°°°°°°°°°°°°°°°°●●●●●●●●●●●●●●
-"Чамайг бараг л мартах шахлаа шүү!"
Жимин долоовор хуруугаараа дух руу минь хөнгөхөн түлхсэнээ:
-"Мартана гэнэ шүү! Энэ хорвоо ертөнцийн ганц найз чинь би! Мартаад үзээрэй!" гэсэнд нэг гарыг нь бэлхүүснээсээ холдуулаад хоёр хөмсгөө өргөн:
-"Ммм....Тийм үү? Миний бодлоор би ордонд ирээд чамаас дутахааргүй олон найзтай-"
-"Хатагтай Али гуай! Надаас өөр найз чамд байх ёсгүй, үгүй ээ.. байлаа ч надаас халамжтай, надаас илүү тусалж дэмждэг найз олно гэвэл горьдосны чинь гарз!" Нүдээ томсгон, хошуугаа цорвойлгон хоолойнд нь гомдол шингэчихсэн сонсогдоно.
Хүүе ээ! миний үгэнд итгэчихэж байгаа юм уу? Яаж дээ! Жимин аа! Би чамаас илүү найз олно гэвэл намайг Бурхан өршөөг!
Гарыг нь буцан бэлхүүсээрээ ороолгуулаад:
-"Мммм....тоглосым даа. Чи энэ ертөнц дээрх цор ганц найз." аль болох түүнийг тайтгарууласаар эрхлэн хэлж байхад минь Хусог биднийг хэсэг ажин зогсож байснаа хөнгөхөн хөхрөн эргэн харан алхав.
-"Би ч хэрэггүй бололтой дог шүү!"
Түүний нуруу луу харах явцдаа үүнийг сонссон юм.
Эвгүй юм...
-"Чамд зав байгаа юу?...
Хөөе Али!......Алиса!"
YOU ARE READING
АГУСТ&КАРЛ✅ [Completed]
Pertualangan-"Та мэдэж байсан биз дээ?" -"Би чинь хэн билээ дээ! Анхнаасаа л тэр золиг энэ хоёрыг аврахаар ирсэн сахиусан тэнгэр байсан юм!" ######## ~2020s ...둘...