♡12♡

138 18 0
                                    


Хэн хэн нь жаргалтайгаар инээмсэглэх хоёр. Тэднийг даган дэлбээгээ дэлгэх цэцэгс. Хоорондоо дэндүү зохицохоор.

Халуу оргих духандаа хуруугаа зөөлхөн хүрсээр Тэхёнд гоншгинон алхана.

-"Би чинь эмэгтэй! Тэгж их уйдаад байгаа юм бол хэдэн сайхан ах нар танд байгаа биз дээ!
Яагаад дух руу минь нясалчихаад учир зүггүй инээгээд байгаа юм!"

Одоо ч байгаа байдал нь Тэхёнд хөгжилтэй байхад яаж инээхгүй байх юм. Алисагийн уур улам хүрч, нүднийхээ булангаар харах нь дахиад л инээдээ барихад хүргэх аж.

-"Шартай охин! Нүүр чинь бүр улайчихаж!" гэсээр хацарт нь хүрэн бас л шоолохоо мартсангүй. Одоог хүртэл өөрийг нь шоглох хүнийг харахдаа Алисагийн шар хөдлөн, нэг өөрийгөө тайвшруулах мэт гүнзгий амьсгаа авчихаад төв царай гарган зүгээр чигээрээ алхахаар шийдэв.

Сая л уурласныг нь анзаарсан Тэхён инээхээ зогсоон гомдоочих вий хэмээн сандран урдуур хойгуур нь эргэлдэнэ.

-"Чи...гомдчихсон уу?" Хариу ирээгүйд хэсэг байрандаа зогсон ажсанаа түүний араас хөлнийхөө алхааг тааруулан дагасаар аль хэдийн цэцэрлэгээс гарч, ой руу дөхөөд ирсэн байв.

Удаан хугацааны турш чимээгүй алхсан шартай эрх охин маань ой моддыг хараад зогсчихов.

-"Ким Сокжин! Хамгийн өөдгүй ах!" Магадгүй ой модод Сокжиныг санаанд нь оруулсан болохоор л зогссон байх.

Том ахыг нь бүтэн нэрээр нь дуудаж, тэр тусмаа өөрийнх нь хажууд эрээ цээргүйгээр аашлах бүсгүйг шийтгэхээр байтал дахиад л Тэхёны хацар нь өргөгдөөд болсонгүй.

-"Яахаараа муу ах минь өөдгүй болчихдог билээ?"

-"Яагаав намайг ордноос зугтсан өдөр-" хэлсэн дариудаа амаа даран толгой бөхийнө. Мөн Тэхён ч сая л санасан бололтой толгой сэгсрэн:

-"Тэр хүн ч бас надад зүтгэдэг. Буруутгах хэрэггүй"

-"Гэхдээ л...Ямартай ч би төрсөн өдрөөрөө Сокжин ахын өөдгүй заныг нь арилгахыг хүсэх байна!" Цоглогоор инээмсэглэн хэлсэн ч Тэхёны хөмсөг зангирах нь тэр.

-"Хэдэн...насны чинь төрсөн өдөр юм?"

-"18, яг 18 нас." гэсэнд Тэхёны дээрээс аянга буух шиг л болов. Чухам яг юунаас айгаад байгаагаа ойлгохгүй зогссоор. Аминдаа хүрэхийг хүсээгүй юм болов уу? Эсвэл..........

-"Тэгээд төрсөн өдөр чинь 12 сарын 30нд биз дээ!" хэмээн лавлавал Алиса хурдхан шиг толгой дохихын хажуугаар яаж мэдсэн юм хэмээн асуухыг хүсэвч Тэхёны царайнаас болоод энэ удаа үгээ залгисан юм. Оронд нь төрсөн өдрөөр минь юу өгөх талаар асуув. Хариулт нь хэт энгийн боловч, дэндүү сонирхлыг нь татна.

АГУСТ&КАРЛ✅ [Completed]Where stories live. Discover now