¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤
Бороо зогсолтгүй ширүүссээр...Том том дуслууд нь цонхыг хааяа нэг балбана. Түүнийг буцан ирнэ гэж найдан хүлээсээр хоёр өглөө ард минь хоцорчээ.
Чухам яагаад одоо солонго татахгүй байгааг гүнээрийн гайхна. Магадгүй нар байхгүй байгаа болохоор л түүний долоон өнгө нь ялгарч харагдахгүй байгаа байх. Үүл, нар хоёр ээлжлэн солигдсоор байтал Асила цэцэг юунд цоморлигоо дэлгэхгүй байгаа юм??
Өө....Асила! тэр, үзэсгэлэнт цэцэгний нэрийг хэлчихээд явсан. Орон даяараа хэр сайхныг нь мэддэг атлаа яагаад түүний дурсах нэрийг нь мэддэггүй байна аа! Өвлийн цаснаар үхдэггүй, зуны борооноор дэлгэрдэггүй. Гэсэн мөртлөө үнэхээр үзэсгэлэнтэй харагдах юм.
Анхны инээмсэглэл....
Анхны догдлол.....
Асила цэцэг бид хоёрыг нууцаар харж байсан юм гэнэ лээ. Түүний инээмсэглэлийг, миний догдлолыг...
Хамгийн нандин дурсамж минь гарцаагүй Асила цэцэгтэй холбоотой гэж бодном. Зөвхөн минийх ч биш мөн түүний..
Өдөр хоног өнгөрөх тусам улам түүнд татагдсаар хагацах төдийд л уйлах гээд байдаг болчихож. Борооны чимээнд миний мэгших чихэнд минь сонсогдохгүй байгаад баярлаж байна. Гэхдээ үргэлж зүрхэнд минь мэдрэгддэг нь харамсалтай. Цээж хөндүүр оргиж, нүд минь хорсдог.
Түүнийг битгий яв гэж хичнээн ятгасан ч надад тийм эрх байхгүйд гутарч байна. Зөвхөн хүлээх л миний хийж чадах ганц зүйл бололтой.
Гэхдээ энэ үнэхээр хэцүү юм. Нар хэзээ миний алган дээр буух бол гэх горьдолттой л ижил юм. Хэрвээ тэр нар, миний алган дээр үлдчихсэн бол олон одод цусаар уйлах байсан болов уу?
"Аль нэг од нь ертөнцөд ойрхон оршоогүй байхад нарнаас өөр юу дэлхийг гэрэлтүүлнэ гэж? Тиймээс хааны зарлигийг зөрчих, нарыг хөдөлгөх сахиул гэж байхгүй" Үүнийг Хусог ах надад ойлгуулж өгсөн.
Цаг, минут, секунд тутам сандрал минь ихэссээр....
Зарим хүмүүсийн хувьд хүлээлт гэдэг бол зүгээр цаг хугацааны асуудал. Харин миний хувьд бол
Санаа зовиновч ирнэ гэдэгт найдна.
Ирнэ гэдэгт нь найдсан ч санаа минь совиноно.
Хоёрын хоёр хоног өнгөрчихөөд байхад....яаж санаа минь зовохгүй байхав дээ! Бүтэн өдрийг бодолд дарагдан өнгөрөөж байхдаа, хэдэн удаа санаа алдсанаа мэдэхгүй нь....
¤Гэтэл хаалга онгойлгох чимээ, зөвхөн тэр агшин..муу, сайн хамаг бодлыг минь арилгаж орхисон юм. Гэхдээ энэ түр зуурын мэдрэмж байсан нь дэндүү харамсалтай.
-"Али!"
-"Өө, Жимин, ямар хэргээр ирэв?" Тэр өчигдөр бас орж ирээд зүгээр л мэнд асуугаад явсан. Өнөөдөр ч бас тэгэхгүй гэж найдаж байна.
-"Али, Би өчигдөр хэлэх ёстой байсан юм,...Явсан армийн хагас нь иргэж ирсэн ч..Али..юу гэхээр.."
Хоолойн өнгө нь эрс өөрчлөгдөж, нүд нь нэг байрандаа тогтож өгөхгүй ийш тийшээ бүлтгэнэнэ. Зүрх минь хүчтэй балбагнаж, ганц тэр үг л битгий байгаасай хэмээн айж байсан сан.
-"Бурхан минь гэж! Хурдан хэлээч дээ!" Сэтгэл хөдлөлдөө автагдсаар түүнд чанга хэлсэнд тэр цочис хийн гүнзгий амьсгаа авсанаа:
-"Агуст хаан,..бусад армитай хамт амь үрэгдсэн. Ямар ч ул мөр үлдээхгүйгээр.... Үнэндээ энэ мэдээ өчигдөр Намжүүн ахаас ирээд чамд дамжуулаарай гэсэн ч......."
-"Чи яагаад худлаа яриад байгаа юм? БИ ЧАМАЙГ ХУДЛАА ЯРИХАД ЧИНЬ ДУРГҮЙ ЖИМИН АА!" Энэ үед нулимс минь дахиад л урилгагүй зочин болон ирсэн юм.
Намайг хүчгүйдэн унах хүртэл тэр дуугүй зогсож байсан нь дэндүү бачимдмаар.
-"Би худлаа ярьж байсан бол...яаж баярлахыг минь чи лав төсөөлөхгүй дээ!" Хаалга саван гарахаасаа өмнө хэлсэн үг нь энэ байсан юм. Би тэр үед юу ч бодохыг хүсээгүй, толгой минь хүрэхгүй байсан даа.
Сүүлийн нэг минутын үйл явдлыг болоогүй гээд л бодчихъё. Тийм ээ! Тэр эргэж ирнэ гэсэн! Надад амласан!
Бороо зогсолтгүй ширүүссээр........ Том том дуслууд нь хааяа нэг цонх балбана. Түүнийг буцан ирнэ гэж найдан хүлээсээр.
YOU ARE READING
АГУСТ&КАРЛ✅ [Completed]
Macera-"Та мэдэж байсан биз дээ?" -"Би чинь хэн билээ дээ! Анхнаасаа л тэр золиг энэ хоёрыг аврахаар ирсэн сахиусан тэнгэр байсан юм!" ######## ~2020s ...둘...