Би Тэхёнийг эргээд унтахад нь явъя гэж бодсон ч тэр унтахгүй байлаа. "Би энэ зүүдийг дуусгамааргүй байна" намайг орон дээр татаж суулгаад, дараа нь хажуудаа хэвтүүлэв. Түүнд тэврүүлээд хэвтэх нь юу юунаас илүү сайхан байлаа. "Жонгүг-а? Күүкие?? Би чамайг дэндүү ихээр санаад байх юм. Жэхёнийг ч гэсэн санаад байна. Гэтэл надад та хоёр дээр очих эрх байхгүй байх тийм ээ? Намайг очвол Күүкие дахиад л дургүйцэх байх" Тэхён амандаа бувнан, хэсэг хором ч дуугүй хэвтэж чадахгүй ярьсаар л байлаа. "Би ажил дээрээ та хоёрыг санаад байдаг болохоор, өрөөний ханандаа томоор зургыг чинь өлгөчихье гэж бодсон. Тэнэг байгаа биз? Санаад байна гэдгээ хэлж чам руу залгамаар байсан ч, би тэгдэггүй байсан. Мангар юм шиг.. зүгээр л залгаад хоолойг нь сонсоход болох байхад... Чи надад дахиад ганцхан боломж олгож болохгүй гэж үү?""Олон юм яриад байлгүй дуугүй унт" гэхэд тэр нүдээ анилаа. Би түүнийг харж байгаад, өөрөө ч гэсэн унтаад өгсөн байлаа. Хэд хоног олигтойхон ч нойр авч чадалгүй хэцүү байсан ч, Тэхён тэврүүлээд хэвтэхэд илүү тайван, аюулгүй санагдан шууд нойр хүрсэн байх. Нэг утас тасралтгүй дугарахад би нүдээ нээлээ. Чихэнд чийртэй юм. Энд удахгүй гэж бодсон ч үнэхээр удчихлаа.
"Аахх бурхан минь яасан бэ?" Тэхён цаашаа харан утасаар чихэндээ барилаа. "Юу? Такси хүлээгээд? Намайг дагаад чи ч гэсэн дэмийрчихээ юу? Юугаа яриад байгаа юм" гэхэд нь би гэнэт л саналаа. Би чинь такси хүлээлгэчихсэн шт дээ. Тэхёнийг утсыг шүүрэн авч, "Хөөе наад таксигаа хүлээж бай гээд хэлчих. Одоо гарлаа" Тэр утсаа эргүүлэн авч, "Наад таксигаа явуул. Би Жонгүгийг өөрөө хүргээд өгчихнө"
"Жонгүг?" тэр утасаа таслан хажуу тийш шидчихээд над руу гайхан харлаа. "Яасан? Архи чинь гараа юу?" гэхэд тэр намайг юу ч хэлэлгүй намайг тэвэрч аван, "Зүүд биш байж..зүүд биш байж" гэж амандаа үглэв. Би түүнийг өөрөөсөө түлхэхэд тэр гайхан харлаа. "Муухай..үнэртээд байна"
"Би усанд орчихоод ирье.. Чи хаашаа ч битгий яваарай гуйя" би толгой дохиход тэр орноосоо нүд ирэх зуурт босоод явчихсан байлаа. Хүүхэд шиг гэдэг нь.
Гэрээ буулгаж тавьсныг нь хараад байгаарай. Энийг одоо тэгээд хэн цэвэрлэх юм болдоо? Удалгүй тэр халаад өмсчихсөн яарсаар гарч ирлээ. "Ашгүй дээ чи яваагүй байна" намайг явчихна гэж тэгтлээ айсан юм байхдаа. "Гэр орноо юу болгочихсон юм айн? Хүн амьдардаг газар шиг харагдахгүй байна. Үйлчлэгч эгч нар бүгд яасан юм?"
"Чи энд байхгүй байхад тэд байгаад яах юм гэж бодогдоод"
"Тэглээ гээд бүгдийг нь явуулчихаж болохгүй шт дээ" Тэхён над руу бага багаар ойртон бэлхүүсээр тэврээд авлаа. "Чи хүсвэл буцаагаад бүгдийг нь дуудчихаж болно шт дээ. Одоо хаашаа ч явахгүй биз дээ?" гэж болгоомжлонгуй асуулаа. "Өөрөө жоохон буруу ойлгоод байх шиг байна. Би эргэж ирээгүй. Зүгээр л...зүгээр үлдээсэн хувцаснуудаа авах гэж ирсэн" гэж хэлээд түүний намайг тэвэрсэн гарыг нь холдууллаа.
"Күүкие??" түүнийг намайг дуудахад нь би тоолгүй хаалга руу зүгэллээ. Согжин ахын хэлдгээр би арай л хатуурхаад байгаа юм болов уу? "Күүкие" дахиад дуудахад нь түүнийг юу гэх гээд байгааг нь сонсохын тулд би эргэж харлаа.
"Миний Күүкие үнэхээр аавдаа эргээд ирэхгүй юм уу?" дахиад л нүдэнд нь нулимс цийлгэнэчихсэн зогсож байлаа. Би л ганцаараа уйланхай нь биш бололтой. Яаралгүй түүн рүү дөхөж очоод, чанга гэгч нь тэвэрлээ. Ингээд тэврэхийг үнэхээр их хүссэн юм. "Миний чамд өгч байгаа сүүлийн боломж"
...