"Chapter-4"

2.1K 222 17
                                    


Хэд хоногийн дараа :

Зовхио дааж ядан нүдээ нээхэд цонхоор нарны гэрэл "бос" гэсэн шиг хурц тусна. "Новш гэж хөшгөө хаадаг байж" би үгэлсээр босоод хөшгөө хаачихаад, гарт тааралдсанаа шүүрч аван өмслөө.

Тэгээд эргээд орон дээр хэвтээд хоолоо хүлээнэ. Сүүлд Тэхёнтой хийсэн зүйлээс хойш хэд хоног өнгөрсөн ч бид бараг таараагүй гэхэд болно. Тэр унтаж байхад ирээд унтаж байхад явчихдаг болсон. Гэхдээ энэ нь надад нэг их хамаагүй л дээ. Харин ч амар байна.

Хоол орж ирэхэд нь баярлан үсэрч босоод, "Ашгүй дээ. Амьд явах ганц шалгаан минь. Чамайгаа ямар их хүлээвээ?" гээд идэж эхлэв. Үйлчлэгч эгч намайг шоолон инээж, байгаад "Удаан ид. Хахах нь байна. Ким захирал та хоёрын харилцаа хэр байна? Ойрын үед тэр гадуур их ажилтай байгаа бололтой тэ?" гэлээ.

"Мэдэхгүй ээ. Тэр Ким Тэхёнийг би яаж мэддэг юм. Мэдэхийг ч хүсэхгүй байна. Хэд хоног түүнтэй бараг л таарсангүй" сүүлийн өгүүлбэрээ би их л гомдож байгаа мэт сонин өнгө аясаар хэлчихлээ. Тэхёнтой харилцахгүй байвал уг нь надад л амар юм сан гэтэл би яагаад байна аа?

Гэхдээ тэр өмнөх шигээ намайг өдөж хоргоохоо больчихсон. Ер нь л бид тэр шөнийн явдлаас хойш хоорондоо үг ч дугараагүй байх. Сайн л биз. Би илүү юм бодохооргүйг шийдэн хоолоо үргэлжлүүлэн иднэ. Хоол идэж байх хооронд мэргэн санаа төрж, үйлчлэгч эгчийг гарахаас нь өмнө зогсоолоо.

"Эгчээ би танаас юм гуйя. Хэцүү зүйл биш ээ амархан. Та дүүгээ гаргачих тэхүү энэ өрөөнөөс, би энэ өрөөнөөс гарсан ч гэсэн томоотой байна аа. Тэгээд Тэхёнийг ирэхээс өмнө буцаад л орчихъя. Тэгэхгүй бол би яг уйдаж үхлэээ" Эгч шууд л эсэргүүцэн хэрвээ намайг гаргах юм бол өөрөө халагдана гэдгээ хэллээ. "Хариуцлагыг нь би хүлээнэ ээ. Тэглээ ч баригдахгүй"

Үйлчлэгч эгчийг ятгасаар байгаад өрөөнөөс гарлаа. Үнэндээ баригдахгүй гэж худлаа хэлсэн юм. Угаасаа Тэхён мэднэ. Энэ гэрийн зарим хэсэгт нууц камер байдаг. Үйлчлэгч эгч нар мэдэхгүй нь харамсалтай. Яагаад өрөөнөөсөө гарсан юм гэж үү? Түүний анхаарлыг татах гээд, энд нэг амьд хүн байгаа гэдгийг мэдэгдүүлэхийг хүссэн юм.

Би байшингаар тэнүүчлэн эцэст нь ядраад, үйлчлэгч нарыг бүгдийг дуудаж байгаад мөрийтэй тоглохоор боллоо. Тэхён ирэх болоогүй юм чинь зүгээр байх. Бид үйлчлэгч нарын байдаг өрөөнд цуглаад, тоглож эхлэв. Би өөрийгөө тоглоомонд сайн гэж боддог ч, тэд үнэхээр сайн юм. Нууцаар тоглодог болохоор тэр биз. Хэн энд ингээд л уйдаад байж байхыг хүсэх юм?

Би ямар ч мөнгөгүй учраас эхнээсээ л өрөнд орж эхэллээ. Гэхдээ өрөнд орсон ч хамаагүй надад угаасаа өгөх мөнгө байхгүй учраас алдах зүйлгүй. Гэхдээ эцсийн мөчид би бараг л баяжиж байхад, үйлчлэгч нарын өрөөний хаалга онгойн Тэхён ороод ирсэн.

Цагаа олж орж ирэх юм даа.

"Энд юу болоод байна?"










...

-Can't Smile Without You-Where stories live. Discover now