Жирэмсэн болоод хоёр сар өнгөрлөө. Энэ хугацаанд хэрхэн жирэмсэн байхаас эхлээд, хүүхэд таван нас хүртлэх бүх зүйлийг судласан. Ном хүртэл худалдаж авсан. Би захиралдаа аль хэдийнээ хэлчихсэн. Түүнийг дургүй байх болов уу гэж бодсон ч, харин ч надад баяр хүргэсэн. Тэр надад баяр хүргэсэн эхний хүн болсон.
Амралтын өрөөнд намайг хэвтэж нуруугаа амраа гээд буйдан хүртэл авчихсан байсан тэгээд, ажлынхаа дундуур арван таван минут амарч буйдан дээр очиж хэвтэж байхыг анхааруулсан. Захирал надад их санаа тавьж байгаа.
Харин сүүлийн үед би нэг л их аз жаргалтай хүн болсон. Энэ хорвоо дээр би орь ганцаараа биш гэдгээ мэдрэх ямар сайхан гээч. Тэхён тухайд гэвэл би түүнд хэлэхгүй байхаар шийдсэн. Тэр одоо магадгүй гэрлэчихсэн биз. Тийм байхад би хэн нэгний амьдралд саад болохгүй мөрөөрөө амьдрахыг хүссэн юм. Түүнийг өгсөн мөнгийг одоохондоо хэрэглэж эхлээгүй ч, хүүхэд төрөх үед надад их хэрэг болно гэдгийг мэдэж байгаа болохоор гар хүрээгүй юм.
Би үнэхээр залхуу болчихсон. Ажилдаа явахаас бусад цагт би зөвхөн гэртээ хэвтэж байхыг хүсэвч, номон дээр тэгж болохгүй гэж бичсэн байсан болохоор, дуртай дургүй гарна. Гадуур бага зэрэг алхаж, шим тэжээлтэй хоол сайн идээд агаарт гарах хэрэгтэй. Тийм болохоор өнөөдөр ажилгүй тул гэрээсээ гаран жаахан алхалаа. Цалин өчигдөр буусан болохоор хүнсээ цуглуулах хэрэгтэй.
Хоолны хувьд би өөртөө маш их анхаардаг болсон. Миний идсэн бүхнийг хүүхэд маань ч гэсэн идэж байгаа гэж бодохоор, бэлэн хоол огт идмээр санагдахаа больчихсон. Аль болох олон төрлийн чанартай хүнс хэрэглэх нь илүү чухал.
Тор дүүрэн юмаа барьсаар цэцэрлэгт хүрээлэнд ирж, нэг сандал олоод суулаа. Жоохон амарч байгаад явахгүй бол ядраад байна. Хажууханд зайрмаг зарж байсан болохоор нэгийг авч идлээ. Үнэхээр гоё байсан болохоор дахиад нэгийг авчихаад идээд сууж байтал, "Новш гэж!" хорвоо ийм жижигхэн шт дээ.
Надаас бага зэрэг хол байх сандал дээр Тэхён утсаа оролдчихсон сууж байлаа. Би түүнийг хаанаас нь ч харсан танина. Түүнийг харсан даруйдаа босоод, гэрийнхээ зүг амьсгаадсаар алхав.
Гэрийнхээ хаалгаар ороод л, тортой зүйлсээ тавиад хаалга налан амьсгаагаа дарагдахыг хүлээн суулаа. Эцэст нь би түүнийг харчихлаа. Хальтхан хараад өнгөрсөн ч, тэр бага зэрэг турчихсан юм шиг санагдсан. Удаан хараагүй болохоор л тэгж санагдсан биз...
Нэг сар,
Хоёр сар,
Гурван сар,
Дөрвөн сар өнгөрөв. Би аль хэдийнээ зургаан сартай болчихсон. Гэдэс томорч ажил хийхэд хэцүү болж эхлэсэн тул, өнөөдрөөс ажлаасаа гарч байгаа юм. Захирал намайг тэврэн, "Хэзээ ч хамаагүй кофе уухаар орж ирээрэй. Төрөхөөрөө надад заавал хэлээрэй" гэж захив.
Гадаа гоё байсан болохоор би ямар ч зорилгогүй баахан алхав. Тэгээд өлсөөд өөрийн мэдэлгүй нэг газар ороод ирчихсэн байлаа. Жоохон үнэтэй газар ороод ирсэн ч, хааяа иймэрхүү зүйл байж болно шт. Хоолоо захиалчихаад хүлээнгээ угаалгын өрөө ороод гараа угаачихаад гарах гэж байтал, таньдаг хүн утсаар ярьсаар ороод ирэв.
"Жонгүг?" би хараагүй царайлан хажуугаар нь зөрөөд гарах гэтэл тэр намайг зогсоолоо.
Тэр утсаа шууд л таслан над руу гайхан хараад, "Ч..ччи ж-ж-жирэм..сэн хэрэг үү?" гэж ээрч муурсаар асуулаа. Би юу ч болоогүй юм шиг түүн рүү харан инээмсэглээд, "Харахад л ойлгомжтой биш гэж үү?"
Тэр хариу хэлэлгүй гайхширан зогсож байх хооронд нь хажуугаар нь зөрөн гарч, ширээндээ очиж суулаа. Ашгүй хоол ирчихсэн байсан болохоор юу ч бодохгүйг хичээж зөвхөн хоолондоо анхаарлаа төвөлрүүлэх гэж зүтгэлээ. Түүнтэй энд таарах ч гэж дээ.Шууд л гэрлүүгээ харьдаг байж, шал дэмий алхлаа гэж өөрийгөө хараан суутал Тэхён урдах сандлыг минь татан хамт суув.
"Хэн чамайг наана чинь сууж болохыг зөвшөөрсөн юм?" гэхэд тэр намайг тоолгүй зөвхөн миний гэдэс рүү харсаар, "Миний хүүхэд тийм үү?" гэж асуулаа.
...