгд гайхацгааж байсан ч, унтаад өгөхөд нь тайвширцгаалаа.