♡17♡

116 11 7
                                    

°°°°°°°°°°°°°°°°°°°°°

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

°°°°°°°°°°°°°°°°°°°°°

Саран авхай аль хэдийн тэнгэрт хөөрсөөр эх газрыг бага ч болтугай гэрэлтүүлнэ. Ёслолд хүрэлцэн ирсэн дээдсүүд хэдий цөөхөн ч тэдний хувьд хамгийн нандин хүмүүс нь билээ.

Сүйт бүсгүйг хүлээн суух ноёд зарим зүйлсийн талаар шивнэлдэнэ.

-"Зөв сонголт гэдэгт итгэлтэй байна уу?" шахан зогссоор Намжүүн Сокжиноос шалгаан асуух аж.

-"Би ямар сонголтыг хийсэн биш. Надад хамаагүй бус уу? Тэгээд ч тийшээ хар. Тэхён ямар их догдолж байгааг...Хөл дээрээ тогтож чадахгүй л амьтан байна даг." Намжүүн заасан зүг рүү нь нэг хальт харчихаад буцан харахдаа бардамсаг инээмсэглэн:

-"Та ингэх хүн мөн үү? Ямар ч хамаагүй аргаар энэ хоёрыг салгах л байсан!................... Үнэндээ ...... та мэдэж байгаа биз дээ?!" Сүүлчийн шивнэн хэлсэн өгүүлбэрт Сокжин сая л Намжүүн рүү эгцлэн эхэмсэгээр харсаар:

-"Би чинь хэн билээ дээ! Анхнаасаа л тэр золиг энэ хоёрыг аврахаар ирсэн сахиусан тэнгэр байсан юм"

-"Тийм дээ! Ирээдүйг хардаг хүн мэдэлгүй яахав!" Хэлсээр Намжүүн өөрийгөө шоолох мэт хөнгөхөн хөхрөнө. Удалгүй тэдний зүг сүйт залуу яаравчлан гүйн ирнээ:

-"Жим.ин ирээгүй юм уу?" амьсгаадсаар бага зэргийн зовинолтой харагдана.

-"Түүнд чухал ажил байгаа гэсэн."
-"Тийм биз дээ!" гэсээр Юнгиг нударсанд залхуутайн аргагүй толгой дохив. Тэхёны санаа зовсон царай гомдлоор дүүрэн:

-"Тэр муу золигт газар дээрх ганц найзынх нь хуримнаас өөр чухал ажил байна гэж үү?"

-"Жимин Алисад талтайг чи мэднэ!" тайван бөгөөд зандран хэлсэн үгэнд Тэхён хүндхэн санаа алдах аж. Хажуунаас нь Сокжин түүнийг тайвшруулах мэт мөрөн дээр нь хөнгөхөн цохисоор:

-"Сүйт бүсгүй чинь ирэх дөхөж байна шүү дээ. Байрандаа очиж зогссон нь дээр байх. Хэдхэн хормын дараа тэр эмэгтэйг өөрийн болгож авна гээд бодоод үз!" инээмсэглэн хэлсэнд Тэхён хэсэг зогссоноо удаанаар толгой дохин тэднээс холдох явцад том хаалга онгойх нь тэр. Ая эгшиглэсээр......

АГУСТ&КАРЛ✅ [Completed]Where stories live. Discover now