Өглөө сэрээд өөрийгөө толинд хараад, инээд хүрэв. Би ийм сул дорой болчих гэж дээ. Хүзүү цээжиний хэсгүүдээр шимсэн хазсан мөрүүд тодхон үзэгдэнэ. Усанд орсныхоо дараа би, хоол орж ирэхийг хүлээн зурагт харан суулаа. Энд надад таалагддаг ганцхан зүйл бий тэр нь хоол. Хоолоо үнэхээр сайн бас гоё хийдэг. Хүлээж байснаар үйлчлэгч эгч орж ирээд, олон төрлийн хоолнуудыг ширээн дээр өрж эхэллээ."Эгчээ. Энэ юу вэ?" хоолнуудтай хамт хэдэн эм орж ирсэн байв. Үйлчлэгч эгч инээсээр, "Өвчин намдаах. Захирал танийг аль нэгнийг нь уугаарай гэсэн. Тэр танд санаа тавьж байгаа бололтой." гэж хэлчихээд гараад явлаа. Санаа тавих аа? Хөгийн новш. Үнэхээр санаа зовж байсан юм бол, өнгөрсөн шөнө арай зөөлхөн хандахгүй яасан юм?
Хэдий тэр садист үйлдлүүд хийж намайг тамладаггүй ч, хааяа дэндүү ширүүн байдаг. Ингээд бодоход, би энэ новшийн байдалдаа дасчихжээ. Новш гэж! Хэн нэгний хүслийг хангадаг галзуу болчих гэж! Мөнгөгүй, юу юу ч үгүй болсон ч гэсэн арай ийм зүйл хийнэ гэж төсөөлсөнгүй. Гэхдээ би ямар хүссэндээ энд байгаа юм уу? Ким Тэхён гэж солиотой амьтан намайг энэ өрөөндөө түгчихээд, хааш нь ч явуулахгүй байна.
Хоолоо тайван идчихээд, дуртай нэвтрүүлгийн маань цаг болсон болохоор тухлан суулаа. Тэхён миний утасыг авчихсан. Зурагт гэдэг зүйл л намайг энд тэсэхэд бага ч гэсэн тусалж байх шиг. Ер нь ирээдүйд юу болох юм бол оо? Би ингээд нэг хачин амьтанд баригдчихаад, үхлээ хүлээх юм болов уу? Миний ирээдүй ч бүрхэг байна даа.
Гэнэтхэн хаалга дугарч Тэхён орж ирлээ. Тэр ууг нь ийм эрт ирдэггүй л юм даа. Тэр орж ирээд шууд л хувцасныхаа өрөө рүү явлаа. Хувцасаа сольж гарч ирээд, "Доошоо бууцгаая..хамтдаа" гэж хэллээ. Түүнтэй л хамт энэ өрөөнөөс гарч болно. Утгагүй юм.
"Би буухгүй ээ. Сая хоолоо идчихсэн" зурагтнаасаа харцаа салгаагүй болохоор, түүнийг ямар хариу үйлдэл үзүүлж байгааг харж чадсангүй. Тэр магадгүй уурлаж л байгаа байх. Гэхдээ хэнд хамаатай юм? "Хамт хоолоо идье гэж хэлээд байгаа юм биш үү!" би эсэргүүцээд байсан болохоор тэр шууд хүрч ирээд, намайг өргөөд доошоо буулаа.
"БИ БУУМААРГҮЙ БАЙНА ГЭЖ ХЭЛСЭН БИЗ ДЭЭ!" Өөрийнхөө хүчээр сул дорой хүмүүсийг дээрлэхдэг хөгийн новш! Тэр одоо өөрийгөө хэр хүчтэй гэдгийг гайхуулахыг хүссэн юм байх даа.
Тэхён жаргалтайгаар суун хоолоо идэх бол, би хажууд нь муухай царайлсаар нэвтрүүлгээ үзэж чадаагүйдээ харамсана. "Чи үнэхээр юу ч идэхгүй юм уу?"
"Идчихсэн гэж хэлээл биз дээ! Би өрөө рүүгээ явлаа." гээд бостол тэр гарнаас татан зогоогоод өвөр дээрээ суулгачихав. Би хамаг хүчээрээ тийшчлэн босох гэсэн ч тэр дэндүү хүчтэй. Сүүлдээ би ядарсандаа бууж өгөн томоотой суулаа.
"Тэнд сууж чадахгүй бол энд сууж бай"
"Галзуурчихсан амьтан!! Би энд зүгээр л чамайг хоол идэхийг хараад сууж байх ёстой юм уу? Тийм л их хоол хүнтэй хамт хоол идэхийг хүсээд байдаг юм бол өөр хүмүүстэй гадуур хоол идчихээд ирж бай" гэхэд тэр хальт инээснээ, "Би өнөөдөр их яараад ирсэн юм даа. Харин чи ийм ааш муутай байх гэж, тэгвэл хоол идэхээ болиод чамайг идэх үү?"
Түүний намайг тэвэрч суулгаж байсан гарынх нь хүч нь хальтхан сулрахад төдийд л би өвөр дээрээс нь босож амжлаа. "Галзуу амьтан!"
...