8. Хусогийн уруул

1.8K 154 9
                                    

Түүний гүзээлзгэнэ шиг зөөлхөн, улаан уруул толгойд минь цухуйх төдийд зүрх минь хүчтэй савлаж байлаа. Бурхан минь, тэр мөч үнэхээр үзэсгэлэнтэй байсан…

"Ахлах аа… та яагаад хошуугаа цорвойлгоод байгаа юм?"

Сэрүүн зүүднээсээ сэрэх шиг болж нүдээ нээхэд багийнхны нүд намайг онилох аж. Би сандарсаар шүлсээ залгихад Жүхён үргэлжлүүлж

"Миний танилцуулах загвар бол ХАР ба ЦАГААН. Энэ коллекцдоо би эмэгтэй хүний хүчтэй талыг илэрхийлсэн хар өнгө, эмэгтэйлэг талыг харуулах цагаан өнгөөр дагнасан 90 загвар бэлдсэн…"

Хичнээн Жүхёний хичээн бэлдсэн танилцуулага руу анхаарлаа хандуулах гэж хичээсэн ч Жон Хусогийн уруулнаас өөр зүйл юу ч санаанд буухгүй нь.

"Энэ загвараар хийе"

Хэдий Жүхён гол загваруудаа танилцуулах байтугай нөгөө гурав маань ч коллекцоо танилцуулаагүй байсан хэдий ч энэд дэндүү бүгчим санагдаад байсанд сандраад ийн хэлчихэв.

Тиймээс ч тэдний нүд над руу буухад ариун цэврийн өрөө орохоор хурдхан шиг өрөөнөөсөө гарлаа.

Тэр намайг уруулаараа ховсдчихсон юм байх даа?

Хурдан хурдан алхсаар яг ариун цэврийн өрөө орох гэж байтал өөдөөс Жон Хусог хэсэг хүмүүстэй ярилцсаар ирж яваа харагдах нь тэр.

Хаачих вэ? Гэнэтхэн л хаашаа явж буйгаа мартаад таг гацчихав. Бүр дээрээс нь хацар халуу оргиод, амьсгаадаад байхаар нь амьсгаагаа түгжчихэв.

Хусог яах бол? Тэр над руу инээмсэглэх болов уу? Нүдээ ирмэх болов уу?

Зүрх минь дээд цэгтэй хүрэх мэт хүчтэй догдолсноо дараа нь тэр догдлол бүр доошоо гүн шидэгдэх нь тэр.

Тэр миний хажуугаар зөрөхдөө над руу харах битгий хэл байгаа эсэхийг минь ч анзаарсангүй. Багтарч ядах амьсгаагаа сая л нэг гаргавал амьсгал минь давчидана. Би хэтэрхий их зүйл хүлээсэн бололтой.

Тэр мартчихаж.

Тийм дээ, тэр зургаан шил сөжү уусан байсан. Яаж санах юм? Би хүртэл хоёрыг уугаад л дахин төрсөн юм шиг болдог байхад?

Гэхдээ Хусог яаж мартаж чадав аа?

Анхны минь үнсэлт биш ч анхны минь үнсэлтээс илүү мэдрэмж өгсөн байхад ганцаараа санана гэдэг шударга ёс мөн гэж үү?

Бараг л уйлах минь холгүй байсаар угаалгын өрөөнд орж суулаа.

Би гүн хямралд орчих шиг боллоо…

••Гэрээт нөхөр•• Where stories live. Discover now