Өрөөнд байсан бүх л шүүгээг ухсан ч хэвтэж байсан орны бүтээлэг даавуунаас өөр юм олдсонгүй. Өмсөж байсан унтлагынхаа нимгэхэн даашинзыг тайлан хоёр даавуутайгаа холбон цонхоор унжуулахад биеийн минь өндөртэй эн зэрэгцэх зай үлдэж байв. Жонгүгийн өгсөн даашинзыг өмсөөд цонхны дэргэд бодол болон зогсоно.
Үсрэхээс айсандаа юу...
Зугтахаас айсандаа юу?.....
Тэнцвэргүй байснаасаа болоод газар буухдаа хөлөө булгалаж орхив.
Ордны буланг тойрон аль болох чимээ гаргахгүйн тулд өлмий дээрээ гэтэн, хамгаалагчийн нүдэнд өртөхгүйг хичээн явсаар холдох гэсэн боловч хэн нэгний бүдүүн хоолой сонстох аж.
-"ТЭНД ХЭН БАЙНА!"
Н**ш гэж!!!
Өөдөөс минь хурц гэрэл тусч, арай гэж харанхуйд дассан нүд минь юу ч харахгүй болсонд эгц арагш харж хамаг хурдаараа гүйсээр.......
Одоо баригдвал жинхнээсээ үхэх байх..
======================
-"Авхай өрөөндөө алга!!" гэж Жонгүг сандран хэлсэнд Агуст цонхоор ширтэн гартаа барьсан улаан дарснаасаа нэг балгаад, их л тайвнаар:
-"Зүгээр дээ! Тэр л явж байна. Ой руу орсон хүн эргэж ирдэггүй гэж дуулаагүй юм байх даа. Гэхдээ тэр өөрөө хүрээд ирнэ дээ, санаа зоволтгүй!"
=======================
●●●●●●●●●●
Уруул нь хатаж, хөл нь тэнхэлгүй болсон охин ойн дунд орсноо ч мэдсэнгүй.
Улам гүн рүү нь орж байгаагаа сая л анзаарсан бололтой гүйлтээ удаашруулан, сүүлдээ байрандаа зогсон эргэн тойрныг ажив.
Удалгүй охины нүдэнд нулимс цийлгэнэн, дэмий л гэрэл хайн ийш тийш гүйнэ. Охин хэдийн төөрчээ..
Хөгшин моддоор дүүрэн ойн гишгэх газар нь тэр чигтээ урт урт, газраасаа хөндийрсөн модны үндэс байх аж.
YOU ARE READING
АГУСТ&КАРЛ✅ [Completed]
Aventura-"Та мэдэж байсан биз дээ?" -"Би чинь хэн билээ дээ! Анхнаасаа л тэр золиг энэ хоёрыг аврахаар ирсэн сахиусан тэнгэр байсан юм!" ######## ~2020s ...둘...