Өглөөний цай доош бууж уухдаа Тэхёнийг гэртээ байхгүй байгааг мэдлээ. Өчигдөр тэр надад хоночихоод яв гэхээс өөр юм хэлэлгүй шууд гараад явчихсан. Ойлголцсон л гэж найдъя.Цай ууж байх хооронд хэдэн үйлчлэгч эгч нар минь намайг хүрээлнэ. Би тэднийг өгүүлсэн шиг, тэд ч гэсэн намайг санасан бололтой. "За тэгээд..жирэмсэн байх хэцүү байна уу? би анх удаа л эрэгтэй жирэмсэн хүнийг харж байна өмнө нь сонсож байсан ч гэсэн нүдэндээ ч итгэхгүй нээ. Жонгүг ингээд Тэхёний хүүхдийг гаргах нь эрэгтэй гэсэн үү? Эмэгтэй юу?"
Би хальт инээгээд хоолойгоо заслаа. "Юу л даа..Хүйсийг нь харуулахгүй байхаар шийдсэн. Төрчихөөд мэдвэл илүү сонирхолтой байх гээд, харин хүүхдийн маань эцгийн хувьд Тэхёний хүүхэд биш л дээ. Та нар жоохон буруу ойлгоод байх шиг байна" гэхэд тэд нэг нэгэн рүүгээ ангайн харлаа. "Уучлаарай бид бүгд Ким захирлын хүүхэд гэж бодсон юм. Тэгээд л захирал таныг дахиж авчираад бүгдээрээ хамтдаа амьдрах байх гэж баярлаж байлаа. Хүүхдийн аав нь царайлаг уу?"
"Тийм ээ"
"Ааа. Жонгүг өөрөө царайлаг болохоор хөөрхөн хүүхэд гарах байх даа. Хэдэн сарын өмнө л хоол нэхээд уурлаад байдаг байсан Жонгүг ийм дөлгөөхөн болчих гэж" гээд тэд нар инээлдэв. Жирэмсэн болсноосоо хойш ер нь л их тайван болсон. Өмнөх шигээ орилж, чарлаад явдаг байсан үе маань өнгөрсөн.
"Тэгвэл чи өнөөдөр хонохгүй ингээд явна гэсэн үү?" гэж нэг нь асуухад би толгой дохилоо. "Гэхдээ хэн чамайг хүргэж өгөх юм болоо? Жолооч нар байхгүй байна"
"Зүгээр дээ би такси дуудчихна. Хүргүүлэх хэрэг угаасаа байхгүй шүү дээ" өглөөний цайны дараа такси иртэл би гадаа гарч жоохон алхлаа. Энд агаар нь үнэхээр цэвэрхэн байдаг. Хотоос бага зэрэг зайдуу болохоор, такси ирэх гэж жоохон удах байх. Тэхёний гэрийн гадаа байдаг модон сандал дээр очиж суугаад хэсэг амарлаа. "Миний хүүхдээ чи ч гэсэн харж байна уу? Чи ч гэсэн мэдэрдэг байх тийм үү? Намайг гунигтай байгааг, баяртай байгааг хамтдаа мэдэрдэг байх. Гэхдээ аав нь үнэхээр муу хүн болохоор тийм ч их баярлаж инээгээгүй байх л даа. Одоо ч гэсэн. Хөнгөхөн гунигтай. Энэ газарт дахиж ирэхгүй.."
Гэнэт л мөрөн дээр нэг зүйл тавигдахыг мэдэрлээ. Эргээд харахад Тэхён зузаан цамц авчираад, миний мөрөн дээр тавьчихаж. Уг нь ингэх хэрэггүй юм сан. Түүний дараагийн хөдөлгөөн намайг үнэхээр гайхшируулж орхилоо. Тэр миний гэдсэн дээр гараа зөөлхөн тавиад, илж эхлэв. "Хөөе! Юу хийгээд байгаа юм? Гараа ав"
"Жонгүга? Би бүгдийг нь мэднэ дээ. Анхнаасаа л мэдэж байсан. Чи хэдий энэ хүүхдийг минийх биш гэж зүтгэсэн ч, би мэдэж байна миний хүүхэд гэдгийг" гэхэд нь санаа алдсаар, "Биш гэж хэд хэлэх ёстой юм бэ?? Чи чинь яасан юм ойлгодоггүй юм."
"Чамайг эндээс явснаас хойш чиний явсан газар бүрийн камерын бичлэгийг би шалгасан. Бүгдийг нь өөрийн нүдээр үзсэн. Өөр хүнтэй уулзах байтугай хэн рүү ч харалгүй чи зургаан сарыг өнгөрөөсөн байсан. Чиний явдаг газрууд өөрчлөгдөггүй байсан нь шалгахад илүү амар болгосон. Кафе, гэр, дэлгүүр. Надаас явснаасаа хойш чи бараг ямар ч, хүнтэй уулзаагүй ийм байж чи яаж өөр хүнээс жирэмсэн болох юм? Тэгээд ч чи эмнэлэгт үзүүлэхдээ аль хэдийн гурван долоо хоногтой болчихсон байсан тийм биз? Гэтэл тэр үед чи эндээс яваад хоёр долоо хоносон байсан. Ийм байхад биш гэж гүрийх хэрэггүй дээ"
"Яаж мэдсэн юм? Тэр эмнэлгийг бичгийг надаас өөр хүн хараагүй шт дээ" гэхэд тэр хальт инээгээд, "Эмнэлгийн хэдэн компьютерийг хакердуулсан юм. Миний хүүхэд гэдэгт би огт эргэлзээгүй. Гэхдээ мөн гэдгийг, мэдэж байгаагаа чамд батлахыг хүссэн. Хэрвээ чамтай тааралдаагүй бол чи энэ бүгдийг надад хэзээ ч хэлэхгүй нуух байсан уу?"
...
![](https://img.wattpad.com/cover/214222933-288-k530691.jpg)