▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪
Алиса энэ өглөөг их л баяр хөөртэйгөөр угтав. Өчигдрийн явдлаас болж нүүрэнд нь инээмсэглэл тодрох ч нэг л зүйл сэтгэлийг нь зовоох юм.
Өдөр болгон ширээн дээр нь байдаг хоол нь байхгүйд гайхан, удахгүй ирэх байх хэмээн таамаглаад хэсэг хүлээн суув.
Удалгүй хаалга тогших дуулдаж, нилээд өлсөж байсан тул түргэхэн шиг очин хаалгыг онгойлгосонд, Жонгүг гартаа хоол биш харин хүрэн дугтуйтай захиаг Алисагийн гарт атгуулан, нүдээ ирмэчихээд яваад өгөв.
Алиса түүний үйлдэлд гайхахын хажуугаар хоол нь байхгүйд урвагар царай гаргасаар дугтуйг задлахад:
"Цэцэрлэгт хүрээлэнд байна!
Хүрээд ир!
Чамд 10 секунд хангалттай гэж бодож байна!"-"Эелдэг зан гэж танд үнэхээр алга! Хаантаан!"
Жонгүгийн нүд ирмэлтийнх нь шалтгааныг гадарлачхаад цэцэрлэгийн төв рүү яаран гүйхдээ нүүрэнд нь инээмсэглэл тодорсоор...
Түүнийг ирэхэд Тэхён 'хатан' цэцгийн ойролцоо нуруугаа харуулан зогсож байв.
-"Энэ онцгой цэцэг тийм үү?" Алиса түүний хажууд ирэн зогсоод, өнөөх цэцэг рүү гараа дөхүүлсээр инээмсэглэн хэлэв. Харин Тэхён Алиса руу нэг хальт харчихаад буцан толгойгоо эргүүлэхдээ:
YOU ARE READING
АГУСТ&КАРЛ✅ [Completed]
Pertualangan-"Та мэдэж байсан биз дээ?" -"Би чинь хэн билээ дээ! Анхнаасаа л тэр золиг энэ хоёрыг аврахаар ирсэн сахиусан тэнгэр байсан юм!" ######## ~2020s ...둘...