1. Аавын хүсэл

5.1K 236 3
                                    

3000 он.

Хайр гэх нэр томьёо хамгийн гүн сэтгэцийн өвчлөлд тооцогдоод бараг тавиад жилийг өнгөрөөж. Хэн нэгнийг халамжилж амьнаасаа илүүд үзэх нь хууль бус болсон цаг.

Гэсэн ч би жинхэнэ ХАЙРаа олсон юм. Яг надтай ижилхэн сэтгэж, харахаар сэтгэл минь тайвширдаг тийм л нэгнээ олж чадсан.

"Turi аав чинь залгаад байна!"

Хэсэг шал руу ширтсэний эцэст Жонгүг рүү нэг инээмсэглээд утсаа авлаа.

"Байна уу?"

Утасны цаанаас аавын баргил бөгөөд аль хэдийн хөгширсөн хоолой нь сонстоход түүний царай нүдний минь урдуур зэрвэсхэн өнгөрөх шиг.

Намайг дуугарсангүйд аав үргэлжлүүлэн

"Ярилцах чухал зүйл байна, өнөөдрийн өдрийн хоолны үеэр гэртээ хүрээд ир, Хэ Ри"

Түүний сүүлийн үг намайг аргадах аятай сонстох аж. Одоо ч юу гэж хэлэхээ үл мэдэх би зүгээр л шуудхан утсаа тасаллаа. Санаа алдан суух намайг Жонгүг цээжиндээ наан

"Аавтайгаа хоёр жил уулзсангүй шүү дээ, Turi"

Би түүний энгэрт илүү гүн шигдэн

"Миний муу залуу хааччихав?"

хэмээн эрхлэх гэсэн мэт хошуугаа унжуулвал

"Чамайг аавыгаа санаж байгаа гэдэгт би өөрт байгаа бүхий л хөрөнгөөрөө бооцоо тавилаа"

Түүнд надаас өөр хөрөнгө байхгүй ч тэр их л итгэлтэй нь аргагүй хэлж орхив.

_

Жонгүгийн ятгалгаан дор одоо би өдрийн хоолноос 30 минутын өмнө гэрийнхээ үүдэнд зогсох аж. Орох эсэхдээ хэсэг эргэлзсэн ч нэгэнт ирснийх аавын мэндийг асууж, юу гэхийг нь ч сонсохыг хүссээр дотогш орох ч одоо ч өөртөө итгэлтэй бус байлаа. Намайг хармагцаа аавын нүд гийх шиг л болж нүүрэнд нь инээмсэглэл тодрохыг ажсан ч тэрээр ил гаргахыг хүссэнгүй бололтой хоолойгоо засаад "тэнд суу" хэмээн буйдан руу заалаа.

Түүний заасан газарт суувал үйлчлэгч эгч гүзээлзгэнэтэй сүү урд тавих аж. Энэ гэрийн үнэрээс авахуулаад гүзээлзгэнэтэй сүү нь хүртэл орцны хонгил дэх хоёр жил амьдарсан байраас минь хэд дахин тансаг агаад сэтгэлд ойр.

"Өнөөдрийн хэлэхийг хүссэн зүйл бол... Гэхдээ энэ бүхнийг миний цор ганц хүсэл гэдгийг эхлээд ойлгоосой хэмээн хүсье"

Аавын үг яг л намайг загнах мэт атлаа зөвшөөрөл эрж буй мэт санагдана.

"Юу юм?"

••Гэрээт нөхөр•• Where stories live. Discover now