Өнөөдөр ууг нь сэтгэл санаа сайхан байсан юм сан. Хамаг юм Тэхёноос боллоо. "Чи хэзээ буцах юм?" гэж асуухад Сону гайхан харснаа, "Би ч болоогүй л дээ. Гэхдээ чи яасан бэ? гэнэт сонин царайлчих юм? Хаа нэгтэй чинь өвдөө юу"
"Би явлаа. Дараа нь би чам руу өөрөө залгъя. Өнөөдөр төлвөлсөн ажилтай байснаа мартчихаж" гэж хэлээд бостол тэр дагаад босоод ирлээ. "Тэгвэл би чамайг хүрээд өгье"
"Үгүй дээ. Гадаа машин ирчихсэн хүлээж байгаа болохоор чи санаа зовох хэрэггүй. Дараа би хоолоор дайлъя. Түрүүлээд явсанд уучлаарай"
Ресторанаас гарч ирэхэд Тэхёний машин ойрхон харагдаж байлаа. Би ч хурдан орж суугаад, суусан даруйдаа Сону руу зурвас бичлээ. Хэдэн жилийн дараа надтай уулзах гээд ирж байхад нь бүдүүлэг зан гаргасан юм шиг эвгүй санагдсан юм.
"Үүнийг чамаас асуух эрхгүй гэдгээ мэдэх ч, тэр хэн юм?" гэж Тэхён асуухад нь би хажуу тийш харан цонхоор гадаахыг ажигласаар түүнд хариулав. "Асуух эрхгүй гэдгээ мэдэж байгаа юм бол битгий асуу"
Өнөөдрийн эрч хүч түүнийг залгаснаас хойш тэр чигтээ ор мөргүй алга болсон ч, би үүнийг хэлмээр байлаа. "Дураараа загнахаа больчихож болохгүй юу Ким Тэхён. Чиний хачин дураараа зангаас чинь залхаж байна. Залгахаар ирээд авчих гэж хэлснийг минь сонсоогүй юм уу? Би ямар танайх руу явахгүй гэсэн биш дээ? Удаан уулзаагүй найзтайгаа чамаас болж ойр зурын ч юм ярьж чадсангүй. Ингээд байхаар чинь чамд улам л дургүй хүрээд байна. Ингээд байхаар чинь хурдан хүүхдээ түрүүлээд чамаас хамааралгүй хүн болмоор байна" гэж хэлээд би нүдээ анилаа.
Юуг ч бодохгүй унтчихдаг байсан бол сайхан байхгүй юу. Миний түүнийг гэх сэтгэл үнэхээр алга болчихож.
Гэрийнх нь үүдэнд ирээд зогсоход нь, хурдхан шиг машинаас буугаад гэрт нь орлоо. Өмнө энд байдаг байхад надад гэр шиг минь л дотно дулаан санагддаг байсан билээ. Харин тэр өдөр хөөгдөх шахам гарснаас хойш, хүйтэн цайз мэт хачин санагдана. Үйлчлэгч эгч нар бүгд намайг хүлээсэн бололтой ороход л бүчин авлаа. Тэд намайг ирэхийг цаг тоолон хүлээдэг юм. Тэхён миний араас орж ирээд, биднийг харж байснаа "Жонгүгийг өнөөдөр эрт амраах хэрэгтэй." гэхэд эгч нар бүгд таран явцгаалаа.
Би унтлагын өрөө рүү ороход, Тэхён араас дагаж орж ирчихээд хувцасаа сольчихоод гарлаа. Тав дах өдөр болгон би ирдэг болсон болохоор, тэр өөр өрөөнд унтдаг юм. Үнэндээ бидний харилцаа огт сайжраагүй хэвээр, ийм байх нь ч надад амар байх шиг. Яагаад гэвэл дараа нь түүнтэй харилцаагаа таслахад амар болох байх.
Хаалга тогшин Тэхён эргэн орж ирлээ. "Оройн хоолондоо юу идмээр байна? Чиний хүссэнийг хийлгээд өрөө рүү чинь явуулчих уу?" гэж асуулаа. "Би өнөөдөр юм идэхгүй ээ"
"Жонгүга? Надад уурлаж байж болох ч, хүүхэд маань юм идэх хэрэгтэй шүү дээ. Хоолонд хатуурхах хэрэггүй"
"Би өөрөө мэдчихье. Тийм болохоор чи битгий надад төвөг болоод бай." гэж хариулахад, тэр юм хэлэлгүй хэсэг зогсож байснаа, "Тэгвэл би яах ёстой юм? Сэтгэлээ илчилээд ч чи намайг хүлээж авахгүй. Чамд ядаргаа болж чиний амьдралд оролцож байгааг минь уучлаарай. Чамд санаа тавимаар, чамайг халамжилж , хардаад байгаа энэ сэтгэл би тэвчих ёстой юм уу? Чамд санаа зовохгүй байхыг, чиний хэрэгт хушуу дүрэхгүйг хичээх тусам улам л чамд санаа зовоод байна. Миний чамайг гэх сэтгэлийг хүлээж авдаггүй юмаа гэхэд чамайг халамжлах эрх надад өгч болохгүй юм уу?"
"Болохгүй! Би чамд тодорхой хэлчихье. Би чамд хайргүй. Чамайг бодохоо ч бүр больсон. Тийм болохоор би чинийх болно гэж хоосон мөрөөдөх хэрэггүй. Намайг битгий тоо. Чи хүүхдийн минь эцэг болохоос, миний нөхөр биш." гэж хэлээд руу Тэхён харахад, хурдхан шиг явчихав. Гэхдээ сая тэр нулимсаа арчсан уу? Магадгүй би буруу харсан биз.
....