■■■■■■■■■■■■■■■
Хэний ч гэмээр хананы улаан хивсэн дээр эгнүүлэн тогтоосон хар бараавтар далавчууд чөтгөрийнх гэдэг нь тодорхой. Олон жилийн туршид хадгалагдаж ирсэн ч гэлээ хөвсгөр зөөлхөн өднүүд одоо ч найгаж байх нь хананд зоолттой бамбарын бяцхан гэрэлд тодхон үзэгдэнэ. Хэн бүхний айдсыг төрүүлэх энэ хонгил их л урт ажээ.Алхах чимээ сонсогдохгүй ч хэн нэгний тайван амьсгалах чимээ хонгилоор цуурайтан, удалгүй алтаар бүрсэн чамин хээтэй нүсэр том хаалгыг төвөггүйхэн нээчихэв. Залуу өргөөнд орж ирэхэд хатны далавчин дахь өд аль хэдийн үзүүртэй хорт зэвсэг болсон байх аж.
-"ЭНД ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ? Гүнжийг аль болох Тэхёноос хол байлга гэж байхад......Юу гэнээ? Дээдсийн үйлчлэгч нар дунд харагдсан гэнэ шүү!"
-"Карл түүнийг-"
-"АМАА ТАТ! Дэргэд нь байх битгий хэл, тэр түүнийг энэ ертөнцөд оршиж байхыг ч мэдэх ёсгүй!"Хатан сая л нэг амьсгаа аван нүднийх нь цөцгий хараас цагаан болж хувиран их л нухацтайгаар өнөөх залуу руу харан:
-"Тэгээд одоо яах бодолтой байгаа юм?"
-"Та гүнжийн далавчинд санаа зовох хэрэггүй. Бид ордны дүрмийг шинэчилсэн...."
=======
Alisa's POV:
Харуул хамгаалалтыг дайран гарсан бүсгүй хаалгыг савж тэр дороо ширээ рүү гүйн очиж амьсгалаа дарж ядан зогсоно.
-"ЭНД ХЭН МИНИЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР......."
Цочих гэж!!! Ингэж уурлахыг нь хараагүй болохоор золтой л уначихсангүй.
Жимин толгойгоо эргүүлэн гайхсан янзтай намайг харсаар цонхноос холдон ширээ лүү дөхөж, шөнөжин унтаагүй юм уу гэхээр нүдтэй хэрнээ байнга л инээмсэглэдгээрээ инээмсэглэн:
-"Хөөх! Хатагтай Алисаг энд харах аз завшаан надад байдаг юм байжээ!........Бас..... ууртай Алисаг.."
-"........."
-"Юу болсон юм? Битгий над руу тэгж хар л даа Али! Би чиний төлөө л хийсэн."
-"Мэдээд байсан юм! Яагаад худлаа хэлж байгаа юм!"
-"Харин ч сайхан биш гэж үү? Хоёулаа ордонд байнга уулзаж болно. Яг л одоо байгаа байдал шигээ. Мөн ордонд ихэс дээдсийг хүндэтгэн далавчаа гаргахгүй байх дүрмийг хаан болон бусад таван дээдэс маань зөвшөөрсөнд баяртай байна....Тэгэхэд чи юунд уурлаав?... Эсвэл надтай байх дургүй юм биш биз!"
Түүний инээдтэй ч гэмээр уурлах гомдохын дундуур нүднийхээ булангаар харж ярих нь үнэхээр намайг сул дорой болгож байна.
Яасан??? нөгөө уурлаад ордноос гарах талаар шулуухан ярилцаад их л хөмсөг зангидсан эмэгтэй хаана байна?Би санаа алдан:
-"Жимин аа? Чи ингэж болохгүй ш дээ. Нэг л өдөр намайг мэд-"-"Карл ноёнтоон! Хаан морилж байна!"
Миний үгийг таслан хамгаалагчийн хоолой хаалганы цаахнаас тодхон сонсогдсон дариуд нүд минь нэг байрандаа тогтохгүй Жимин рүү 'одоо яах вэ?' гэсэн харцаар харж байсан юм.
Удаачгүй газарт далавч чирэгдэх нь сонсогдож саяхан л нүүр улайлгатал халуун байсан өрөөн дэх агаар хүйтнээр солигдож орхив.
Хүйтнээс үү? эсвэл айсандаа юу? яг одоо гар минь чичирч байна. Жимин үүнийг минь анзаарсан бололтой надад хандан:-"Юунд нь зогсоод байгаа юм? Гараач! Аминд чинь өлзийтэй байх шүү!" хэмээн анхааруулангуй өндөр дуугаар хэлсэнд түгжсэн амьсгаагаа гаргаад гүйх шахам гарахаар зэхэв.
-"ХҮЛЭЭ!"
Гүн хэрнээ сааралтан дуугарах түүний хоолойнд би байрандаа таг гацчихав.
Эргэлзэнгүйгээр эргэж харахад түүний цоолох мэт харц, хүйтэн хөлсийг минь цувуулж, биеийг минь салгалуулж, яг одоо үхчихмээр санагдуулж байна.
-"Хэрэг хийсэн хүн шиг юунд нь ингэж их айгаав?"
Жимин аа? Туслаач дээ! Гуйя!
Жимин миний гуйлтыг сонссон юм шиг л аль болох хаанд тайлбарлан:
- "Тэр өнөөдөр шинээр ордонд ирж байгаа юм. Би түүнд тус-"
-"ПАК ЖИМИН! Би түүнтэй ярьж байна! Чамд хамаагүй асуудал!"
Тэр хажууд минь огцом ирж зогсоод эрүүг минь чанга атган өөрлүүгээ харуулан:
-"Би аюултай харагдаж байна уу? "
Гүн бор нүд нь хамаг энергийг минь сороод, хуруунууд эрүүг минь хөлдөөх шахсанд хурдхан шиг л толгой дохиж орхив.
Харин тэр өрөөгөөр дүүрэн галзуу мэт инээд алдан, Жимин рүү огцом харцаа ширүүсгэн бага зэрэг толгойгоо гижийлгэн:
-"Би авахад дургүйцахгүй биз дээ? Ммм?"
За тэгээд хайрлаад өгөөрэй♡♡♡
YOU ARE READING
АГУСТ&КАРЛ✅ [Completed]
Adventure-"Та мэдэж байсан биз дээ?" -"Би чинь хэн билээ дээ! Анхнаасаа л тэр золиг энэ хоёрыг аврахаар ирсэн сахиусан тэнгэр байсан юм!" ######## ~2020s ...둘...