♡1♡

355 30 4
                                    

-"Одоогоос арван мянган жилийн өмнө ертөнц 3 хэсэгт хуваагддаг байжээ. Диваажин, Дэлхий, Там.
Энэ тэнцвэртэй байдал олон жилийн турш үргэлжилсэн ч хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг юм хойно "Диваажин", "Там" хоёр "Дэлхий"-д санаархах болсон юм. Яг ч тийм биш л дээ. "Там"-ын чөтгөрүүд "сахиусан тэнгэрүүдииг Бурхантай хуувилдан чөтгөрүүд биднийг боол мэт боолчилно" гэж бодоод дэлхийн хүмүүсийг өөрсдийн гарт оруулж тулаанд бэлдэх гэж байсан юм."

-"Хөөе!хөөе! Ахаа! Байж бай даа! Яахаараа чөтгөрүүд тэгж бодсон юм? Ямар ч үндэслэл байхгүй байхад!"

-" Бурхан чөтгөрүүдийг их ялгаварлаж харьцдаг байсан. Ямар сайн даа оршиж байгаа газар нь хүртэл,... ер нь бол чөтгөрүүд газрын доор хэний ч мэдэхгүй хар ангалд шатаж буй галтай амьдарна. Харин сахиусан тэнгэрүүд тэнгэрт үүлэн дунд тоглон цэнгэж, тэр ч бүү хэл хүн, амьтан, ургамлыг бүтээж бүхий л сайн сайхныг хийдэг байсан юм. Би ч бас Бурханы оронд байсан бол тэгэх л байсан. Эцсийн эцэст амьд биеийг ямар ч хайр энэрэлгүйгээр шатаан алж, хорон муу бүхнийг хийдэг нь чөтгөрүүд байсан..... Хммм жаалаа асуух зүйл байвал ярьж дууссаны дараа асуугаарай" гэхэд хүү хариу толгой дохив.

-"Эргээд яриандаа оръё. "Дэлхий"-г "Там"-д алдчихвал Бурханы хамгийн их хайрладаг "Дэлхий" нь цусан далай болж хувирах тул "Диваажин" "Там"-ыг хөдлөхөөс өмнө сайн сайхан үйлдлээрээ хүмүүсийн сэтгэлийг өөрсөддөө татчихсан юм. Чөтгөрүүд яах ч аргагүй болж хувь тавилантайгаа эвлэрсэн дээ хөөрхий. Гэхдээ энэ нь олон жилийн өс хонзон болно гэж хэн ч анзаараагүй юм. Тухайн үедээ чөтгөрүүдэд хэтэрхий их итгээд тийм үйлдэл хийнэ гэж төсөөлөөчгүй байсан биз!
Чөтгөрүүд "Дэлхий" дээр очин өөрсдийгөө үржүүлэхийн тулд хүмүүсийг үхэх цагаас нь өмнө үхүүлж ертөнцийн хуулийг зөрчиж байсан юм. Үүнийг мэдсэн "Диваажин"-гийн хатан хаан Эстра "Там"-г тэр чигт нь өөрийн гарт оруулж устгахыг нь устгаж, зарим нэгииг амьд үлдээсэн ч "Там" багагүй хохирол амссан юм.
Харин хамгийн хачирхалтай нь "Там"-ын бүх язгууртнуудыг устгасан ч гүнжийг устгаагүй аж. Гүнжийг өөрийн хараа хяналтандаа өсгөж, мөн гүнжийн нууцыг зөвхөн хатан л мэддэг байна."
.
.
.
.
.
.


.
.
#####

Alisa's POV:
{Дэлхий, Диваажингийн дунд орших нууцлаг газар буюу Лагелен}

-"Хөгшөөөн! Хийчих!" Яг одоо би царайг нь ч хараагүй хамгийн үнэтэй гэх зүйлсийг өмсөж зүүсэн залуун төрхийг харахын тулд түүн рүү хундгаа чиглүүлэн гулсуулж байна. Залуу эргэж харалгүйгээр архи хийж өгснөө:

АГУСТ&КАРЛ✅ [Completed]Where stories live. Discover now