Тэр намайг хэсэг ширтэж зогсож байгаад юу ч хэлэлгүй гараад явчихсан. Хамтдаа байлаа гээд бүx зүйл бүтчихдэг юм биш.
Би салалтаа хурдан болгосон төдий. Тэртээ тэргүй бид хэзээ нэгэн цагт салах байсан байх. Би хэн нэгнийг шөнө болтол хүлээдэг хүндэт харуул биш шүү. Тэвчээр алдагдан тэндээс явсан минь одоо надад зөв байсан мэт санагдаж байна. Хайртай гэж худал хэлэхээс өөр юу ч хийж чадахгүй нөхрөөр би яах юм. Унтаж байгааг нь л хальт харна, хоорондоо олигтойхон ч яриа өрнүүлэхгүй энэ тэгээд хамтын амьдрал уу?
Миний бие хэр байгааг, хүүхэд маань одоо хэдэн сартайг ч тэр магадгүй мэдэхгүй биз. Хайр, халамж гэдэг нь энэ юм уу?
Согжин ах ажлаасаа тараад орж ирчихээд, Жэхёнтой тоглонгоо "Чи түүнд арай л хатуурхаад байна гэж бодохгүй байна уу?" гэж асуулаа. "Үгүй гэж бодож байна. Би дахин дахин бодож үзсэн ч, гэрээсээ явсан минь зөв байсан" тэр хариу болгон толгой дохьчихоод, үргэлжлүүлэн Жэхёнийг эрхлүүлнэ.
Сүүлд хэзээ Тэхён надтай бас Жэхёнтой тоглож байсныг мартаж орхиж Согжин ах Тэхёноос хамаагүй илүү юм. Тэр ядаж л өдөрт надаас миний бие хэр байгааг асуудаг хэн нэгэн шиг гэртээ орж ирээд ядарсанаа гайхан орон дээрээ хэвтээд өгдөггүй. "Ахаа хэрвээ би танаас нэг зүйл гуйвал зүгээр үү? Танд жоохон эвгүй байж магадгүй л дээ гэхдээ.."
"Зүгээрээ Жонгүг санаа зовох хэрэггүй ах нь чадах юм байвал чамд чадлаараа туслая"
"Та дахиж Тэхёнийг гэртээ битгий оруулаарай гуйж байна. Яагаад оруулахгүй байгаа талаар асууж шалгаавал, намайг хүсэхгүй байгаа гээд хэлээд өгөөрэй. Аан бас үүнийг гуйхад жоохон эвгүй ч гэсэн би тантай хамтдаа цаашдаа ч гэсэн аз жаргалтай амьдрана гээд Тэхёнд хэлчихвэл зүгээр үү? Үгүй ээ яахав тантай хосууд болсон гээд хэлчихвэл тэр намайг хурдан орхих байх л гэж бодсон юм. Гэхдээ танд эвгүй байвал санаа зоволгүй шууд хэлээрэй"
"Их л хэцүү санал байна. Ах нь бодохдоо та хоёрыг эргээд нийлээд учраа олоосой гэж хүсэж байгаа. Тэгэхдээ чи сайн бодож байгаад ингэж шийдэж байгаа бол, чи хүссэнээ л хий би чиний амыг дагуулаад л байж чадна." Хэзээ нэгэн өдөр би Согжин ахын ачийг заавал хариулна. Тэр биднийг гэртээ байлгаж байгаагийн хажуугаар Жэхёнийг харж өгч туслана. Одоо бүр худлаа ярьж өгч надад туслаж байна. Түүн шиг хүмүүс ховор байх.
Утас дугарахад би Тэхён байна гэж бодоод харалгүй орхисон ч Согжин ах анзаарч, "ээж гэж байна" гээд надад өглөө. Энэ дуудлагыг авах ёстой юм болов уу? Тэр одоо миний хадам ээж биш шүү дээ. Тэр зөвхөн Тэхёний ээж.
"Байна уу?" Эцэст нь утсаа шүүрч аван түүнд хариу өглөө. "Хүү минь та нар нэг тийшээ явсан юм уу? Би хэдэн хачир бэлдээд авчирч өгөнгөө Жэхёнийг харчихаад явъя гэж бодсон ч, танайд хэн ч алга. Үйлчлэгч нарт чинь мэдэж байгаа ч юм алга"
"Ээж...бид салж байгаа. Салчихсан. Үүнийг хэлэх надад хэцүү байгаа ч, би таныг эрт мэдвэл дээр байх гэж бодлоо. Одоо над руу залгах хэрэггүй дээ. Асуух зүйл байвал Тэхён руу залгаарай" гээд би хариултыг нь ч сонсолгүй шууд таслаж орхилоо. Салж байгаагаа түүнд хэлэх үнэхээр хэцүү юм. Тэр надад өөрийн хүү шигээ ханддаг гайхалтай эмэгтэй. Бас миний ээж байсан. Тэр над руу залгасан нь сайн хэрэг ядаж хоолойг нь сонслоо шүү дээ.
Гэтэл өчигдөр гарч явснаасаа хойш Ким Тэхён над руу залгах нь битгий хэл зурвас ч бичсэнгүй.
...
![](https://img.wattpad.com/cover/214222933-288-k530691.jpg)