◇◇◇◇◇◇◇
••••
°°°°°°
◇◇◇◇◇◇◇
°°°°°
••••
♡♡♡Ийш тийш гүйлдэх нас залуу харагдах эрэгтэй эмэгтэй хоёр, хүүхэд болгонтой халуун дулаанаар инээмсэглэн хааяа нэг бие биен рүүгээ хайр дүүрэн харцаар харна. Боловсролтой, өндөр, царайлаг энэ хоёр хүн энгийн нэг сургуулийн гадаах мөхөөлдөсний дэлгүүрт ажиллах нь хачирхалтай.
Залуу эр сая л нэг амьсгаа аван жижигхэн мухлагийнхаа буланд байрлах сандал дээр тухтайн аргагүй суугаад гүнзгий амьсгаа авах нь хүүхдүүд багасаж их завсарлагаа дууссаныг илтгэх шиг.
Хэсэг хугацааны дараа хайрт бүсгүйнхээ бүсэлхийгээр тэврэн "Хайраа, энэ ажил болон бидний хийж бүтээж байгаа зүйлс надад үнэхээр их таалагддаг. Чи харсан уу? Хүүхэд бүр тэр мөхөөлдөсөө авчихаад нүд нь гялялзаад л......Хусог ахын хэлдэг үнэн байжээ. Хүүхдүүд гэнэн цайлган, тэдэнд ямар ч хор хөнөөл байхгүй. Энд Диваажингаас ялгагдах зүйл алга, хоёулангийнх нь шийдвэр зөв гэдэгт үнэхээр их итгэлтэй байна" хэмээн их л тааламжтайн аргагүй инээн хэлэх нь тэвэрт нь байх хүнд ч бас нөлөөлжээ.Цаг гаруй захын ширээн дээр жаал хүү ганцаархнаа бяцхан хуруунуудаараа зураг дүрсэлж байгаа нь бүсгүйд их л гунигтай харагдсан бололтой хоолойгоо засаад "Хонгор минь, энд бүгд жаргалтай харагдахгүй байх шиг байна" гэхэд залуу бүсгүйн харж буй зүг рүү толгойгоо эргүүлээд тэврэлтээ сулруулж гайхахын сацуу баярлан *"Тэр"........биш гэж үү? Гайхалтай*. Залуу хүүг удаан ширтэсний дараагаар "Магадгүй түүнд найз хэрэгтэй байх" хэмээн хүүгийн ширээ лүү 2 мөхөөлдөс гартаа атган алхаллаа.
Удалгүй ширээн дээр сүүдэр тусахад хүү дээш харсан даруйдаа огцом толгойгоо доош харуулан хийж байсан үйлдлээ үргэлжлүүлэв.
"Танд юу хэрэгтэй юм?"
Хүүгийн хүйтэн хөндий хоолойнд хангалттай гайхшран, инээмсэглэл нь алга болсон ч залуу хоолойгоо засан:
"Ахх чи ч муу зурах юм аа. Ах нь ч гэсэн муухай л зурдаг байлаа...........Ингэхэд чамайг хэн гэдэг юм?"
-"......"
-"Тэгэхээр Жимин аа? Чамд юу тохиолдсон юм?" Хүүгийн нүд томрон удалгүй хэвийн байдалдаа орж,
-"Миний энгэр дээрх тэмдгийг уншчихаад Намайг тэнэг гэж бодоо юу? Тэгээд ч надад юу тохиолдсон нь танд хамаагүй санагдах юм, зүгээр л мөхөөлдсөө зараад тэр эмэгтэйтээгээ байнга нялуурах нь таны үүрэг!" Залуу хариуд нь мушилзан "Нялуурах аа?"хэмээн дахин лавлахад хүүд үнэхээр ядаргаатай санагдсан бололтой сандалнаасаа босохын зэрэгцээ
-" Чи нэрэндээ их дургүй тийм үү!"
Энэ өгүүлбэр хүүд ихэд хүнд тусч гацааж орхих нь тэр. Харин залуу инээмсэглэн
-"Магадгүй урвагч гэж яригдах болсон эртний үл таних чөтгөртэй адилхан нэртэй болохоор хүүхдүүд чамайг шоолж гадуурхдаг, тэгээд л ганцаараа байгаа биздээ!.....Зүгээр дээ, ахтайгаа хуваалцаж болно шүү" залуу яриагаа дуусгахад хүү аль хэдийн суудал дээрээ буцан суусан байлаа.
-"Тэгээд бид юу хуваалцах ёстой юм? Миний нэр танд сонсогдсон нь лавтай, дургүй чинь хүрэхгүй байна уу?"
Залуу бусдын адил шоолох биш харин ч халуун дулаанаар инээмсэглэн
-"Юу гэж дээ, Харин ч миний хувьд баатар байсан юм.....Ахх чи ч азтай юм аа, орой болгон ааваасаа гуйж гуйж сонсдог байсан үлгэрийг маань чи үнэгүй сонсох нь байна ш дээ" Хүү нүдээ эргэлдүүлэн
-"Би ч азтай юм байж, хурдан үлгэрээ эхэл л дээ"
Залуу хангинтал хөхрөн эргээд хэвийн байдалдаа орж:
-"Кмм....за тэгэхээр үлгэр ингэж эхэлдэг юм. Одоогоос арван мянган жилийн өмнө ертөнц 3 хэсэгт хуваагддаг байжээ. Диваажин, Дэлхий, Там.....
•°●°•
•°●°•
YOU ARE READING
АГУСТ&КАРЛ✅ [Completed]
Adventure-"Та мэдэж байсан биз дээ?" -"Би чинь хэн билээ дээ! Анхнаасаа л тэр золиг энэ хоёрыг аврахаар ирсэн сахиусан тэнгэр байсан юм!" ######## ~2020s ...둘...