Дөрвөн жилийн дараа:
"АЛНА ДААА!!!!" Би өрөөнөөс гүйж гарч ирээд Тэхёнийг нүдээрээ хайлаа.Тэхён Жэхёний араар орчихсон Жэхёнийг урдаа барьчихсан байв. Нуугдаж байгаа царай нь энэ юм байх даа. "ЧИ ТЭНЭГ ЮМ УУ?" гэж орилоход, Хэёон өрөөнөөс гарч ирэн, "Күүкие ааваа тайвшир. Энэ бүгд Тэхён аавын буруу шүү" гэж хэлээд гүйгээд явчихав. "ХӨӨЕ ХЭЁОН ЧИ ЯАЖ ЧАДАЖ БАЙНАА?" Тэхён түүний араас орилоход, би Жэхёнийг яв гэж дохилоо. "ЭЭЭЕ Жэхён битгий намайг ганцааранг минь орхиоч гуйя"
"Уучлаарай ааваа гэхдээ би Күүкие ааваас айгаад байна" гэж хэлчихээд, Жэхён өрөө рүүгээ гүйлээ. "Яаж чадаж байна аа? Чи хөөе?? ДУГРААЧ" гэж орилоход, Тэхён цочис хийснээ худлаа инээн, "Күүкие энэ бүхэн санамсаргүй алдаанаас л болсон хэрэг. Бид хэд ууг нь чамайг ирэхээс өмнө янзлъя гэж бодсон ч, зураг аль хэдийн авах юмгүй болчихсон.Гэхдээ санаа зоволтгүй ээ. Би шинийг өнөө орой гэхэд авчируулчихна"
Гэртээ ирээд унтлагны өрөөндөө ороход төсөөлгүй орчин намайг угтсан юм даа. Ким Тэхён хүүхдүүдтэйгээ хамтдаа, газтай ундаа уух гээд, өрөөндөө оруулсан байх. Тэгээд эхлээд Тэхён уусан байж таарна. Жэхён ааваа дуусгалаа гэж хэлсэн ч, юу ч хийгээгүй байх. Харин Хэёон уур нь хүрээд, Тэхёноос булааж авахыг оролдсон. Тэгээд ундаа дээрээ алалцаж байхдаа, орон дээр унахдаа ундаагаа бидний хуримын зураг руу цацчихсан байсан. Дүрсгүй гэхэд арай л дэндчихсэн байх юмаа.
"Тэгэхээр Ким Тэхён би гурван хүүхэд өсгөмөөргүй байна за юу? Ядаж нэг жоохон том хүн шиг байж болохгүй байна уу? Газтай ундаа битгий уу гээд хэлээд байхад, өөрөө уугаад хүүхдүүдээ хүртэл өгчихсөн байх юм"
"Тэр хоёр чамаас нууцаар өрөөнд оруулахад тусласан болохоор хувь хүртээх хэрэгтэй байх гэж бодоод л" Ийм аав гэж байдаг юм уу? Ёстой нь нэг ухаан ортол нь сайхан цохиод авах юм сан. "Миний уур хүрээд байгаа болохоор чи хэсэг хугацаанд хүүхдүүдийнхээ өрөөнд унтаарай. Харин хуримын зургийг хурдан янзуулахгүй бол өрөөндөө ч оруулахгүй шүү"
"Эээ Күүкие? хамт унтахгүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ??" тэр гарнаас нь барьчихаад намайг шалж эхэллээ. "Хамт унтахгүй гэсэн чинь хамт унтахгүй гэсэн үг. газтай ундааг нүдээ аниад өнгөрөөж болох ч, хуримын зураг? Бүхэл бүтэн хуримынхаа зургийг тэгж баллах хэрэггүй байсан юм"
"Миний Күүкие шөнө аавыгаа санахгүй юм уу?" гэхэд нь би түүн рүү муухай харлаа. "За за болиллоо доо" тэр чимээгүй болон цааш явлаа. Би хүүхдүүдийнхээ өрөөнд ороод тэдний юу хийж байгааг хэсэг ажиглав. "За агаан дүү ав даа ав" Өөрийнхөө хамгийн дуртай тоглоомоо охин дүүдээ харамлангуй өгч буй Жэхёнийг олж харав. Гэсэн ч харамлаж байгаагаа огт мэдэгдэхийг хүсээгүй дээ дүү рүүгээ харж инээсэглэнэ. Харин Хэёон ялалтын царай гаран зогсож байлаа. Яг над шиг.