•••••••••••••••••••
■■■■■■■■■■■■■■
Ордноос гаран алхах хаан энгийн нэг гудамж руу орон нэг юм хайж байгаа бололтой толгойгоо ийш тийш хөдөлгөнө. Хажуугаар нь зөрсөн бүхэн түүнийг хүндэтгэн инээмсэглэн толгой бөхийх нь ард түмэн түүнд хайртай ажээ. Сүр сүлдээс нь айн чичрэх ч өдий зэрэгтээ амар тайван амьдрах нь хааны ач гавьяа гэж тэд мэддэг.
Хайж байсан хүнээ олон, жижигхэн мухлагийнх нь нэг сандал дээр очин суув.
-"Хөөх, хаан нэг муу ноорхой байшинд ирж байгаа нь анхны удаагийнх биш гэж үү?"
-"Тийм ээ, Анхны удаагийнх"
Доогтойн аргагүй ярилцаж буй 2 залуун яриаг таслан:-"Та хоёр энэ хогийн өрөвдөлтэй ажлаа хэзээ зогсоох юм бэ?"
-"Тийм шүү! Би энэ хүнд туслаад зогсож байна гэхээр итгэж чадахгүйнэээ"
-"Мин Юнги! Чамд тийм ядаргаатай санагдаж байгаа бол арилж болно....... Та хоёр шиг хүйтэн сэтгэлтэй, мөс шиг зүрхтэй хүмүүс хэзээ ч ойлгохгүй л дээ. Хүүхэд гэдэг бол жинхэнэ сахиусан тэнгэр, харин та хоёр бол биш.. Ойлгов уу?"
-"ОЙЛГОЛОО ДОО, ОЙЛГОЛОО!" хэмээн зэрэг шахуу орилон хэлэв. Үүнийг хэдэн удаа сонсож байгаагаа ч мэдэхгүй нь.
-"Тэгээд? Бид хоёрт туслахаар ирээгүй байлтай. Юу болсон юм?" гэхэд хаан хөлөө ачин суугаад:
YOU ARE READING
АГУСТ&КАРЛ✅ [Completed]
Adventure-"Та мэдэж байсан биз дээ?" -"Би чинь хэн билээ дээ! Анхнаасаа л тэр золиг энэ хоёрыг аврахаар ирсэн сахиусан тэнгэр байсан юм!" ######## ~2020s ...둘...