"Chapter-8"

2.1K 244 20
                                    

"Үгүй ээ. Хэн чиний хүүхэд гэж байна? хэрвээ чиний хүүхэд байсан бол би чамаас мөнгө нэхэх байлаа" гээд тоглоом болгон инээхэд, тэр миний өөдөөс хувиралгүй ширтэнэ. Би үргэлжлүүлэн хооллож байхад тэр намайг ширтсээр байлаа. "Ингэж харахаа больчихгүй юу? Надад эвгүй байна"

"Тэгвэл...хэний хүүхэд юм?"

"Миний хүүхэд. Хэний хүүхэд байх нь чамд тийм хамаатай юм уу? Чинийх биш болохоор тайван бай. Гэнэт хүрч ирээд хүний амьдралыг сонирхоод байгаа чинь таалагдахгүй л байна шүү. Зөөгчөө тооцоогоо авчихъя" Тооцоо авчирч өгөхөд Тэхён төлөх гэхэд нь би болиулав. "Би идсэн зүйлийнхээ мөнгийг төлж дийлнэ Тэхён"

Тооцоо хийгдмэгц би тэндээс хурдхан шиг гарч одлоо. Тэхён миний араас ирээд, "Надтай түр уулзаач" гэж гуйсан ч, "Бид сая уулзсан шт дээ. Битгий надтай ингэж зууралдаад бай. Би одоо ажилтай. Тиймээс явлаа" гээд таксинд суулаа.

Би түүнд бүх үнэнийг хэлж болох байсан ч, бардам зан түүнд гомдож буй сэтгэл минь одоо ч миний дотор байсан хэвээрээ. Хэрвээ тэр надтай өлөгчин шиг харьцаагүй бол, түүнд бүх үнэнийг хэлэх байлаа. Түүнд дасаж байсан сэтгэл рүү хэн нь ус цацаад, хөөгөөд явууллаа даа.

Гэртээ орж ирчихээд шууд л хөргөгчөө ухаж идэх юм хайж эхэллээ. Түрүүн Ким Тэхён ирээд суучихсан болохоор хоолоо олигтой идэж чадаагүй. Хайран хоол одоо бодохоор харамсаад байх юм. Түүнийг тоолгүйгээр хоолоо иддэг байж. Гоё амттай байсан юм сан.

Хаана ямар ч хоол идсэн Тэхёний гэрийн тогооч нарын хийдэг хоолыг гүйцэхгүй. Тэдний гэрийн тогоочийн хоолыг үнэхээр их санаж байна.

Зурагт харан сууж байгаад тэр чигтээ унтчихсан байлаа. Гэрийн хаалга дугахад нь сэрээд, цаг харах шөнийн арван хоёр өнгөрчихөж би ч нилээн унтжээ. Хаалга дугараад байхаар нь энэ шөнө ирэх хүн байхгүй дээ. "Хэн бэ?" гэж асуухад, дугарсангүй. Дурангаар харах Ким Тэхён гэгч зогсож байгаа харагдав.

Түүнд хаалгаа тайлж өгөх ёстой юу? Эсвэл унтчихсан мэт царайлаад, гүрийх үү? Гэхдээ сая хэн бэ гээд асуучихсан шт дээ. Арван минут хаалгаа тайлж өгөхгүй байсан ч, тэр тасралтгүй тогшоод эсвэл хонх дараад байлаа. Би ч сүүлдээ залхан хаалгаа нээж өгөв. Тэхён үг ч хэлэхийн сөхөөгүй тэврээд авлаа. "ХӨӨӨЕ ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ?? Новшоо тавиач яг одоо"

"Тэр шөнө мөн биз дээ. Хэдий би согтуу байсан ч санаж байна тэр шөнө яах аргагүй бид хамгаалалт хэрэглээгүй. Яагаад надад хэлээгүй юм айн? Яагаад, ганцаараа ингээд байж байгаа юм" би хамаг хүчээрээ түүнийг өарөөсөө түлхэн холдуулаад, "Би хэлсэн биз дээ чиний хүүхэд биш гэж! Одоо яв хар шөнөөр гэрт минь ирчихээд битгий асуудал үүсгээд бай"

"Жонгүг-а? Хоёулаа ярилцъя" гээд тэр миний гарнаас атгахад нь, би ширүүхэн гараа татаж аваад "БИТГИЙ НАДАД ХҮР! Гуйя одоо яваад өгөөч тэхүү?" гэхэд тэр санаа алдсаар гарч одлоо.

Түүнийг гарсны дараа л би урсах гэж байсан нулимсаа сул тавиад, хүсснээрээ уйлж эхэллээ. "Миний хүүхэд ээ? Ингэж их уйлж байгаад уучлаарай чи ч гэсэн намайг уйлахад өвддөг байх тийм үү? Хоёулаа хамтдаа энэ бүхнийг даваад гарна аа"






...

-Can't Smile Without You-Where stories live. Discover now