♡6♡

142 20 0
                                    


Алисагийн хөл нь алдагдан унахын даваан дээр Сокжин урьтан гараа толгой доогуур нь оруулж амжив. Ухаангүй өөрийнх нь гар дээр хэвтэх Алиса руу Сокжин ширтсээр нэг зүйлийг шивнэн хэлэх аж.

"Ким Тэхёны амьдрал эсвэл үхэл...........Чи мөн биз дээ?"

Сокжин Алисаг өргөн явсаар Хааны өргөөнд орж ирэв. Хаан яг л хүлээж байсан мэт өөдөөс нь цоо ширтэн суух аж.

Сокжин харцанд нь хэсэг гацсанаа, нэг амьсагаа авчихаад Алисаг Хааны орон дээр тавин эргэн харсанд:

-"Бүр үүр цайчихаж! Юу хийсэн болоод ингэж уддаг юм!"

-"Харин би л асуумаар байна! Тэхён!.. Яахаараа бидэнтэй зоог барих ёстой эмэгтэй дүү маань ойд үхэх гээд уйлаад сууж байдаг байна аа!" Гэхэд Тэхён төв царай гаргасаар:

-" Наадахын чинь ордноос зугтсан нь миний буруу биш! Үхлээ эрсэн нь таны дүү гэж яриад байгаа хүн чинь өөрөө!" тоомжиргүй хэлсэн түүний үгэнд Сокжин том нүдэлсээр:

-" Энэ охин одоо зөвхөн миний дүү болж таарж байна уу? Бүтэн 17 жил үхсэн гэж бодож байсан дүү маань амьд байхыг сонсоод надад ч гэсэн тийм амархан байгаагүй! "

Түүний гоншгонолыг Тэхён
н үл тоон оронд нь Алиса руу яарах аж.

Хэт ойртоогүй ч холоос ажин зогсохдоо Тэхёны хөмсөг аль хэдийн зангирсныг Сокжин хараад түүний дараагийн үйлдлээс айж, өөрийгөө өмөөрөх үг хайн зогсоно.

-"Би лав тэгээгүй шүү! Ой их аюултайг чи мэднэ дээ. Унахдаа шалбалцан юм шиг байна лээ."

-"Гар!"

Тод хэлсэн учир Сокжин ч баярлан, үг дуугүй хаалга саван гарав. Харин Тэхён одоо ч Алиса руу ширтсээр...

Жигд амьсгалан унтах төрхөнд нь айдас байхгүйг харах Тэхёнд яагаад ч юм сайхан байлаа. Үүний хажуугаар энэ эмэгтэйгээс болоод амьдрал нь сүйрч хүйтэн хэрцгий болсон нь эсвэл туньхан зөөлхөн бие нь тэр чигтээ цустай хутгалдсанаас болж хөмсөг нь зангирч, энэ нь уурлахын шалтгаан болж байлаа.

-"Өөрийгөө ингэж зовоож л байдаг. Шал утгагүй юм. Бидэнтэй хоол идэх тийм хэцүү байгаа юм уу?.... Тэгээд одоо байгаа байдлаа хараач! Арчаагүй юм!"

Алисад санаа зовон хэсэг харсны эцэст Тэхёны харц нь зөөлрөн, гараа Алиса руу дөхүүлсээр нүүрийг нь тагласан хэдэн ширхэг үсийг холдуулаад:

-"Яагаад ийм үзэсгэлэнтэй харагдаад байгаа юм бэ?"

========================

-"Арай гэж дүүгээ харж байхад дахиад нэгийг нь алдах юм гэж үү?"

-"Одоо бид нарын хийж чадах зүйлс үлдээгүй. Зөвхөн тэдний сонголт л....." Хатны сулхан хэлсэн үгэнд Сокжин ч өөр боломж үлдээгүй гэдэгт итгэж орхив.

-"Тийм ээ! Тэр хоёр аль хэдийн бие биедээ сэтгэл алдарсан!"

===========================

-"Яагаад ийм үзэсгэлэнтэй харагдаад байгаа юм бэ?"

-
-
Юу хийж байснаа ойлгов бололтой үсээр нь тоглож байсан гараа огцом татан авч, толгойд эргэлдэх бодлоосоо болоод санаа алдах аж.

Дүү нь гэж бодохоор ээжийнх нь тэр хатуу үгс бодогдоод хангалттай үзэн ядахаар байхад, яг одоо харц салгаж чадахааргүй үзэсгэлэнтэй харагдаж байгаа нь дургүйг нь хүргэж байв.

-
-
-
-
-
-

Alisa's POV:

Толгой минь эргэн нүдээ ч нээмээргүй санагдаж байна. Энэ бол хоёр дахь удаагийнх. Ухаан алдаад эргэн сэрж байгаа энэ толгойн өвдөлт. Бас энэ танил үнэр...

Нүдээ аажмаар нээсэнд буцаад нөгөө өрөөндөө байж байх нь тэр. Арай......

Сокжин ахын хүсэл нь энэ байжээ!

Хэзээ ч зугтаж чадахгүйгээ мэдэх толгойд их гашилгаатай юм....

Үхлээ хүлээх мэт тааз ширтэн хэвтэж байхад минь хаалга тогшин Жонгүг хоёр гартаа хоол барьсаар ороод ирэв.

-"Агуст хаан таныг сэрэхээр үүнийг өгөөрэй гэсэн юм. Бас хоригдол шиг санагдаад байгаа бол гадаах цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж болно гэсэн."

Хааны энэ өгөөмөр сэтгэлд талархаж байгаа ч сонин санагдах шиг. Яг л..... намайг зугтахыг анхнаасаа мэдэж байсан юм уу гэмээр.

-"Ойлголоо." Намайг хариу хэлэхэд тэр урдах ширээн дээр хоолоо тавьчихаад гараад явчихав.

Гэхдээ түүний зөв. Үнэхээр би одоо хоригдол шиг л байдалтай байна. Хаашаа ч харсан дөрвөн хана.

Ямартай ч Тэр зөвшөөрсөн юм чинь урдах зүйлээ идчихээд гарахаар зэхэв.
















Сайхан амраарай♡♡♡

АГУСТ&КАРЛ✅ [Completed]Where stories live. Discover now